Энэ сарын 15-н гэхэд бүх сургууль, цэцэрлэгийн засвар, үйлчилгээний ажлыг дуусгахыг үүрэг болголоо
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний үеэр 2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалт, элсэлтийн талаарх мэдээллийг нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл хүргэлээ.
Тэрбээр “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд он дамжин 92 сургууль, цэцэрлэгийн барилга баригдаж байна. Мөн Улс, нийслэл, дүүрэг, орон нутгийн хөгжлийн сан, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр 2019 онд нийслэлийн 71 сургууль, цэцэрлэгт 5.3 тэрбум төгрөгийн их засварын ажил хийх төлөвлөгөө батлан хэрэгжүүлж эхэлсэн. Сургууль, цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийн хүрээнд “Сургуулийн орчинтой танилцах өдөрлөг”-т 25.894 хүүхэд багачууд, 25.913 эцэг эх, асран хамгаалагч, 2646 багш хамрагдсан. Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийн үйл ажиллагааг долоодугаар сарын 22-ны өдрөөс эхлэн наймдугаар сарын 22-ны өдрийг дуустал цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Наймдугаар сарын 02-ны өдрийн 10:00 цагийн байдлаар цахим бүртгэлд 23.546 хүүхэд бүртгэгдсэн байна. Мөн нийслэлийн Засаг даргын зургаадугаар сарын 24-ний өдрийн шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын дагуу Төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын байгууллагын барилга байгууламж, сургалтын орчны зохион байгуулалт, эрсдэл үүсч болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлсэн эсэх, Удирдах ажилтан, багшлах болон мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байдал, сургалтын цөм хөтөлбөр, түүний хэрэгжилт, сургалтын орчин бүрдүүлсэн байдал зэрэгт хяналт, шалгалт хийж, холбогдох дүгнэлтийг гарган БСШУСЯ, НМХГ-т хүргүүлж, дүүргүүдийн Боловсролын хэлтэс, ЕБС-иудад цаашид хийх ажлын чиглэл, үүрэг даалгаврыг өгч ажилласан. Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сэлгэн ажиллуулах журмын төсөл боловсруулж Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна” хэмээв.
Мөн Шуурхай зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “2019-2020 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн бүртгэлийг холбогдох журмын дагуу зохион байгуулах, хяналтын камеруудын хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих, сургууль орчмын замын тэмдэг, тэмдэглэгээг засварлах, шинэчлэх, хурд сааруулагчыг стандартын дагуу байршуулах ажлуудыг холбогдох газрууд зохион байгуулах шаардлагатай. Наймдугаар сарын 15-н гэхэд бүх сургууль, цэцэрлэгийн засвар, үйлчилгээний ажил дууссан байх ёстой. Хичээл эхлэхэд хүүхдүүдийн ая тух, суралцах боломжийг алдагдуулах будаг, шунх ямар нэгэн эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлэх зүйл үнэртэж байх ёсгүй. Энэ талд маш сайн анхаарч, холбогдох байгууллагууд гүйцэтгэлийг хянаж ажилла” хэмээв.
Сэтгэгдэл
Яг аа, яг! [202.131.228.118] 2019-08-07 03:00:14
Ягшдээ!!! Ядахдаа 8-р сарын 20 гэж шаардаачдээ.
Zochin [182.160.38.193] 2019-08-05 23:23:54
Chingeltei duurgiin 108 dugaar tsetserlegiin erhlegch n hawaraas hoish bainga hahuuli awah ym aa ene asuudalaa shiidej ogooch ee