Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Нийслэлийн цэцэрлэгүүдэд шинээр элсэн орж буй хоёр настай хүүхдүүд болон тав хүртэлх насны хүүхдүүдийн бүртгэлийг гурав дахь жилдээ цахимаар явагдах гэж байна. Энэ хүрээнд цэцэрлэгийн цахим бүртгэл долдугаар сарын 22-ны 09.00 цагт эхлэх ажээ.
Албаны хүмүүсийн мэдээлснээр эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ наймдугаар сарын 22-ны өдрийн 23.59 цаг хүртэл сарын хугацаанд tsetserleg.ulaanbaatar.mn гэсэн хаягаар бүртгүүлэх боломжтой. Мөн энэ хугацаанд өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн бүртгэлийг шалгаж, баталгаажуулна гэдгийг хэллээ.
Мөн энэ жилийн "Цахим элсэлт"-ийн үр дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч нарын гар утсанд мессэжээр илгээнэ. Цахим элсэлт дууссаны дараа шинээр бүртгүүлсэн хүүхдийн бүртгэлийг www.tsetserleg.ulaanbaatar.mn-ийн "Шалгах" цэс рүү орж бүртгэлийн дугаараа хийж хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг шалгах боломжтой юм байна.
Сэтгэгдэл