Там болсон зам буюу-Монголын эмгэнэл

Aдмин / Хууль

Өнгөрсөн амралтын өдөр итгэж чадамгүй гунигт мэдээгээр өглөөг угтсан. Хийж бүтээх эд насандаа зам тээврийн ослын улмаас дуучин А.Мөнгөншагай цаг бусаар элгэн садан, хайртай хань, хонгорхон бяцхан үрсээ орхилоо. Олон нийт харамсан гашуудаж буйгаа илэрхийлж, зарим нэг нь там болсон замаа хэзээ засах төр вэ хэмээн бухимдан өгүүлсэн байсан. Зам дээр тэмээ гэнэт гарч ирж, мөргөснөөс болсон гэх эхний мэдээлэл цахим хуудаснаа гарч эхэлсэн. Тухайн цаг үед “Хамаг муу үгээ хэлж, түмэн олон төрийг л буруутгах юм” хэмээх бодол зурсхийж билээ. Харин өнөөдөр дахиад л ноцтой авто осол гарч, олон хүн гэмтэн бас л гунигт мэдээ чих дэлслээ. Нээрээ энэ төр замаа яагаад сайжруулж болдоггүй юм бэ. Хичнээн хүний амь нас хохирч байж энэ асуудал цэгцрэх бол хэмээн өөрийн эрхгүй бодогдож, бухимдал төрлөө. Төв аймгийн замд өчигдөр дахиад л ноцтой осол гарч гурван машин мөргөлдөн, улмаар хоёр хүн үхэл амьдралын заагт ухаангүй байна. Энхийн цагт энэ мэтчилэн хэдэн зуун монгол хүнээ цэл залуугаар нь авто ослын улмаас алдсаар байх юм бэ.

Уншигч та энэ тоог сонсоод гайхах биз. Энэ оны эхний зургаан сарын байдлаар Улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 243 хүн амь насаа алдсан байх юм. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12.5 хувиар өссөн аж.

image

Эх сурвалж: http://transportation.police.gov.mn/

Сүүлийн гурван сарыг нэмэхээр нас барсан хүний тоо даруй 280 орчим болох байх. Эхний зургаан сард нас барсан хүний тоог тооцоолж үзэхээр авто тээврийн ослоор өнжөөд хоёр хүн нас бардаг байх юм. Энэ бага тоо юу, энэ зүгээр л нэг байх ёстой асуудал уу?

image

Эх сурвалж: http://transportation.police.gov.mn/

Авто замын нас барсан иргэдийн дараах үзүүлэлт ч бас сэтгэл сэртхийм үзүүлэлт аж.

Улсын хэмжээнд:

Явган зорчигч – 67 хүн амь насаа алдаж, 889 гэмтсэн

Жолооч – 95 хүн амь насаа алдаж, 230 гэмтсэн

Тээврийн хэрэгслээр зорчигч – 80 хүн амь насаа алдаж, 568 гэмтсэн

Дугуйтай хүн – 1 хүн амь насаа алдаж, 42 гэмтсэн дүн мэдээг тээврийн цагдаагийн албанаас гаргажээ.

Яагаад осол гарч, эрдэнэт хүний амь нас хохироод байна вэ, яаж үүнийг багасгах талаар санаа тавьдаг, тууштай ажилладаг төрийн байгууллага байна уу. Тээврийн цагдаагийн албанд зүтгэж буй цагдаагийн ажилтнуудыг буруутгах арга алга. Авто замын сүлжээ, замын бүтэц зохион байгуулалт нь там болсон хотын хөдөлгөөнийг тэд л зохицуулж, үүрийн гэгээ, үдшийн бүрийг үл ажран ажиллаж байгааг түмэн олон харсаар байна. Харин авто замын салбарыг бодлогоор хангаж, дүрэм стандартыг ягштал мөрдөн биелүүлж ажиллах үүрэгтэй Зам тээвэр, хөгжлийн дэд сайд Л.Халтар, түүний удирдлага дор ажиллаж буй хүмүүс, харьяа агентлагууд юу бодож, юу хийж суудаг бол. Олон нийтийн нүдэнд харагдахуйц, мэдрэгдэхүйц нааштай ажил тэдэнд байна уу.

