Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийж буй айлчлалын эргэн тойронд-ОНЦЛОХ ИШЛЭЛҮҮД
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийж буй айлчлал үргэлжилж байна. Айлчлалын эхний өдөр тэрбээр Үндэсний Аюулгүй байдлын чиглэлээр дэлхийд томоохонд тооцогддог Стратеги, Олон улсын судалгааны төвд зочилж, “Монгол-АНУ-ын харилцааны төлөв байдал” сэдвээр илтгэл тавьж, уулзалт, ярилцлага өрнүүлсэн юм. Төрийн тэргүүний хэлсэн онцлох ишлэлүүдээс хүргэе.
- АНУ-д хийж буй айлчлалын үеэр манай хоёр улсын харилцаа шинэ түвшинд хүрч, бид улам ойр дотно ажиллахаа зарлаж байгаад талархаж байна. Энэ нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг үнэт зүйлсийг хуваалцаж маш ойр байдаг манай хоёр орны хувьд зүй ёсны нэгэн ахиц гэж үзэж байна.
- Монгол Улс, АНУ нь түүхийн урт хугацаанд олон саад тотгорыг даван туулсаны эцэст АНУын эрдэмтэн судлаачид, хоёр улсын иргэд, албаны хүмүүсийн уйгагүй хичээл зүтгэлийн үр дүнд одоогоос 32 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосон.
- Хоёр улсын иргэдийн хоорондын харилцаа олон зуун жилийн өмнөөс эхлэлтэй. 100 гаруй жилийн өмнөөс америкийн бизнесмэн, хувь хүмүүс Монголд ирж хөдөө аж ахуй, уул уурхайн салбарыг сонирхож байсан нь өнөө цагт ч өөрчлөгдөөгүй байна.
- Сонирхолтой нь XX зууны эхэнд Америкийн иргэд Монголд алтны орд хайхын зэрэгцээ Монголын нутагт төмөр зам барих боломжийг мөн судалж байжээ.
- 2018 оны байдлаар АНУтай хийж буй худалдаа нь манай улсын нийт худалдааны эргэлтийн дөнгөж 1.7 хувийг эзэлж байна. Ялангуяа бизнес, иргэд цахимаар холбогдож байгаа өндөр технологи, хурдацтай шинэчлэлийн энэ цаг үед эдийн засгийн хамтын ажиллагааны хөрс сууриа сайн тавих ёстой хэмээн бодож байна.
- Хоёр их гүрний дунд оршдог Монгол Улс жижиг улс бишээ. ОХУ, БНХАУтаа бид хилийн маргаангүй, хууль ёсоор хил хязгаараа баталгаажуулж чадсан.
- Ийм их өргөн уудам нутагтай Монгол Улс том хоёр гүрний дунд оршиж, шашин түүх, хэл соёлоо яаж хадгалж авч үлдэж чадаж байна гэж надаас олон хүн асуудаг.
- Монгол, Америкийн хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх асар их нөөц бололцоо бий. Тухайлбал ноолуурын салбараар ганцхан жишээ татъя. Боловсруулсан ноос, ноолууран бүтээдэхүүн нь Монгол Улсаас экспортлох хамгийн чухал бүтээгдэхүүн юм. Манай Улс дэлхийн ноолуурын 40-50 орчим хувийг нийлүүлдэг. Гэвч санхүү, технологийн шалтгаанаар ноолуурынхаа дөнгөж 10 хүрэхгүй хувийг дотооддоо боловсруулж, 90 орчим хувийг өмнөд хөрш рүү түүхий эдээр нь буюу маш хямд өртгөөр экспортолдог.
- Ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь хөдөөгийн иргэдийн аж амьдралыг сайжруулах, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх, нүүдлийн соёл иргэншлээ хамгаалж үлдэх гол суурь нь юм. Тиймээс нэмүү өртөг, үнэ цэнэ шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжсөнөөр малчид болон хөнгөн үйлдвэрлэлд ажилладаг эмэгтэйчүүдийн орлого нэмэгдэж Монгол Улсын эдийн засаг хөгжихөд чухал ач холбогдолтой. Бидний тооцоолж байгаагаар 40-50 мянгын хүний ажлын байр бий болох юм.
