Өнөөдөр МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдана

М.Амаржаргал / Улстөр

УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл өнөөдөр /2019.07.17/ 14.00 цагаас хуралдана. МАН-ын бүлэг, АН-ын зөвлөлийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх юм. АН-ын зөвлөлийн хувьд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ Ерөнхийлөгчийн саналыг МАН-ын бүлэг хэрхэн хүлээж авахаас хамааран АН-ын зөвлөл дээрх шийдвэрээ эргэн харах байх.

Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд 14 санал тусгагдсан бөгөөд саналуудыг хүлээж авах эсэхийг МАН-ын бүлэг, холбогдох байнгын хороод, ажлын хэсгүүд хэлэлцэх тул “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг маргааш Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар батална.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.