Дарханы түр зам үнэхээр сайн байгаа гээд л цээждээ дэлдээд байдаг. Яг үнэндээ эрх мэдэлтнүүд, тухтай ажлын өрөөндөө утсаар мэдээ авсан болоод сууж байгаа дарга нар тэр замаараа явж үзсэн үү. Олон зуун иргэн та бүхний хариуцлагагүй байдлын золиос болж, эд хөрөнгөөрөө хохирч, хаана, хэнд хандахаа мэдэхгүй хайртай хүмүүсээ цаг бусаар алдан, нөхөж баршгүй хохирол амссаар байна. Тэр аймшигт хохирол, хагацал та бүхэнд хамаагүй юу?

image

Улсын хэмжээнд 2019 оны эхний хагас жилд 12839 зам тээврийн осол гарсан юм байна.

Үүний 12561 буюу 97.8 хувь нь жолоочийн буруугаас, 261 буюу 2.1 хувь нь явган зорчигчийн буруутай үйлдлээс, замын нөхцөл байдлаас 17 буюу 0.1 хувь нь бүртгэгдсэн мэдээлэл байна. /Тээврийн цагдаагийн албаны гаргасан мэдээлэл Эх сурвалж: http://transportation.police.gov.mn//

Энэ тоонд сэтгүүлч миний бие эргэлзэж байна. Яагаад гэж үү?

Ослын газар Тээврийн цагдаагийн газрынхан очиж хурд хэтрүүлж үү, зайгаа буруу эзэлж үү, гэрлээ шилжүүлсэн эсэх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн байна уу гэх мэт ердөө гарын арван хуруунд багтах дүн шинжилгээг хийнэ. Түүнээс ч илүүгээр шалгах баталгаажуулах боломж байхгүй. Хэргийн газрын үзлэг хийх хууль зүйн заалт нь тийм учир жолооч л буруутай мэт харагдаж, тоон үзүүлэлт нь ч мөн л тийм байна.

Зам гэдэг зүгээр нэг цагаан зураас татсан хар шороо биш. Замыг шинжлэх ухааны үндэслэлтэй, маш нарийн тооцоололтойгоор хүний тэр дундаа жолоочийн аюулгүй байдлыг бүрэн хангасан стандарт нормоор хийдэг гэдгийг бид компьютерт ганц хоёрхон товч дараад л мэдэж болж байна. Гэтэл өнөөдөр Монголын зам там болж, хөдөө хотгүй аюулын харанга дэлдэж, иргэд нь бартаат замын уралдаанд оролцож буй мэт явах нь хэвийн үзэгдэл үү.

Эрдэнэт монгол хүний амь насыг цаг бусаар авч одож буй энэ там шиг замаа засаж, сайжруулах, дэлхийн стандартад нийцүүлэх цаг хэзээ вэ?

Бурхан минь, өнөөдөр зам тээврийн ослоос болж хүн битгий нас бараасай.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:36:17

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:36:17

Зочин [150.129.143.39] 2019-09-15 12:13:47

Chanargui olon jolooch beltgedeg damjaa, gadniihnii golood tomriin hog ru hayaj bsan huuchin mashiniig horigloj tsegtsleegui tsagt hichneen saihan zam bgad ch osol avaar ulam nemegdene u gehees buurah ni yu l bol

зочин [202.72.240.5] 2019-09-15 01:51:04

Осол бол замаас үл хамаарана Жолооч чинь замаа тохируулж замандаа захирагдаж явдаг байхгүй юу

зочин [202.179.26.187] 2019-09-15 00:32:07

монголын байдал ороо бугаа, шалдар булдар юутай гачлан, юутай их зовлон. одоо өвөл болж байдаг, хүүхдүүд цэцэрлэггүй, цалин бага дээрээс нь миний бие гэж муу яана даа энэ монгол орон.

