Нэг ширхэг хуруу зай 1 м3 хөрс, 8000 литр ус бохирдуулдаг
Айл бүрт бидний нэрлэж заншсан хуруу зай хэдэн арваараа байдаг. Гэтэл энгийн хэрэглээ мэт болсон зай ямар их хор хөнөөлтэй талаар нийтлэлч, судлаач Д.Жаргалсайхан онцлон бичжээ. "Хортой гэсэн" хэмээн тоолгүй өнгөрөх тэрхүү хуруу зай таны миний хүүхэд, цаашлаад амьдралын эх булаг болсон газрын хөрс, усанд ямар их хор хөнөөл учруулдгийг Д.Жаргалсайханы бичсэн нийтлэлээс тоймлон хүргэж байна.
Онцлог нь энэхүү нийтлэлдээ монголчуудын хэрэглээ, хор хөнөөл ямар байгааг онцлоод хэрхэн шийдэх арга байгааг тодорхой бичжээ. Бид хэрэгжүүлэх л хэрэгтэй байгааг зориуд онцолъё.
.... Хэрэглээ
Монгол улс 3.2 сая хүнтэй, жилд 6 сая ахуйн хэрэглээний зай импортлож байна. Энэ бүх зай эцэстээ айл өрхийн ашигласан хогтой цуг хаягдаж байна.
2018 оны байдлаар улсын хэмжээнд техникийн хяналтын үзлэгт хамрагдсан 585 мянган тээврийн хэрэгслээс 72 хувь нь суудлын автомашин. Эдгээр суудлын автомашины 83 хувь нь буруу, баруун талдаа хүрдтэй, япон автомашин ба, дийлэнх нь цахилгаан-бензинийн хос хөдөлгүүртэй хуучин Приус. Японд хэрэглэгч 13 жилийн настай хуучин машинаа хаягдалд тушаахад 2500 доллар хүлээн авдаг атал Монголд тэр хаясан машиныг нь 5000 доллараар худалдан авдаг. Приусын зайг нь сольдог ч, хуучин зайг нь яахаа мэдэхгүй хогийн цэгт хаядаг аж.
Хор хөнөөл
Зайнд хүний сэтгэхүйн болон дотор эрхтнийг хямруулж, үр удмын санд нөлөөлдөг, хорт хавдар үүсгэдэг хүнд металлууд байдаг. Тийм учраас хар тугалга, никель, кадми, мөнгөн ус агуулсан зай, тэдгээрээс ялгасан хүчил, электролитийн уусмал зэргийг төр засаг “аюултай хог хаягдлын жагсаалтад” бүртгэжээ. Бүртгэсэн гэдэг нь хор түгээхийг зогсоосон гэсэн үг огт биш. Монголчууд хуруу зайг шүдээрээ хазаж “сэргээдэг” бол, хүүхдүүд нь гоё зайгаар тоглож, зарим нь задлаж, нялх нь залгиж байна.
Саяхан манай төрийн түшээд, мэргэжлийн байгууллагууд иргэдийн гомдлын дагуу шалгалт хийв. Тэд Налайх дүүргийн Хонхор өртөөнөөс баруун урд автомашины зай (аккумлятор) задлан, хар тугалгыг нь хайлуулаад Хятад руу гаргадаг Монгол, Солонгос, Хятадын хөрөнгө оруулалттай гурван өөр компани дээр очжээ. Компаниуд өдөрт нэгээс хоёр тонн машины зайг 1 кг-ыг нь 1600 төгрөгөөр иргэдээс аваад сүхээр хагалж, хар тугалгыг нь хайлуулан гулдмай болгож, хүхрийн хүчлийг нь газарт суулгасан бетон саванд юүлсэн гэдэг ч бүгд хөрсөнд нэвт шингэн, Туул голын сав газрыг хэдэн жил хордуулж иржээ. Энэ бол зөвхөн мэдэгдсэн нь, мэдэгдээгүй олон арван ийм компаниуд байгаа.
