"Уудам Монгол" ахлах сургуулийн сурагчид хоолондоо хордож ХӨСҮТ-д хүргэгджээ
Баянзүрх дүүргийн 13-р хороо, Цэцээ гүн сургуулийн байранд байрлах "Уудам Монгол" ахлах сургуулийн 6 хүүхэд хоолны хордлогын шинж тэмдэгтэйгээр Халдварт өвчин судлалын үндэсний төвд үзүүлсэн талаар шуурхай мэдээ хүлээн авч Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн холбогдох хяналтын улсын байцаагч нар хяналт шалгалт хийжээ.
Уудам Монгол дунд сургуульд хийсэн хяналт шалгалтаар 2019.09.11-ний өдөр үдийн хоолонд тахианы зутан шөл, үхрийн махан котлет зэрэг хоол олгогдож, нийт 103 сурагч, 9 багш, ажилтнууд хооллосон байна. Тус сургуулийн үдийн хоолыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Фаунд таун" ресторанаас гэрээний үндсэн дээр нийлүүлдэг болох нь тогтоогдсон байна.
Хяналт шалгалтын явцад тус сургуулийн 6-11 дүгээр ангийн 4 хичээлийн танхимаас 15 арчдас, коридорт байрлах цэвэр усны төхөөрөмжийн уснаас дээж авч шинжлүүлэхээр НМХГ-ын Төв лабораторид хүргүүллээ. Шалгалтаар хоолны дээж аваагүй, хоол хүнсийг хадгалалтын шаардлага хангахгүй нөхцөлд тээвэрлэн түгээж олгосон зөрчил илэрчээ.
Хяналт шалгалт үргэлжилж байна.
Сэтгэгдэл
zochin [202.126.88.48] 2019-09-13 00:43:50
мэргэжлийн хяналтынхан чинь ажлаа мөнгө олох зориулалттай гэж боддог юм биш үү..
зочин [203.217.139.225] 2019-09-12 05:03:39
Баянзүрх дүүргийн Засаг дарга, Тамгын газрынхан, Боловсролын хэлтсийнхэнд хийдэг ажил гэж байна уу. 84 дүгээр сургууль химийн бодис хийдэг саванд тараг хийж сурагчдад өгдөг асуудал баримттай, зурагтайгаар мэдээлэгдэж байсан, одоо энэ сургуулийн хүүхдүүд хордсон байна. АРГА ХЭМЖЭЭ АВААЧЭЭ, ХАРИУЦСАН ХҮМҮҮС НЬ АЖЛАА ХИЙГЭЭЧ, БУРУУТАЙ НӨХДҮҮДЭД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ.
Зочин [124.158.109.62] 2019-09-12 04:00:54
Үдийн цай хөтөлбөр чинь үдийн хоол арай болоогүй байгаа шүү, хоол хэн өг гэсэн юм бэ? Бэлэхн байдлаа хангаагүй байж хоол өгсөн удирдлага нь буруутай шүү
zochin [150.129.142.41] 2019-09-12 03:55:32
huviin surguuliudiin hool uneheer hetsuu shuu tos maionez ihtei salat hereggui bnaa toslog bgatai hool ugvul zugeer shuu ter targalaad bna gadag yag unen
Хүүхдийн хоол асуудал болоод байна [66.181.184.215] 2019-09-12 03:28:11
Сургуулийн хоолны газрууд ялангуяа хувийн өмчийн сургуулиуд хүүхдэд үнэтэй их хоол өгөх юм. Салат шөл 2р хоол гээд өгөх юм. Хүүхэд таргалаад өөхлөөд хэцүүдэх юм. Арай хөнгөн хоол өгч болдоггүй юмуу. Боловсролын яамны улаан авлигач наймаачид ч хүүхдийн эрүүл мэнд түй ч анхаарахгүй л дээ мэдээж. Таргалалт хүүхдийн ирээдүйг тэрчигт нь баллаж байгаатай агаар 1 шдээ. Хувийн сургуулиудын шуналын золиос болж ийм олон хүүхдийг ирээдүйн өвчтөн болгох ёстой гэж үү. Яам газхуудын авлигачдаа ажлаа хийгээчээ.
Зочин [202.126.88.55] 2019-09-12 02:27:33
Ниргэсэн хойно нь хашхирч байдаг болсон. Хяналт шалгалтаа чангаруул.сургуулийн эмчид арга хэмжээ ав