zochin [202.131.246.74] 2019-09-13 00:38:32

Тамын замаа засч чадахгүй дээр зам хийхээрээ ус зайлуулах худаг хийхгүй. Ер нь замын ажил хийж мэдэхгүй мэргэжилтнүүдтэй. Дээрээс нь зам ашигласаны татвар гэж байнга авна. Орсонч гарсанч. Ийм лаларын там шиг замаар явж машинаа эвдэх, осол аваарт өртөж байхын оронд зам ашигласаны татвараа өгөхгүйгээр өөрсдөө хамтараад сайжруулсан шороон зам дээрээ явсан нь ч дээр юм шиг.

zochin [202.55.188.35] 2019-09-13 00:23:50

Hodoogiin zam geheesee hot dotorh zamiin evdrel gemteliig arai ch dee

Офицер [64.119.20.54] 2019-09-12 23:25:39

Ард түмэн минь ээ. ЭРДЭНЭТ ХҮМҮҮСИЙН АЛТАН АМИА АЛДААД БАЙГАА ЭНЭ АСУУДАЛ ЧИНЬ ТӨР БОЛОН ЗАМААС БИШ ХҮН БИДЭНД БАЙНА АА.ГЭЖ ОЙЛГОХ УХААНТАЙ ХҮН АЛГА УУ. ЯАГААД ГЭВЭЛ ҮХЭЛ БОЛОХ ТЭР ҮЙЛДЛИЙГ ХҮН ӨӨРӨӨ БУЮУ БУСАД ХЭН НЭГЭН ХҮН Л ХИЙЙДЭГ. 2.РТ ӨМНӨ НЬ засмал ЗАМГҮЙГЭЭР БОЛООД Л БАЙСАН. .

ABCD-korea-gaas [211.36.144.191] 2019-09-15 10:56:24

Ahmad zamchin gegchid - odoo ter sotsializmiin ued gej yridagaa bolio omhii peeezz.. min ! Ter ued neeg ih mashinch baigaagui hodooguur zamd za ern tsagt 1 mashin yvahtai uguitei baisan . Odoo bol minutand 1 bitgii hel mashinuud hoorondoo uraldan yvj baina . Tegeedch ene osol gemtel medeej zam hargui muutai . Halitargaa gulgaa , enhel donholtoi holbootoil biz ! Hamgiin goln jolooch nariin buruugaas 99 %- n bolj baina . Yundaa neeg ih unaj uzeegui ym unatsan ym shig davhij yundaa tegej ami nasaaraa denchin tavin yardag ym be !? Zovhon oorooroo zogsohgui orool busdiin amiig avch odon bui denduu teneg buduuleg jolooch naraas bolj mash olon ail orhiin amidral suirch baigaag tor zasag hatuu angaaruulj , oivorgon ym uzeegui zaluuchuudiig mash hatuu surgaad ogoh heregteishdee ! Etcesiin bulegt erdenet hunii ami nas eruul mend hamgiin chuhal shuudee !?

Ахмад замчин [49.0.212.2] 2019-09-13 17:56:04

Соц нийгмийн үед зам харгуй байхгүй, хуучны хурд хүч муутай болхи тав тухгүй орос тэргээр ажлаа амжуулаад болоод л байсан, одоо яагаад болохоо байцын, халуунд халж хүйтэнд хөрч яваа замчдын буруу биш, чанагүй жолоон бэлдэж байгаа сөнөсөн газруудынх нь буруу, дээр нь болсон болоогүй жолоо атгасан ойворгон сагсуу, аминдаа хайргүй, хариуцлагагүй, нахаал ёстой нөгөө ООРК этгээдүүдийн буруу байхаа

Иргэн [64.119.18.41] 2019-09-12 21:06:33

Нарийхан чанаргүй зам тавих юмаа чанар дээрээ анхаараачээ зам тавьлаа ус зайлуулагч байхгүй хэдэн сарын дараа эвдэрдэг чанаргүй зам тавьсан кампантай хариуцлага тооцоочээ арай л дэндүү байнаа

Ванга [103.10.21.48] 2019-09-12 16:16:08

Хүмүүс боловсролгүй, тэнэг, ёс зүйгүй, бүдүүлэг байгаагийн гай. Энэ улс сэхэл авахгүй байсаар байгаад мөхөж дуусах байх доо.

kkk [103.57.93.92] 2019-09-12 15:36:34

Замаас болж иймм эмгэнэлтэй байдлыг үүсгэсэн дарга нарт хариуцлага хүлээлгэдэггүй юм уу?

