Насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн этгээдэд ял оноожээ

Д.Тулга / Хууль

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлсэн М болон Г нарт холбогдох эрүүгийн хэргүүдийг 2019 оны 07 дугаар сарын 01, 07 дугаар сарын 09-ний өдрүүдэд хянан хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

Хэргийн талаар тодруулбал 24 настай, эрэгтэй М нь 2016 оны 08 дугаар сард бага насны буюу 6 нас 10 сартай хүүхдийг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндсэн,

20 настай, эрэгтэй Г нь 2018 оны 04 дүгээр сард 14 нас 6 сартай хүүхдийг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндсэн гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс М-ийг Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад, Г-ыг Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийг тодруулбал эцэг, эхчүүд насанд хүрээгүй хүүхдүүддээ тавих хараа хяналт сул, бага насны хүүхдээ зуны улиралд хамаатан садан, найз нөхдийндөө хөдөө орон нутагт амраах нэрийдлээр явуулж байгаагаас дээрх гэмт хэрэг гарах шалтгаан болсон байх тул эцэг, эх, асран хамгаалагч нар бага насны болон насанд хүрээгүй хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг прокурорын газраас анхааруулж байна.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ

СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР


Сэтгэгдэл

zochin [124.158.126.197] 2019-08-01 09:17:04

yl shiitgeln bagadsan bn

зочин [66.181.161.104] 2019-08-01 05:48:38

2этгээдииг шууд эмнэх хэрэгтэй юм байна амьд явж чадахгүй байх

Зочиин [122.201.24.187] 2019-08-01 00:08:56

Тархины тураалтай малаа нэгийг нь 18 жил хаалттай хориход нөгөөд нь 2 жил нээлттэй хориход гэж байна

Зочин [122.201.24.187] 2019-08-01 00:04:24

Маш их удааж байж шийдвэр гаргадаг нь энэ байхгүй юу Авилгаа авааад л 2 жил өгч Шүүгч нарын үнэн нүүр царай энэ

Зочин [120.142.31.236] 2019-08-01 00:04:13

medeegee sain oilgoj baij setgegdel bichildee changa deglemtei horihod 18ni jil jiriin deglemtei horihod 2 jil niit 20n jil gesen bgaa bizdee 6n nas zurgaan sartai huuhed ee burhan min shuud buudchij boldoggui l ym baihdaa

Зочин [202.126.88.232] 2019-08-01 04:52:13

Тэнэгээ өөрөө сайн унш

Nn [202.126.88.37] 2019-07-31 21:04:06

2 жил ???? Хуухдийн хусэл зоригийн эсрэг гэдэг нь юу гэсэн уг вэ, хуухэд бас хуссэн байж болох уу

Зочин [112.72.11.101] 2019-07-31 11:16:06

2 жил гэнээ хуцдагийн бэ

Зочин [202.179.31.57] 2019-07-31 14:58:24

Харин тийм.

Novsh [66.181.161.125] 2019-07-31 10:17:06

Iim yal uguh ni zuv gej shuuh prokuroruud uzej bgam bh daa. Adgiin har shaarnuudaa uhaan suugaagui huuhdee huchinduulsen etseg eh hohi ni, ter huuhduud ch bas hohi ni gej bgamuu? .

zochin [202.126.89.120] 2019-07-31 08:21:33

2 жилийн ял байхдаа яахав. Хүүхэд хүчиндсэн байхад. Арай ч дээ. Хуулийнхан ч бүр цагаандаа гарчээ. Эцэг эхэд нь буруу тохох нь

Dd [59.153.85.107] 2019-07-31 08:20:05

Shuud buud

энхээ [66.181.161.112] 2019-07-31 07:47:23

Хүчин хийсэн малнуудыг олон түмний өмнө цээрүүүлж гаргаж насаар хорих ял өгөөч гарч ирээд дахиад л ,,,,, баталгаагүй шүү дээ


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.