Автомашины зай ашиглалтын хугацаа нь дууссанаас хойш их хэмжээний хорт бодис орчиндоо ялгаруулдаг. Ширхэг хуруу зай дөрвөн ам метр хөрс, 8000 литр ус бохирдуулдаг. Хэрэглэсэн хуруу зай 100-аад жилийн дараа л хөрсөнд шингэж алга болдог.
Шийдэл
Бүх төрлийн зайн хэрэглээ улам бүр өсч буйг дурдсан. Харин зайн хаягдлыг манайд газарт булдаг, эсвэл шатааж байна. Нэг компани нэлээн хэдэн тонн зай цуглуулаад Япон руу явуулахыг оролдсон ч, хоёр хөрш нутаг дээгүүрээ хортой бодис нэвтрүүлдэггүй ажээ. Ашиглаж дууссаны дараа зайг цуглуулан, ялгаж, дахин ашиглахаас өөр сонголт бидэнд үлдсэнгүй.
Монгол Хог хаягдлын тухай хуультай ч хог боловсруулах үйлдвэр барих хөрөнгө байхгүй, газраа ч сонгож чадахгүй сууна. Энд тэнд хуруу зай хүлээж авах ганц нэг цэг байгуулсан ч, цааш нь яахаа мэдэхгүй байна.
Иймд зайн хураагуур импортлох, худалдан борлуулахад багахан татвар аваад орлогыг нь тодорхой шаардлага хангасан компанид шилжүүлж, цуглуулах, боловсруулах үйлдвэр байгуулж, эргэлтэнд оруулахыг даалгах нь хамгийн өгөөжтэй шийдэл юм.
Эх сурвалж: http://www.jargaldefacto.com/
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:36:15
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:36:15
irgen [50.7.93.84] 2019-10-01 16:07:26
habrid mashin hortoi gesen shuu ypon hogoo mongold mongoor zarj hogiin steg deer hayj bna gesen ug
Зочин [202.21.99.42] 2019-09-16 07:06:06
Япончууд тэнэг биш болохоороо 2500$ төлж приусээ устгуулж байхаар 1000$-оор Монголруу зарчихвал цэвэр 3500$ хэмнэж байгаа байхгүй юу
зочин [202.179.26.187] 2019-09-15 00:33:47
за тийм байдаг юм байж. тэгээд одоо яах вэ аан.
Зочин [202.126.89.156] 2019-09-14 11:48:13
Приусны ОРШУУЛГЫН ГАЗАР Монгол болсоон 10 жилийн дараа энэ 200 мянган Приусны батерэйг яах вэ???
Зочин [103.26.195.32] 2019-09-14 23:37:52
Приус оруулж ирж зардаг наймаачидаар нь Японруу буцаалгах хэрэгтэй Өөр арга байхгүй
Зочин [103.229.120.108] 2019-09-14 10:33:48
Бид зөвхөн гэр орондоо байгаа хуруун зайгаа хаашаа хаях вэ?Хуучин зай батарей авдаг цэг хэрэгтэй байна.Төвлөрсөн нэг газар хадгалж цаашаа яаж устгах улс эх орон төр мэднэ.
Zochin [172.58.46.223] 2019-09-14 09:56:28
Juulchind baihdaa ikh yum shaasandaa .tseher hooloitoi 4 n pintuu tolgoitoi transgender baisan suuld hormonii emchilgee hiilgej butsaj hevendee orson. Gomo nara uuh tuuhiig n sain medne
Зочин [202.126.89.128] 2019-09-14 07:23:59
Жийпнүүд приус шиг hybrid болох гэж байхад приус л гээд байх юм даа.
Зочин [103.26.195.32] 2019-09-14 03:43:11
Тэгвэл энэ Приусын зай ёстой гамшиг юм байна. Приусын наймаачидаар Японруу нь буцаалгах хэрэгтэй .Ёр нь Приусыг оруулж ирэхийг хоригломоор юм