Зочин [43.242.243.242] 2019-09-12 15:21:53

Хуучин замынхаа хажуугар тэр шинэ замаа тавьж болдогуй юм уу

zochin [185.39.141.36] 2019-09-12 12:58:07

batvvliig barivchlaachee

yyр хүрч байна [103.26.193.70] 2019-09-12 12:03:08

Тэнэг дуракууд 29 тэрбумыг салхинд хийсгэхээр зэхэж байна, одоо чинь цахимжсан 21-р зуун биздээ...хайран мөнгө, хайран амь...хөөрхий ард түмэн.

Зочин [103.57.94.104] 2019-09-12 09:55:15

HOROOLOL DUNDAH ZAMUUD HEREG ALGA.HAANA CH YAWSAN BUDUULEG ORKUUD NI TAG DAIRAASTAI,ZAM NI MASHIN EWDELJ hayachih geed stressiin eh oron yumaa

zochin [185.39.141.36] 2019-09-12 08:22:55

65 yanhan vnendee shidee vzvvleed duuslaa daa .... . . ondur zarlaar barih tusuv zohioj . derrem hiigeed . .. . huuchin zamiin . suuri ashiglan .. hymd zardlaar hiij gvitsetgen... . tonuul hiih gej shunasanii gai garch baigaa yuldaa

Зочин [202.126.89.230] 2019-09-12 08:09:43

Зам тээврийн яам, аймаг нийслэлийн АЗЗА-нууд гэж хүний амиар мөнгө хийдэг балиар юмнуудаар дүүрсэн газрууд байх юм аа.

АЙ хөөрхий [66.181.161.102] 2019-09-12 11:04:17

хүний амиар олсон мөнгө нь тэдэнд тайван амьдрал, аз аргал гээчийг амсуулахгүй нь юутай гаслантай, юутай хяслантай!!!

Зочин [66.181.168.131] 2019-09-12 07:56:53

Ийм замтай байж ичихгүй пост болгон дээр татвар хураахийг яана, дээрээс нь жил болгон зам ашигласаны татвар авна тэгээд албан татвар татвар тэр мөнгө хаашаа ороод байдаг юм бол нэг ч гэсэн замаа янзалдаг юм болов уу тэр мөнгөөр, өдөрт хэдэн машин хэдэн постонд мөнгө өгч байгаа бол....

zochin [185.39.141.36] 2019-09-12 08:17:44

temtsel . gvi ard tvmen . tonuilchiddaaa halaasaa uhuulan hoosroh niguurtei ... iim zamaar yavj mashinaa evdeed .. .deerees ni tatvar ugch baigaa chinii hohi .... busad orond iim videl gargasan ard tvmnii halaas segsersen darga deelee numurdug yum ...

boldog [185.39.141.36] 2019-09-12 07:37:45

boldog yum boldhooroo l bolj bn . teevriin joloochiin kabinii hvvhed said yum chin . jigdreh yumandaa baigaa baihaa

Erunhii saidaa [203.91.115.55] 2019-09-12 06:36:26

Zam yamarch hamaagui lde manaih yopon solongos shig nariihan ogtsom ergelt ugsuur uruu zam uzeed ugie gesen ch bhgui ! Neg heseg ni hotiin zamd jolooch bolj bga hamgiin gol ni huduunuus yamar humuus jolooch bolj hudulguund oroltsood bgaa sudalgaa bnu? Ene ih osol avaariig mashin barij chaddagui durem mededgui duraaraa davhij yavdag jolooch l gargaad bgaa ni oilgomjtoi l bnshde ta neg bodittoi sudalgaa hiigeech jolooch nar chadvartai duremee sain meddeg soyoltoi huleetstei bolhod ene osol avaar 90% ni bhgui bloh ni todorhoi l bnshde

