НОСК: Маргаашаас тэнцсэн иргэдтэй гэрээ байгуулна

Aдмин / Хууль

“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас "Буянт-Ухаа 2" хорооллын 972 айлын орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл, сонгон шалгаруулалтын талаар өнөөдөр /2019.08.29/ мэдээлэл хийлээ.

Нийслэлийн орон сууцны корпорци” /НОСК/ ХК-ийн дэд захирал С.Дорждэрэм “Долдугаар сарын 4-ний өдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмыг батлуулсан. Энэхүү журмынхаа дагуу долдугаар сарын 22-оос наймдугаар сарын 5-ны өдрийг хүртэл цахим бүртгэлийг иргэдийн дунд нээлттэй явуулсан. Ингэхдээ түрээсийн орон сууцанд залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гачигдалтай иргэн, төрийн албан хаагч, хувийн хэвшилд ажиллагсад, өрх толгойлсон эцэг, эх, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрхүүдийг хамруулах юм.

Цахим бүртгэлд дээрх найман ангиллын түрээслээд өмчлөх, энгийн түрээс гэсэн 16 төрөл дээр нийтдээ 3558 иргэн бүртгүүлсэн. Эдгээрээс 582 иргэнд 972 айлын орон сууцны 60 хувьд ногдож байгаа. Үлдсэн 390 айлыг газар чөлөөлтөөр байр нь олгогдоно.

Орон сууцыг газраар чөлөөлөх журмыг боловсруулаад дууссан. Ирэх долоо хоногт олон нийтэд журмаа танилцуулна. 972 айлын орон сууц бэлэн болсон. Одоо ганцхан улсын комисс хүлээж авах л дутуу байгаа. Бид сонгон шалгаруулалтыг хууль хүч болон иргэдийн оролцоотойгоор шударга нээлттэй явуулж наймдугаар сарын 13-ны орой НОСК-ийн албан сайтаар дамжуулж иргэдийн эрэмбийг мэдээлсэн. Эхний шалгаруулалтад тэнцсэн иргэдийн материалыг наймдугаар сарын 19-өөс 23-ны өдрүүдэд нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулж иргэдийн материалыг хүлээж авсан.

Энэ долоо хоногт манай ажилтнууд иргэдийн цахим бүртгэлт дээрх мэдээлэл цаасаар ирсэн мэдээллүүдийг хоорондоо хэр нийцэх мэдээллийн үнэн бодит эсэхийг нэг бүрчлэн шалгасан. Маргааш /2019.08.30/орон сууцны зөвлөх комисс хуралдана. Хурлаар хоёр асуудал шийдэгдэнэ.

Нэгдүгээрт эхний шалгаруулалтад тэнцсэн иргэдийн мэдээлэл нь үнэн бодит, зөрчилгүй байвал иргэдийн мэдээллийг эцэслэн баталж, цаашид НОСК-д гэрээ байгуулах, байр, давхраа сонгох зэрэг ажлууд хийгдэнэ. Хоёрдугаарт гамшигт нэрвэгдэж орон гэргүй болсон иргэдийн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн 30 айлтай гэрээ байгуулна. Маргаашаас эхлээд эрэмбийн дагуу дараагийн иргэд рүү нэг бүрчлэн ярьж мэдээлэл өгнө” гэв.

ИРГЭД БУРУУ БҮРТГҮҮЛЭХ ЭСВЭЛ АЛБААР ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ӨГВӨЛ ХАР ЖАГСААЛТАД ОРНО

Нийслэлийн орон сууцны корпорци” /НОСК/ ХК-ийн захирал Б.Сүхбаатар“Бүртгэлтэй холбоотой сонгон шалгаруулалттай холбоотой ямар нэгэн асуудал гараагүй. Ажил гацаж зогссон зүйл байхгүй. Иргэдийг эхний ээлжид сонгон шалгарсан байдлаар нь жишээ татаж ярья. Тухайлбал, байраа түрээслэх залуу гэр бүлийн ангилалд 6-14 жил ажилласан залуучууд нийгмийн даатгал төлснөөрөө орж байна. Байраа түрээслээд өмчлөх ангилалд 12-16 жил ажилласан иргэд, төрийн албан хаагчид энгийн түрээсийн ангилалд 25-45 жил ажилласан иргэд, түрээслээд өмчлөх ангилалд 34-44 ажилласан хүмүүс орж ирсэн байх жишээний.

