Дотоодын цэргийн алба хаагчид "Цагдаагийн олимп" -д оролцоно
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сычуань мужийн Чендү хотод 2019 оны наймдугаар сарын 08-аас 2019 оны наймдугаар сарын 18-ны хооронд "Цагдаагийн олимп" зохион байгуулагдана. 1967 оноос хойш хоёр жил тутамд болдог тус олимпод Монгол Улсын цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид 2001 оноос эхлэн оролцож байгаа бөгөөд өмнө жилүүдэд 35 алт, 23 мөнгө, 12 хүрэл медаль хүртэж байсан амжилттайгаар эх орондоо ирж байжээ.
Тэгвэл 2019 оны "Цагдаагийн олимп"-д оролцох алба хаагчдыг өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, амжилт хүссэн байна.
Энэ удаагийн цагдаагийн дэлхийн тоглолтод Цагдаагийн ерөнхий газрын Хүч спорт хорооны дарга, цагдаагийн хурандаа Д.Батмөнх ахлаж байгаа ба дотоодын цэргийн нийт 18 офицер, ахлагч нар чөлөөт бөх, жудо, бокс, дардас, дугуй, карате, Push full, Bench press, Жиу-жицу зэрэг спортын есөн төрөлд оролцохоор бэлтгэл, сургуулилтаа хангажээ.
Сэтгэгдэл
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 21:31:41
LgUNJZ http://pills2sale.com/ levitra nizagara
Зочин [122.201.24.99] 2019-08-03 07:54:01
За нэг муу медал одон тэмдэгээр ч юу хийхэв дээ!!