Зочин [103.68.107.22] 2019-09-12 06:07:25

Энэ бүх хүний амь нас уй гашууг хулгайч, авилгачин МАН хариуцах ёстой. 4 жил юу ч хийсэнгүй, хулгай хийлээ хоорондоо хулгайгаа булаацалдлаа өөр юу ч хийсэнгүй. Одоо нэг боловсролгүй балай юм гараад ирцэн өөрөө хулгайч байж шударга ёс яриад балайрч ард түмэнд таалагдах гэж хичээхээс өөр үр дүнтэй ажил нэг ч хийхгүй байна. Сонгуулиа наашлуулаад эд нарыг хурдан зайлуулий ард түмээн

Зочин [182.160.37.192] 2019-09-12 04:38:40

Улсын нүүр царай болсон нийслэл хотынхоо замыг засч сайжруулах тал лээр олигтой юм хийхгүй байгаа дээдсүүд хөдөө орон нутгийн замыг бол гаргуунд нь гаргах нь юу ч биш байхаа.Зөвхөн баруун дөрвөн замын эргэн тойрны замыг аваад үзэхэд тэр аяараа эвдрэлд орсон хагархай онгорхой нүх ихтэй автомашиныг эвдээд дуусч байна.Үүнээс болоод хурд удааширч уулзваруудын нэвтрэх чадвар буурч түгжрэлд нөлөө үзүүлэх,эвдрэлтэй газрыг тойрч гарах гэж эгнээ байраа огцом өөрчлөх зэргээр бусад машинд саад учруулж аваарын байдал үүсгэх зэрэг маш олон сөрөг үзэгдлүүд гарч байна.

зочин [66.181.161.98] 2019-09-12 04:13:12

жолооч бэлдэх тал дээр журам аа эргэж хар урт хугацаатай сургалт давтан сургалт энэ тэр гээд

Зочин [182.160.34.17] 2019-09-12 04:09:16

Замын цагдаа буруутай.

batu [139.5.217.196] 2019-09-12 04:08:08

Humuusee zam muu ni muu baigaa l daa gehdee bid MONGOLCHUUD oorsoddoo hairtai baimaar bnaa.Zamiin muug medseer baij auto osol gargaad uhej uregdeed bna gedeg bol bidnii TENEGIINH gej bodogdood bnaa

zochin [122.201.21.252] 2019-09-12 03:50:47

MAH saihan hugjuulj bna

Зочин [202.179.25.20] 2019-09-12 03:27:24

Замын цагдаагийн дарга шууд хариуцлага хулээх естой осол аваар гамшгийн байдалд хурсэн тохиолдолд орон нутгийн гол замууд дээр замын цагдаагийн явуулын пост тогтмол ажиллуулж бух жолоочийг архи уусан эсэхийг шалгах мон хурд тохируулж явах суудлын бусийн санамжийг тогтмол огох замын дунд мон пост ажиллаж байгааг сануулж замын дунд архи уухаас сэргийлэх зорчигчидод мон санамж анхааруулга огох жолоочид арзи хэрэглуулэхгуй байх хурдаа хязгаарлахыг байнга сануулах шэх мэт ажлыг зохион байгуулах хэрэгтэй байсан юм замын цагдаа ажлаа огт хийхгуй байна

иргэн [202.55.191.194] 2019-09-12 03:20:12

нэг нь хичээгээд явахаар нөгөө нэг амиа бодсон өөрийгөө лаг явж байна гэж урдуур хойгуур сүлжсэн дуракууд нь ирээд мөргөчих юм л даа

