Дэлхийн орнууд томуугаас сэргийлэх асуудлаар Монголд чуулж байна
Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж буй “Зүүн Өмнөд Ази болон Номхон далайн Баруун бүсийн орнуудын томуугийн олон улсын 13 дугаар зөвлөгөөн” өнөөдөр эхэллээ.
Манай Улсад анх удаа зохион байгуулагдаж буй уг зөвлөгөөнд АНУ, Австрали, Япон. БНСУ. БНХАУ, Индонез зэрэг 28 улсын 140 гаруй төлөөлөгч, ДЭМБ-ын төв болон бүсийн мэргэжилтнүүд, АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв, Австрали Улсын халдварт өвчний лавлагаа , лабораторийн эрдэмтэн судлаачид оролцож дэлхий дахины томуу, томуугийн цартахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар хэлэлцэж, туршлага солилцож байна. Мөн хүйтний улирал ойртож, томуугийн дэгдэлт тархах эрсдэл нэмэгдэж буй энэ үед уг өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, дархлаажуулалт, томуугийн вирусын онцлог, тандалт хандалтын талаар зөвлөмж гаргах юм.
Зөвлөгөөнийг нээж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ
”Дэлхий дахиныг хамарсан 1918 оны томуугийн цартахлаас хойш 100 гаруй жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд цартахлын гурван удаагийн дэгдэлт гарч 55 сая гаруй хүний амь насыг авч одсоныг бид мартах ёсгүй. Даяаршлын өнөө үед өвчин үүсгэгч вирус нэг төрөл зүйлээс нөгөө рүү дамжиж урьд өмнө нь хэзээ ч байгаагүй шинэ вирусыг үүсгэн асар хурдацтай тархах эрсдэлтэй байгаа тул улс орнууд болзошгүй аюулын үед бэлэн байж, харилцан мэдээллээ шуурхай солилцон, хамтран ажиллах шаардлагатай юм. Тиймээс уг зөвлөгөөнөөр томуугийн вирусын онцлог, улс орнуудын томуугийн өвчлөл, тандалт, хариу арга хэмжээ, лабораторийн оношилгоо, дархлаажуулалт, цартахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний үнэлгээ. ДЭМБ-ын хоёр бүсийн цаашдын арга хэмжээний чиглэлийг хэлэлцэж байна” хэмээлээ.
Монгол анх удаа болж буй тус зөвлөгөөний талаар болон томуугийн халдвараас хэрхэн сэргийлэх цаашид ямар арга хэмжээ авч, зөвлөмж гаргаж байгаа талаар Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс тодрууллаа.
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:18:32
ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:18:32
ogoo [182.160.34.241] 2019-09-02 15:35:40
ok
Зочин [139.5.216.130] 2019-08-23 07:33:42
Энэ бөгсний бузартай янхан эрүүл мэндийн салбараас зайлж өгөхгүй хичнээн хүүхэд эхчүүдийн толгойг залгих гээд бгаам бэ?! үнэхээр монгол хүнд харш хятад авгай
Иргэн [202.9.43.21] 2019-08-22 23:06:46
Энэ тэнэг сэтгүүлч Сарангэрэл ичэхгүй худлаа ярих юм. Дэлхиыд томуугийн өвчлөлөөрөө дээгүүр орж байгаа монголд чуулж байгаа шүүдээ. Эрүүл мэндийн сайдыгаа мэргэжлийн биш , юу ч мэдэхгүй ийм тэнэг хүүхнээр удирдуулахаар иргэд, хүүхдүүд өвчлөлөөс яаж салах вэ дээ!!!
Зочин [202.179.25.243] 2019-08-22 00:23:06
Энэ авгай сайхан худлаа ярих юм . Монголоос туршлага судална, Монгол дэлхийд дээгүүр орох бэлтгэлтэй ч гэх шиг.
0000 [103.10.23.113] 2019-08-21 14:43:47
Ямар сайндаа Монголд чуулах вэ дээ Бэлэн тушАлтын туулай МОНГОЛ болоод тэр шүү дээ МОНГОЛД шудраг үнэн гэж алга үүний баталгаа бол Монголын шүүх юм Муу муухай бүхэн Монголд байна ямар сайндаа ард иргэд эх орноосоо дүрвэж гадагшаа зугтаахыг бодох вэ дээ Энэ бол Монгол төрд үүрэлсэн хулгайч луйварчин дээрэмчин алуурчин нараас үүдэдтэй хэрэг Дэлхийн хөгжөж байнаа орнууд одлоо Монгол шиг болчохгүй юм сан даа Монгол шиг Монголын төр шиг авилгалд идэгдэж улс орноо баялгаан гадний луйварчин нарт алдахгүй юм сан гэхдээн Монголд очож туршлаг судал гэдэг гэсэн Түүнийг нь манай тэнэг шуналтэй дарга нар биднээс туршлаг судлаж байна бид мундаг байна гэж тэнэгтэж боддог
Ai medehgui dee [202.9.42.37] 2019-08-21 10:36:55
Manaih tomuu degdelteeree l gaihuulna baih daa. Koridoritoo huuhdee hevtuuldegee gadnii nuhdud haruulah baitugai gazriin dargaasaa nuuh gej sandartsaagaadag gee biz dee