Хар тамхи бидний СОНГОЛТ биш ЗАЛУУСАА

Б.Мөнхцацрал / Хууль

Цагаан тахал гэгддэг хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 2002 оноос хойш тасралтгүй өссөн талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Энэ нь хоёр талтай нэгдүгээр хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдсэн. Хэрэглээ байгаа газар нийлүүлэлт байна гэсэн үг. Хоёрдугаарт нийлүүлэлтээ хангахын тулд улсын хилээр хууль бусаар оруулах, бэлтгэх, бусдад зарж борлуулахтай холбоотой гэмт хэрэг дагаад өсчээ.

Түүнчлэн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын дийлэнх нь залуучууд байгаа нь аюулын харанга дэлдэж байна. Ид сурч боловсрох, хийж бүтээх насан дээрээ яваа өсвөр үеийн залуучууд, байгаа нь харамсалтай. Тодруулбал, энэ онд бүртгэгдсэн нийт холбогдогчдын 49 хувийг 19-25 насныхан, 43 хувийг 26-35, долоон хувийг 36-45, үлдсэн нэг хувийг 46-55 насныхан эзэлж байна. Энэ тоон үзүүлэлтээс харахад энэ төрлийн гэмт хэрэгт 35 хүртэлх насныхан холбогджээ.

Мөн бусад төрлийн гэмт хэргийг бодвол нууц байдлаар үйлдэгддэг бөгөөд хохирогчгүй гэмт хэрэг хэмээн үздэг аж. Хэргийн 55 хувьд нь Монголд ургаж байгаа өвс ургамал хэрэглэсэн, татсан, тээвэрлэсэн байдал гардаг бол 21 аймгийн тодорхой бүс нутагт ургадаг мансууруулах үйлчилгээтэй каннабис өвс ургамлыг түүж бэлтгэх, зарж борлуулах, хэрэглэх, тээвэрлэхтэй холбоотой гэмт хэрэг ихэвчлэн гардаг байна. Харин үлдсэн 45 хувийг манай улсад үйлдвэрлэдэггүй химийн аргаар гаргаж авдаг бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх тээвэрлэх гэмт хэрэг бүрдүүлжээ.

Үндэсний аюулгүй байдалд ноцтойгоор нөлөөлөх хар тамхинд донтогчдын талаар хаа нэг дуулдаг байсан бол сүүлийн жилүүдэд энэ байдал газар авч хөгшин залуу, эр, эм, мэргэжил боловсрол харгалзахгүй энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож хуулийн хариуцлага хүлээсээр байна. Уг нь хар тамхи, мансууруулах бодисын хор уршиг, авах арга хэмжээний талаар холбогдох байгууллагаас удаа дараа анхааруулсаар байтал залуучууд түүнийг нь хэрэглэж, худалдаж, тээвэрлэсээр байгаа нь харамсалтай. Зарим нэг урлаг соёлынхон болон бэл бэнчинтэй нэгэн л энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, ял авсан төдийхнөөр төсөөлдөг байсан бол сүүлийн үед залуу хосууд, гэр бүлийн гишүүд, хар тамхины хэрэглээнээс үүдэж амиа хорлосон оюутан хүү цаашлаад иргэдэд хуулийн үйлчилгээ үзүүлж хууль сахиулах үүрэгтэй өмгөөлөгч хүртэл хар тамхины хэрэглэгч, донтогч байсныг цагдаагийн байгууллагаас илрүүлээд байна.

Хар тамхины хэргийг анх удаа болон давтан үйлдэж байгаа этгээдийг Эрүүгийн хуулийн 20.7.1-д “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 20.7.2-д “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол 2-12 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Дашрамд дурдахад энэ оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой нийт 169 гэмт хэрэг гарч, үүнээс 294 хүн шалгагдаж байна.


Сэтгэгдэл

АААxgrxwgo [178.158.70.35] 2021-11-02 04:35:01

Некероване кохання 14 серія <a href="https://bit.ly/2ZNemN0">Некероване кохання 14 серія</a> yunb ddnznz Смотреть онлайн сериал Некероване кохання / Любовь без тормозов 14 серия Некероване кохання / Любовь без тормозов: 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16 СЕРИЯ (украина)

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:36:16

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:36:16

Zochin [103.57.92.157] 2019-09-16 11:55:23

Ene urgadag gazruudig ni zohion baiguulalttai hamgaalaltad avch, ter urgamlig ni ustgaj boldoggui l yum bhdaa

Зочин [103.229.121.43] 2019-09-15 02:23:11

Ардчилсан нийгэмд хvний эрх хамгийн чухал гэдэг болохоор Архи . Хар тамхийг далай мэт хэрэглэдэг гэдэг нь Америк барууны орнуудаас тодорхой харагдаж бн. Комунист нийгэмд бол хатуу хориглож тэмцдэг гэдэг нь Хитадын жишээнээс харагдаж бн.

X3P3MX3H [202.126.89.140] 2019-09-14 18:56:50

laagaa idne uu luuvangaa idne ta nart yamar hamaa baina aa? setgetsed nolooldog geed horigloj baigaa yum bol arhia bas horildoo?

Зочин [66.181.161.54] 2019-09-14 13:52:35

Мөнгөтэй нь татаад үхэж байна. Үхэг үхэг.

Зочин [66.181.190.105] 2019-09-15 10:58:56

mongotei ogt hamaagui asuudal. onoodor medleg, humuujliin hangaltgui bdlaas hen ch uund orohgui bhiin argagui. tanii ur huuhed, tanii hairtai duu ch tataad yvah ayultai. ur huuhed duu naraa anhaarch yv

Зочин [202.9.42.217] 2019-09-14 05:17:59

архи уух дуртай нь уугаад тамхиа татдаг нь татдаг л юм байгаа биз.

Зочин [202.9.42.217] 2019-09-14 03:51:24

Архийг хүчээр ам руу нь зутгаж хар тамхийг хүчээр хамарт нь үнэртүүлээгүй.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.