Аяны алтан шар зам өршөөж байг [66.181.184.215] 2019-09-12 03:19:48

Орон нутгийн замуулын ачаалал эрс +эгдсэн . Үүнтэй холбоотой авто замыг 4 эгнээтэй болгох эсвэл бүр сайн нь эсрэг урсгалгүй 2 эгнээ тус замтай болох явдал. Үүнийг яаралтай хийх хэрэгтэй. Арай л олон хүний алтан амь бас цаана нь олон гэр бүлийн амьдрал сүйрч олон хүүхдийн хувь заях хүнд хэцүү болж байгааг төр засаг эрхбиш мэдлэг болов уу даа. Монголчууд ингээд л амь насаа алдахын зэрэгцээ эсэн бусаараа дуудуулаад мал шигээ их тэвчээртэй ч юм шиг . Юу ч гэхэв дээ. Аяны алтан шар зам бүгдийг өршөөж байг ээ.

цог [122.201.24.210] 2019-09-12 03:00:07

Оршуулгын газрууд нүхийг нь ухаад бэлдээд байхаар үхэхгүй яах юм бэ муу ёрлоод урьдчилаад бэлдээд байгаа. Талийгаачийнхаа газрыг эргэж явахад екскватороор их нүх ухаж өайна лээ

Зам тээвэрийн яам [176.59.146.52] 2019-09-12 02:52:56

Зам нарийнхан,стандарт биш,мөнгөийг нь идцэн.бид залхуу, хойрго,хүний амьаар тоглож цөөлж байна гээд сууж байна

БОДЛЫН ХУЛГАЙЧ [66.181.167.53] 2019-09-12 02:44:27

ЗАМАА ЗАСАХГҮЙ, ДАРАА НЬ АРЧИЛЖ ТОРДОХГҮЙ. ЭНЭ УЛСАД ЧИНЬ 100 ГАРАН ЗАМЫН КОМПАНИ БАЙДАГ ГЭСЭН АРАЙ Ч ДЭЭ. ЗАМАА ЗАС. ХӨДӨӨНИЙ НӨХДҮҮДИЙГ НУТАГ РУУ НЬ ХӨӨ. БУЯН ЖАГААГИЙН ХЭЛСЭН ҮГ ХАТУУ Ч ГЭСЭН ҮНЭ ШҮҮ ДЭЭ. ХОТЫН ДАРГА ТА ДАГУУЛУУДАА ДАГУУЛААД ХОТОО ТОЙР.

Zochin [202.126.89.185] 2019-09-12 02:25:51

Ene jurdaa tohiruulache, chadvargui jolooch naraa tsuuluuchee. Enend tur yamar hamatai yum. Joloo barij bga hund uchir bn!

зочин [202.21.108.106] 2019-09-12 02:19:17

Замын цагдаагийнхан ч буруутай Зөвхөн нас барсан, гэмтсэн хүнийг бүртгээд л түүнийгээ мэдээлээд гавьяа байгуулсан юм шиг сууж байх юм. Уг нь замын талаар ч, дүрэм, импортоор орж ирж байгаа автомашин, жолооч явган зорчигчдын дүрмийн мэдлэг,сахилга хариуцлагын талаар энэ байгууллага түрүүлж дуугарч, төр,захиргааны байгууллагуудад дуу хоолойгоо хүргэмээр юм. Зүгээр л бүртгэлийн байгууллага шиг байгаад байх юм.

Ard [202.55.188.85] 2019-09-12 05:19:34

Hurd hemjij heden irgedeesee torgoj plson mongooroo zamaa yanzlaach malnuudaa !!! Oron nutgiin zamiin standart iig shinechleh heregtei !!! Odoo bgaagaasaa iluu orgon zamiin haalt bolon gyalbaanii hamgaalaltiig suuriluulah shaardlagatai !!! Jild hichneen terbuumaar l zamiin tsagdaanaar torguuli bichij bgaa shde ter horongoo butsaagaad zamruugaa shingeegeech!!! Zamiin tsagdaa nar torguulia ur dungiin uramshuulal awdag gsn !!! Toroos tsalin awch bj yahaaraa ingej buruu togtoltsoo uusged bdg malnuud we !!! Gaali tatwar tgul huraasan orlogoosoo tsalinjiildaa haha iim dampuurtsan togtoltsoogoo odoo halah heregtei