Ахмад настны ангилалд энгийн түрээсийн ангилалд 87-100 настай ахмадууд орсон бол түрээслээд өмчлөх ангилалд 91-102 настай ахмадууд орсон. Хэрэв 3000 орон сууц баригдах юм бол 70-аас дээш насны ахмадууд бүгд хамрагдах боломжтой гэдгийг тоо баримтууд харуулж байна.

Цахим бүртгэлийн давуу тал нь маш том судалгаа болж байна. Нөгөөтэйгөөр хамгийн шударгаар хэн нэгэн хүний оролцоогүйгээр явагдаж байгаа гэдгийг хэлмээр байна. Хэрэв иргэд буруу бүртгүүлэх юм уу албаар худал мэдээлэл өгвөл хар жагсаалтад орж байгаа. Тиймээс сонгон шалгаруулалтад орсон иргэдээс зарим нь нь өөрсдөө мэдээллээ албаар буруу хийсэн учраас материалаа өгөхөөс татгалзсан” гэв.


Сэтгэгдэл

Зочин [202.9.43.62] 2019-08-30 03:26:46

энэ шал худлаа шүү, сонгон ша.лгаруулалт нь булхайтай шүү. дахин иргэд олон нийтийн хяналтнын доор ил тод явууля

Зочин [202.9.43.62] 2019-08-30 03:24:34

тэнцсэн гэх иргэдийн мэдээллийг АТГ тагнуул засаг дарга БХБЯ дахин шалгах хэрэгтэй. шалгаруулалт яаж яваад байгаа талаар иргэд мэдээлэлгүй байна. яагаад тэнцээгүй гэдэгээ иргэд мэдмээр байна. шалгаруулалт хууль бусаар явагдсан бол хаана хэнд гомдол гаргах ёстой юм. Шүүхэд яаж гомдол гаргах ёстой юм

IRGEN [66.181.161.75] 2019-08-30 01:19:23

ENE SHAL HUDLAA BOON LUIWAN BOLSON BNLEE EMZEG BULGIINHEES HUN OGT ALGA BOLIOO BOLI ...... IIM L LUIWAR HIIH GEJ SUGALAA TUUWER GESEN HER ZUUJ AJIL HIISEN BOLJ YWAH YUM DA

Butehgui MGL [59.153.115.72] 2019-08-30 00:58:56

Yamar uddiin bee? Divaajind baidag baishin uu? Hedhen baishin barichihaad yu gej bodood baigaan? Hun oruulah gej barisan hugatsaanaasaa iluu udah yum. Olon yum hutsalgui gyals oruulaad, daraa daraagiin baishinguudaa bariachee har malnuudaa. Gavya baiguultsan yum shig bainga TV-eer l garchih yum. Uuriin huviin munguuruu baritsan tsaraitai darga ner zuusen luivarchin Ork-uud

зочин [103.229.122.122] 2019-08-29 14:17:33

Ингээд байвал хөдөөнийхөн хотод улам олуулаа шигдэж халамжинд найдаад суух болно.ниислэлийн оршин суугчдаас өндөр татвар авч байж түгжрэл ,хөрсний бохирдол,гэмт хэргээс сална.хөдөөнийхөн нутаг руугаа яваг.Дэлхийн хотуудын жишиг татвар өндөр,юмны үнэ өндөр харин хөдөө хямд байдаг

Би [202.126.88.65] 2019-08-29 09:12:38

Орон нутагт орон сууцтай байсан. Түүнийгээ зарчихаад ирсэн новшийн амьтны нэр тууж явна лээ . "Хар жагсаалт"-даа хамгийн эхэнд оруулах хэрэгтэй. Сүүлд нь хэл ам гаргана шүү

Зочин [202.131.225.150] 2019-08-29 09:04:52

эргүү хар малнуудаа залуу гэр бүл энгийн түрээс гэсэн бүлэгт бүртгэчээд тэнцсэн хүмүүсийн мэдээлэл огт байхгүй энийг юу гэж ойлгох вэ?

Зочин [202.179.25.181] 2019-08-29 08:34:34

Ахмадууд дээр сонгон шалгаруулалт явуулаагүй юм байна. Тийм үү

gantsetseg [202.21.100.158] 2019-08-29 07:36:31

mnii bvr kod baihgvi baisan hariu utas gmail haygaar ogch o vnen shuudrag bolson uu 1981 kod tentsen yumu tentsgvi erdoo baihgvi baina bi yah estoi be

Зочин [66.181.169.162] 2019-08-29 07:10:29

Яагаад тэнцээгүй вэ гэдгийг албан ёсоор хариу өгөх хэрэгтэй. Тийм л шударга болсон юм бол. Хүн болгоны и-мэйл болон утас руу нь шуудан явуулах хэрэгтэй дээ.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.