Насанд хурээгүй этгээдүүдийн хулгайн гэмт хэргийн үйлдлийг таслан зогсоолоо
Иргэний ирүүлсэн дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид насанд хүрээгүй этгээдүүдийн хулгайн гэмт хэргийн үйлдлийг таслан зогсоолоо. Энэ сарын 29-30-г шилжих шөнө шөнийн 02 цаг орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Батлан хамгаалахын их сургуулийн хашаанд 14-19 насны 1 бүлэг 6 этгээд тээврийн хэрэгслийн дугуй 4 ширхэг, аккумлятор 2 ширхгийг хулгайлж хэргийн газраас зугтаах үед нь эргүүлийн алба хаагчид түргэн шуурхай илрүүлж, Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс материалжуулан шалгаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн 6 нь Улаанбаатар хотын Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай 14-19 насны, 1 эмэгтэй 5 эрэгтэй байв. Тэд хулгай хийсэн эд зүйлээ зарж борлуулан цахим тоглоомын газар үйлчлүүлэх санаа зорилготой байсан хэмээн мэдүүлжээ.
Сурагчдын амралт үргэлжилж байгаа энэ өдрүүдэд эцэг эхчүүд хүүхдээ хэнтэй нөхөрлөж хаана явж байгаа, амралтаа хэрхэн зөв өнгөрүүлж байгаад анхаарал хандуулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.194] 2019-08-01 09:21:05
Сургууоь багш нарын "үйлдвэрлэсэн "гологдол бүтээгдэхүүн