Зочин [202.126.88.55] 2019-09-12 02:24:15

Үнэн шүү

Зочин [202.131.242.122] 2019-09-12 02:18:25

Зам барих мөнгийг завсараас нь идэгчдээс болж зам тээврийн осол гарч эрдэнт хүний амь олноороо сүйрч байна. Тендер нэрээр мөнгө цусалсан хүмүүс энэ олон хүний нүглийг үүрч тэдний сүнс эрлэгийн хамт тэднийг дуудах байхаа . Тэдний нэр усыг эвдэрхий зам дээр нь томоор сийлж тавих хэрэгтэй

Зочин [119.40.98.162] 2019-09-12 02:15:23

er ni mongol ulsad yagaad ingej ih gai nuurleed bna nogoo olon lam nar ni eneren niguulseh ajlaa end tend gazar deer ni ochij hiij oron delhiig argadval yasiin tor zasag ni ard tumnee bodoj zam harguig ni hurdan turgen chanartai bariuvbal yasiin yagaad bgaan be eh oron mini odor bur emgenel gashuudal sonsoh uzeh yumaa

NN [203.91.115.246] 2019-09-12 02:01:43

Замыг нь хурдан хугацаанд нь хийдэггүй Хүрэлсэх, МАН-ы тендерийн хулгайчууд бас буруутай.

Зочин [64.119.18.214] 2019-09-12 02:33:41

Хуцдаг халтар муу анархи танай хулгайч нар дутлаа юү

Зочин [150.129.143.49] 2019-09-12 01:56:43

Бурууг бусад ихунээс бусад юмнаас хайдаг ОРК зан байна Жолооч нар оорсдоо буруутай ямашинд нь сууж явсан зумуус жолоочоо хянадаггуй бас буруутай Соелтой болохоос нааш ухээд л байхаас

Зочин [202.131.231.222] 2019-09-12 01:46:12

МАШИН УНАХАА БОЛЬЧИХООЧ ДЭЭ

[202.131.227.178] 2019-09-12 05:25:57

чи машигаар нааш цааш явдаггүй юу. үхэр тэргээ унаад яв_

Зочин [202.9.42.228] 2019-09-12 01:39:36

ooriin buruugaa zam. tekhnik uruu chihdeg mongol zan.

Зочин [202.131.244.2] 2019-09-12 01:28:56

ene bol zuvhun zamiin uchir bish huvi hvn joloochiin asuudal . joloonii kyrs zvgeer l aluurchid beltgej gargaj bna . yamar ch turshalga bhgui hvmvvs shuud l zam teeveriin hudulguund oroltsodg joloo tugssun bolood l

Машбат [59.153.112.182] 2019-09-12 01:27:14

Зам тэаврийн сайд үүхд ямар ч хамаагүй жолооч өолооч цаад эзэд нь жолооч ухамсар ёстой байхгүй үхэр монролчууд гэдэг хь яр үнэн суттал ухуулга аян зохиогоод байхад малаас дор байгаа учир жолоочтой хариуцлага тооц эрхийг нь насаар нь хасах ёстоы

Зочин [122.201.17.100] 2019-09-12 01:26:57

Осол гарахад олон хүчин зүйл нөлөөлж байгаа. 1. Муу зам 2. Хуучин машин /орж ирсэн, элдэв асуудалтай машин/ 3. Муу дугуй /контейнер дугуй/ 4. Хариуцлагагүй жолооч 5. Бусад хүчин зүйл Олон ч хүн бурханы орондоо арай л эрт яваад байна даа.

