Ш.Мөнгөнбаатар: Наадмуудаа тусад нь хийсэн бол бөхчүүдийн эрх ашиг хөндөгдөхгүй байлаа

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Дорнод аймаг байгуулагдсаны 88 жилийн ой, “Зүүн бүсийн хурд 2019” баяр наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, хүчит бөхийн барилдаанд зөвхөн Дорнод нутгийн нутгийн бөхчүүд барилджээ. Улмаар Зүүн бүсийн гэсэн тодотголтой энэ наадам Дорнод аймгийн харьяат, аймгийн харцага Г.Эрхэмбаяр түрүүлж, аймгийн харцага Э.Батжаргал үзүүрлэжээ.
Харин орон нутгийнх нь наадмыг чимж, бөх сонирхогч үзэгчдийг баясаахаар зорин очсон Улсын аварга Э.Оюунболд, Улсын харцага Ш.Мөнгөнбаатар болон Улсын начин Б.Серик нарын бөхчүүдийг зохион байгуулагчид нь барилдуулаагүй, гадны бөх барилдуулахгүй хэмээн буцаасан гэх мэдээлэл сошиал орчинд тарсан юм.
Улсын цолтнууд орон нутгийн наадамд барилдаж яадаг юм, наадам үймүүлж найраа хийдэг улсын цолтнуудыг барилдуулахгүй байсан нь зөв гэж үзэх нэг хэсэг байхад аймгийнх нь наадмыг улсын наадмын түрүү бөх тэргүүтэй өндөр цолтнууд очиж “чимэх” гэж байхад гадных хэмээн ялгаварлаж “хөөж” явууллаа хэмээн бухимдах хэсэг нь ч байна. Дээрээс нь Зүүн бүсийн даншиг юм бол зүүн аймгийн бөхчүүдээ яагаад барилдуулсангүй вэ гэх мэтчилэн ам уралдан бичилцэв.
Хэрэв нутаг усаар нь гадна, дотно гэж хэлж байгаа бол Аварга Э.Оюунболд Хэнтийнх, харцага Ш.Мөнгөнбаатар Сүхбаатарынх. Хоёулаа арга байхгүй зүүн бүс нутгаас төрсөн бөхчүүд. Дорнод нутгийн залуусаа цол, бай шагналаа аваг гэж бодсон наадам зохион байгуулах салбар хорооны бодлого зөв байж мэдэх ч энэ шийдвэр нь бөх сонирхогчдод тун таалагдсангүй.
Харин иргэдийг ийн бухимдуулж, талцуулсан дээрх мэдээлэлд дээрх бөхчүүд нэгэн адил бодолтой байгаа талаараа дараах тайлбарыг өгч байна.
Улсын харцага Ш.Мөнгөнбаатар, Б.Серик нар энэ талаар ярихдаа “Сүүлийн үед аймгуудын наадмаар өөр аймгийн бөхчүүд барилдуудахгүй гэх хандлагатай болсон. Тэр нь ч нэг талаараа зөв байх. Дорнод аймгийн наадмын хувьд цол олгох наадмын барилдаан, Зүүн бүсийн даншиг наадам хоёрыг тус тусад нь зохион байгуулсан бол бөхчүүдийн эрх ашиг хөндөгдөхгүй байлаа. Тусад нь хийсэн бол бид цол олгох барилдаанд нь оролцохгүй, зөвхөн Зүүн бүсийн даншигтаа оролцох боломжтой байлаа.” хэмээн ярьсан юм.
МАЛЧИД: МАЛ, МАХАА ЗАЛХУУГИЙН ТУЙЛ БОЛСОН НИЙСЛЭЛЧҮҮДЭД ЗАРМААРГҮЙ БАЙНА. ГАДАГШ НЬ ЗАРМААР БАЙНА
АРДЧИЛСАН НАМЫН АВРАЛЫН ГАРЦ…
Ч.Хүрэлбаатар: Монгол, Хятадын хооронд сэв суулгах юм болж байна
НҮҮРСНИЙ АХИАД Л НЭГ БАРИМТТАЙ ХЭРЭГ
БҮХ ХУЛГАЙН 90 ХУВИЙГ МАН ҮЛДСЭНИЙГ БУСАД НАМУУД ХИЙСЭН ҮҮ?
Д.ЧОЙЖАМЦ: X БОГД БОЛ БУРХАНЫ ШАШНЫ ЕРТӨНЦӨД АГУУ ҮЙЛ БҮТЭЭХ ГЭГЭЭНТЭН ЮМ
АРД ТҮМЭН ЧИНЬ АМИА ХОРЛОХ УУ? БОЛОВСРОЛЫН САЙДАА?
ИРГЭДИЙН ТАТВАР, ДААТГАЛ, ШИМТГЭЛ ТӨЛӨХ ИТГЭЛ АЛДАРЛАА
Л.Оюун-Эрдэнэ: “Боомтын сэргэлт”-ийн үр дүн гарч байна, одоо “Аж үйлдвэржилтийн сэргэлт”-д онцгой анхаарна
Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан 3 тэрбум төгрөгийг ТУСЛАМЖ хэлбэрээр олгожээ