Хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл тоолно
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг багц хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтоод байгаа юм. Энэ төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр “Уг багц хуулийн төслийн хүрээнд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгохоор тусгаад байгаа болно. Тухайлбал, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор заасныг өөрчилж яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор тусгаж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтоод байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох асуудал тодорхойгүй байсныг засаж, боловсронгуй болгохоор холбогдох зохицуулалтыг 2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд нэмж тусгах зэрэг холбогдох нэмэлт, өөрчлөлтийг тусгаад байна” гэлээ.
Сэтгэгдэл
Зочин [124.158.111.6] 2019-08-01 02:29:28
Гэмт хэргийн ангилалыг хуучнаар хөнгөн,хүндэвтэр,хүнд,онц хүнд гэж 4 ангилах, хүнд болон онц хүнд гэмт хэрэгт хорих ялын доод хэмжээг 10 жилээр тогтоож өгөх, энэ хэрэгт ял шийтгүүлсэн этгээдүүд өршөөлийн хууль болон хугацаанаас өмнө суллагдахгүй, хорих ялын дэглэмийг жирийн,чанга, онцгой гэсэн ангилалд хуваах, хүнд болон онц хүнд гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэхгүй байх зэргийг эрүүгийн болон байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлтөөр оруулж өгч УИХурлааас баталсан өдрөөс хүчинтөгөлдөр хэрэгжүүлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Зочин [95.153.133.131] 2019-08-01 01:03:12
Mulguu nyamdorjiin hiij bgaa ajil ene hun mongoliig olon jil horlono doo uhej dald orj bj l neg zailah bh daa ter boltol mon ch olon udaa Mongol togluulah bh
ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГХЦАА ГЭЖ БАС Л ХУУЛВ ЗАВХАРУУЛАХ АРГА БАЙНА ДАА ХӨӨЖ БАЙНА БООГҮЙ БАЙНА ГЭСЭЭР [202.179.31.47] 2019-08-01 00:47:52
ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГХЦАА ГЭЖ БАС Л ХУУЛВ ЗАВХАРУУЛАХ АРГА БАЙНА ДАА ХӨӨЖ БАЙНА БООГҮЙ БАЙНА ГЭСЭЭР [202.179.31.47] 2019-08-01 00:47:50
ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГХЦАА ГЭЖ БАС Л ХУУЛВ ЗАВХАРУУЛАХ АРГА БАЙНА ДАА ХӨӨЖ БАЙНА БООГҮЙ БАЙНА ГЭСЭЭР [202.179.31.47] 2019-08-01 00:47:38
Зочин [66.181.179.31] 2019-07-31 23:01:46
Талбай дээр авч ирэх ч шаардлага байхгуй юм гэнэ ээ , зугээр л хаа явсан газар нь тааралдсан иргэн бухэн " хоорхон " ШОГЛОЧИХООД ( хоон хэлэлцэх хугацаагуйгээр !) байх естой юм гэнэ ... !!!
Зочин [66.181.179.31] 2019-07-31 22:56:32
Гэмт хэрэгт сэжиглэгдсэн болон гэмт хэрэг уйлдсэн нь тогтоогдсон л бол " хоон хэлэлцэх хугацаа " гэж юу байх юм , хуульд ийм субьектив нэр томьео оруулж ер болохгуй ! Энэ бол оорсдийн хам болон хамаатанаа гэмт хэргээс зувчуулах гэсэн хуулийнхний ( юмыг аяж мэдэх вэ ? Гэж оруулж ирсэн ) БАШИР АРГА - энэ нь одоогийн ИДЭМХИЙ ЗАСАГЛАЛЫН уед АВЛИГА АВАХ хэрэглуур болчихоод байна !! хууль хулгайлсан говьалтайн хэн ч билээ , тэр нэг " мануул " шиг дальжгар шар нохрийг талбай дээр олны омно авч ирж - зугээр л " олон тумний " хуулиар тал талаас нь чулуун мондор буулгаж цалхаа ... !!!
Зочин [202.179.25.237] 2019-07-31 13:44:52
Гэхдээ хэн нэгнийг сэжигтнээр татсан байх ёстой. Сэжигтнээр татаад яллагдагчаар татагдах үндэслэл олохгүй 5-10 жил болбол сэжигтэн гэх статусыг болих хэрэгтэй. Нотлох баримт гарч ирвэл дахиад сэргээж болно. Хүнийг янаглан хорлож байгаа юм шиг гэмгүй хүнийг олон жил шалгаж шалгаж ажил амьдралыг нь алдагдуулчихаад "өө уучлаарай та буруугүй юм байна" гээд болих. Утгагүй л дээ.
Зочин [139.5.218.70] 2019-07-31 09:34:30
Хөөн хэлэлцэх хугацаа гэж юу байсан юм гэмтэн этгээдийн мөн эсэхийг тодруулах хүртэл хугацаагүй болох ёстой . Өөрсдийгөө хамгаалах юм зохиочоод ял завшиж бна болиул наадхаа
nasaa [202.126.89.242] 2019-07-31 09:25:24
baahan hulgaichaa yal zavshuulchaad ongorsn boroonii hoinos tsuv nomorov gegcheer giiguuljdee hulgaichuud