Зочин [202.21.126.30] 2019-09-12 03:10:00

Хамгийн 1-рт жолоочийн буруу. Жолооч нар хариуцлагагүй жолоодож, хурд хэтрүүлж, дүрэм зөрчиж, шөнө оройн цагт гэрэл шилжүүлэхгүй байгаа. Техник машинаа ч замд гарахын өмнө аюулгүй байдал хангасан эсэхийг шалгаж гарч байх ёстой. Өрөөсөн гэрэл нь асдаггүй, тормоз нь барьдаггүй хачин юмнууд явж байдаг. Хилээр хуучин муу машин орж ирж байгаа нь бас үнэн

Зочин [49.0.184.30] 2019-09-12 02:27:15

yaalaa gj 97 baihu. ylanguya huduu zamd dinzaawaraa hha

Зочин [202.9.42.228] 2019-09-12 01:37:53

jolooch 97% buruutai

Дорж [59.153.112.182] 2019-09-12 01:23:09

Жолоочтой хариуцлага тоцох ёстой зам руу буруу гэхээсээ илүү жолоочийн ухамсартай ярь тооц

аймшиг [202.9.45.206] 2019-09-12 01:21:18

Энэ бол ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН хэмжээнд хүрчээд байгааг тѳрийн 3н ѳндѳрлѳг ойлгодоггүй юм болдоо????

Зочин [202.179.25.20] 2019-09-12 03:23:32

Уабз чинь бохийн шээс яриад шоножин хуралдсан байна хаха

Зочин [202.9.43.33] 2019-09-12 01:52:55

oilgood l zamaa shinechlex asuudliig xeregjuulj bn shde zaaval zasvartai zamaar yavax xeregtei yum uu toirood yavax bolomj ni joloochid neelttei l bgaa shu de

Зочин [203.91.115.46] 2019-09-12 01:08:35

Ухамсар, өөр юу ч биш

Зочин [66.181.169.162] 2019-09-12 01:06:19

Tiim shvv ene dendvv nariihan zam chanar muutai hiigdsenees bolj osol awaar ih garah vndes bolj baigaa ym

ттт [66.181.166.154] 2019-09-12 01:05:08

зам дээрхи тэмдэг тэмдэглээ сахиагүй жолоочийн эрхийг хас . Давхар зураас даваад эргэж байх юм цагдаа ойрхон байж тоохгүй байхыг харлаа

Зочин [202.9.42.228] 2019-09-12 01:38:37

harin tiimee. harsan ch haraagui tsarailn

Манайхан [66.181.166.154] 2019-09-12 00:59:17

Зам тээврийн сайд огцорч хариуцлагаа хүлээ. Ажил сайн хийж чадах хүн тавья. Энэ зам аймшигийн байна шүү Дархан орох гэж 8-9 цаг явна гэж юу гэсэн үг вэ. хотод ногооны үнэ буухгүй байна тариа хураалт ямар өртөгөөр дуусах юм хэр их шатахуун зарж байна гээд бодох юм их байна шүү

Зочин [202.9.43.33] 2019-09-12 02:09:30

tur zam hurdtai davxix zoriulaltai zam bish shuu de jolooch uursdiin busdiin ayulgyi baidliig xangaj yavax uuregtei ...

Зочин [202.9.43.33] 2019-09-12 02:02:48

ugaasaa tur zam tiim bx ni argagyi sh de .... bi lav huvidaa tur zasagt buruu bhgyi l gj bodoj bn xarin ch ene olon jil bolsn evdreltei zamiig zasax zorimog shiidver gargaad xeregjuulj bgaad ni saishaaltai bgaa shu zamaa taviad duusaxaar ugaasaa osol garax buurax bx 4 egneetei 2 ursgaltai zam ... za teed ugaasaa joloochoos uuruus ni shaltgaalj bn sh de ...

Зочин [202.9.42.217] 2019-09-12 00:50:44

Намайг орон нутгийн замаар явж байхад хурд хэтрүүлж урсгал сөрөн давхиж байгаа жолоочийг нэг ч удаа хараагүй. Ямар тэнэг жолооч нар нь осол аваар гаргадаг байна.

Зочин [202.179.31.24] 2019-09-12 01:55:14

Буруу газар үхэн хатан хурдтайгаар гүйцэж түрүүлж байхыг олон харсан. Бараг өмнөөс нь урдаас нь машин гараад ирэх вий гэж боддог.


67 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
67 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.