Энэ сард орон нутгийн замд гардаг ослын тоо 63.9 хувиар буурчээ

М.Амаржаргал / Хууль

Тээврийн цагдаагийн албанаас зургаадугаар сарын 15-ны өдрөөс “Яараад яахав дээ” урьдчилан сэргийлэх хэсэгчилсэн арга хэмжээг улсын хэмжээнд эхлүүлсэн билээ. Уг арга хэмжээ нэг сар үргэлжилсний дараа ямар эерэг үр дүнд хүрсэн талаар өнөөдөр мэдээлэл хийж байна. Цагдаагийн байгууллага хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцлийг арилгах, иргэдэд хор уршгийг таниулах, олон нийтийн ойлголт хандлагыг өөрчлөх, оролцоо дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор "Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл" нэгдсэн арга хэмжээний хүрээнд уг аяныг зохион байгуулсан.

Арга хэмжээний эхний нэг сарын хугацаанд гарсан эерэг үр дүнгийн талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Арсланхуяг "Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг зуны дэлгэр цагт зохион байгуулж ажилладаг. Энэ жилийн хувьд "Яараад яахав дээ" аяныг эхлүүлж, ухуулга сурталчилгааны ажлыг эхлүүлсэн. Аяны хүрээнд олон төрлийн контент бэлтгэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр тараасан. Энэ ажлыг цагдаагийн байгууллага дангаар гүйцэтгээгүй. Бусад төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийн байгууллагууд хамтарч ажилласан. Мөн олны танил хүмүүсийг татан оролцуулсан. Ухуулгын мэдээллийг иргэд сайн хүлээн авч, жолооч нар соёлтой байлаа. Орон нутгийн зам дахь хөдөлгөөний хурд удааширч ослын тоо мэдэгдэхүйц буурлаа. Аяныг аравдугаар сар гартал үргэлжлүүлнэ. Эерэг үр дүн үргэлжлэн гарна гэж найдаж байна" хэмээн ярилаа.

image

Баяр наадмын үеэр Цагдаагийн шуурхай албаны утсанд баяр наадмын өдрүүдэд 10 мянга гаруй гомдол, дуудлага иржээ. Мөн төөрсөн 99 хүүхдийг олж эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ.

  • согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1106 зөрчил
  • аюулгүйн бүс хэрэглээгүй 6083
  • хурд хэтрүүлэн зорчсон 3190
  • гэрэлтүүлэх хэрэгсэл буруу хэрэглэсэн 846
  • бүрэн бус тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцсон 12789
  • Бусад зөрчилтэй 28202 зөрчлийг тус тус илрүүлсэн байна.

Орон нутгийн замд гарах зам тээврийн осол буурч байгаа хэдий ч осол түгээмэл гардаг газруудад энэ жил камер байршуулах аж. Зуны урин дулаан цаг, хүүхдийн амралт эхэлсэнтэй холбогдуулан иргэдийн Улаанбаатар хотоос хөдөө, орон нутаг, байгалийн үзэсгэлэнт газруудад амрах, зугаалах хөдөлгөөн ихсэж байгаатай холбогдуулан иргэд та бүхнийг хурдаа тохируулж явах, хамгаалах бүс хэрэглэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх зэргээр зам тээврийн осол, хэргээс өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.16] 2019-07-17 14:00:29

ОДОО ТЭГВЭЛ... ЯАРААД ЯАХАВ ШӨНӨ ГЭРЛЭЭ ШИЛЖҮҮЛ ГЭЭЧ ...

Зочин [66.181.161.16] 2019-07-17 14:02:22

шөнө явахаас айх юм байна ш дээ.дохиод байхад чинь гүрийгээд гялбуулаад байх юм аа

Зочин [122.201.19.99] 2019-07-17 07:44:02

Баатаржав дарга нь өөрөө сайн ажлаад бууруулсан юм шиг л мэдээлэл цацуулах юм хэрэг илрүүлтээл сайжруулааа татварын мөнгөөр хөлжигчид минь

иргэн [202.131.227.82] 2019-07-17 06:16:34

Гарах ёстой юм шиг л хусах юмаа

Sukh [202.9.43.246] 2019-07-17 11:07:02

Cham shig teneguud b gaa uchiraas hereg garaad b gaa yum malaa


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.