- АНУын конгрессын нэр бүхий гишүүдийн санаачилсан гурав дахь хөршийн худалдааны хуулийг манай улс талархан хүлээн авч байгаа бөгөөд америкийн ард иргэд болон конгрессын гишүүд дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.
- Газарзүйн байрлалын хувьд дэлхийн томоохон зах зээлд хүрэх гарц, улстөрийн өндөр итгэлтэй гурав дахь хөршүүд мөн зарим банкны тооцоолж байгаагаар 32 триллион ам долларын үнэлгээтэй байгалийн баялаг байна.
- Хятадтай харьцуулахад бусад бүх л улс жижиг орон байх. Бид өөрсдийгөө жижиг улсын иргэд гэж боддоггүй. БНХАУтай 4756 км хуурай газраар хиллэдэг. Хилийн маргаан байдаггүй. Би гурван хүсэл бэлдэж ирээгүй. Учир нь би бурхантай уулзаагүй. Олон нийтэд дэлгэх шаардлагагүй олон зүйл бий.
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.101] 2019-08-01 08:51:02
Хоёр их гүрэн ялангуяа хятадын талаар бболчимгүй үг хэлжээ.Хятад улс Монгол том улс уу жижигхэн үү гэдгийг хэзээ нэгэн цагт харууларх байх даа.Олон нийтэд дэлгэх шаардлагүй олон зүйл бий гэдэг .. төмөр замаа нуух гэдэгтэй арай ижил утгатай биш л байшаасай.
Зочин [150.129.143.162] 2019-08-01 07:46:34
Одоо энэ мөчөөс эхэлж бид жижиг улс юу ч чадахгүй , бидний цөөхөн Монголчууд энэ тэр гэж гэхээ больцгооё . Том сэтгэцгээе
зочин [202.179.25.189] 2019-08-01 05:31:19
Оюутолгойн гэрээ болон уул уурхайн салбарт асуудал үүсмэгц АНУ монголын удирдлагуудыг "тоож хүлээж авдаг" эсвэл төрийн нарийн бичгийн дарга мэтүүд нь давхиад ороод ирдэг практик тогтсон шүү дээ. Чиглэллүэг өгч байгаа байх даа. Монгол 3-хан сая хүн амыг жаргалтай тэжээхийн тул олон улсын томоохон зах зээлд гарч өрсөлдөх шаардлага ч мөн чадавх ч байхгүй. Бодоод үз. Аливаа бүтээгдэхүүн чанар ба үнээр өрсөлдөнө. Монгол Хятадаас илүү чанартай юмаа гэхэд илүү хямдхан үйлдвэрлэж чадах уу? Үйлдвэрлэл масс түвшинд хүрч байж үнэ буурдаг. Хятад ба ОХУ-аас илүү масс үйлдвэрлэл явуулах ажллах хүчин бий билүү? Гайхамшиг тохиолдоод энэ хоёрыг чадсан байхад хоёр хөрш өөрийн нутгаар хөнгөглттэй тэвэрлэлүүлж гадаад зах зээлд өөрийн бүтээгдэхүүнтэй өрсөлдүүлэх үү? Олон арван жил бүтэхгүй худал мөрөөдлөө одоо бодитой хөгжил ярих цаг болсон байх оо.
Зочин [78.250.68.121] 2019-08-01 05:02:43
Unentei nuur tulah hezuu bna u mongol bol het jijig uls shde
Зочин [202.9.43.76] 2019-08-01 04:55:32
Зөв.маш зөв хэлж.эртнээс бид МОНГОЛ улс байсан,байх ч болно.2 том улс дээр нь биднийг хэн ч айлгаж чадахгүй гэж маш сайн гаргалгаатай хэлж.маш зөв.АНУ манай ерөнхийлөгчийн хэлсэнийг ойлгох байх.БРАВО.
Зочин [103.57.95.166] 2019-08-01 04:37:04
Мундаг
Иргэн [203.91.118.180] 2019-08-01 04:34:38
Гайхалтай үг бэлджээ, Бид жижиг улс биш гэдэг үнэхээр таалагдлаа, жижиг амьдарч жижиг сэтгэж хол харах чадваргүй байжээ бид