Нэг хүний эзэмшлээс болж нийтийн эрх ашиг дэндүү их хохирох нь

Б.Мөнхцацрал / Боловсрол

Хоёр хоногийн өмнө л тайз засан, тууз хайчилж сүр дуулиантайгаар нээлтээ хийсэн Замын цагдаагийн гүүрэн гарц хоногийн ойн дээрээ ч хүрэлгүй ар араасаа асуудал дагуулж, иргэдийг бухимдуулж эхэллээ.

Багагүй цагийг замын түгжрэл дунд өнгөрүүлдэг нийслэлийн иргэд бүтээн байгуулалтын томоохон ажил өрнөж, шинэ гүүр ашиглалтад орж замын түгжрэл буурахад ахиц болно хэмээн найдаж байсан ч талаар болох нь энэ. Учир нь гүүрний гол замын хөдөлгөөн нээгдэж, тээврийн хэрэгсэл зорчиж эхэлсэн ч өглөө, оройгүй таг түгжирч иргэдийн бухимдлыг төрүүлж байна.

image

image

Нээлтийн үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Анх байгуулагдахдаа 500 мянган хүн амьдрахаар төлөвлөгдсөн Улаанбаатар хотод маань өнөөдөр 1.5 сая хүн амьдарч байна. Үүнээс үүдэлтэй авто замын түгжрэл, агаар орчны бохирдол гээд олон асуудал бидэнд тулгарч байгаа. Түгжрэлийг бууруулахад энэ гүүр том тус нэмэр оруулна гэдэгт би итгэлтэй байна” хэмээн хэлж байсан ч тухайн өдрийнх нь оройноос хойш гүүрэн дээр иргэд машинтайгаа таг гацаанд орж Засгийн газрын тэргүүний хэлсэн үг талаар боллоо.

Дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетонон гүүрний ажлын гүйцэтгэгчээр “Хятадын төмөр замын 20-р товчоо корпораци”, зөвлөхөөр “Ростов” ХХК ажилласан байна. Төслийн нийт төсөвт өртөг 42.38 сая ам.доллар бөгөөд Хятад, Монголын 500 гаруй инженер, техникийн ажилчид ажиллаж Ерөнхий гүйцэтгэгчийн зүгээс гүүрэн гарцад 100 жилийн баталгаа өгсөн гэх. Гэвч уг төслийн өртөг чухам яагаад 40 гаруй сая доллар буюу маш өндөр дүнтэй байгаа нь анхнаасаа анхаарал татаж байжээ.

Энэ талаар хэлэлцүүлгийн явцад УИХ-ын зарим гишүүн шинэ гүүр барих тал дээр саналаа хэлж, анхааруулж байсан байх юм.

image

Тодруулбал, 2018 оны 4 дүгээр сарын 10-нд шинэ гүүрний талаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ”Улаанбаатар хотын дундуур явж байгаа төмөр замыг гүүр барихад зарцуулах 40 сая доллар буюу 150 тэрбум төгрөгөөр холдуулчихна. Бараг гүүр барьснаас илүү төмөр замаа холдуулсан нь хамаагүй бага өртөгтэй болох байх шүү. Засгийн газар үүнийг яагаад эргэж харж болдоггүй юм. Улаанбаатар хотын төвд ийм өндөр өртөгтэй гүүр барина гэж яриад байх юм. Зайсан руу явдаг зам цаанаа очоод түгжирдэг. Хэрэв түгжирдэггүй бол зөв шийдвэр. Улаанбаатар хотын төвлөрлийг цааш нь гаргаж байна гэсэн үг. Цаанаа очоод яах вэ. Гүүрэн дээрээ л түгжирнэ. Хайран 150 тэрбум төгрөг” хэмээн хэлж байжээ. Естой л голыг нь олж хэлсэн нь энэ бөгөөд яг энэ асуудал өнөөдөр нийслэлчүүдийг бухимдуулж эхэллээ.

image

Өөрөөр хэлбэл өглөө, оройгүй үнэхээр л шинэ гүүрийг дагаж ойр орчмын замууд маш ихээр ачаалж, түгжрэл үүсч нам гацаж байна. Энэ нь “Home plaza” буюу хууль бусаар баригдсан гэх байгууламж нь замын тэх дунд байрлаж буй нь замын түгжрэл бий болох үндсэн суурийг тавьсан нь гарцаагүй. Иргэд ч үүнийг эсэргүүцэж “Home plaza”-г нураан, дөрвөн замын уулзвар болгож, гэрлэн дохиотой болгох саналыг цахим орчноор дамжуулан илэрхийлсээр байна.

Сануулахад замын түгжрэлийн гол үндэс болоод буй “Home plaza”-д байрлах “Минт” бар нь та бидний мэдэх 60 тэрбумын схемийн асуудалд нэр холбогддог Нийслэлийн ИТХ-ын дарга асан Ц.Сандуйн болон Э.Нандинзүрх нарын хамтын эзэмшлийнх гэгддэг. Шөнийн цэнгээний газар тул оройноос эхлэн тэр хавьд бум бужигнан, замын түгжрэл үүсэхээс авхуулаад ойр орчмын иргэдийн тав тухыг алдагдуулах бол энүүхэнд. Иргэд ч энэ талаар гомдол саналаа багагүй хэлдэг ч авч хэлэлцэж, арга хэмжээ авалгүй байсаар өдий хүрсэн. Ийн хууль бус үйл ажиллагаанд үргэлж нэр нь явж л байдаг эрхмийн энэхүү байгууламжид тодорхой арга хэмжээ авснаар нийслэлийн иргэдийн өглөө, оройгүй зөрчигдөж буй эрх ашиг сэргэж, ажил, хичээлдээ амар тайван, хурдан шуурхай саадгүй ирж, очих нөхцөл бүрдэх нь.

Анхнаасаа холбогдох албан тушаалтнууд нь гүүрний бүтээн байгуулалтын ажил эхлэхэд энэ талаар судалж, мэдсэн л байлтай. Гэхдээ судлаад байх зүйлгүй нүдэн дээр нь ил харагддаг замын түгжрэл энэ хэмжээнд хүрнэ гэдгийг яагаад тооцоолоогүй вэ. Аль эсвэл тооцоолж, мэдсэн ч дургүйд хүчгүй гэгчээр зөвхөн өөрсдийн эрх ашгийг урьтал болгож энэ гүүрийг 42 сая доллараар барив уу.

image

Тэгвэл энэ талаар нэгэн анхаарал татсан баримтыг МХАҮТ-ын дарга О.Амартүвшин өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Тэрбээр “Хурдны замын гүүр барих дундаж өртгийн тооцоо. Манай ЗЭЭЛИЙН ГҮҮР хурдных биш. Манайд өртөг хямд. Хамгийн ихээр бодоод 20 саяын өртөгтэй л болох байж. 42 сая доллар нь хүүгийн зардал гэсэн үг мөн үү? Гүүр барих нь сайн хэдий ч бүгдийг тооцож байхгүй бол хэцүү. Энэ 45 саяын ЗЭЭЛИЙН ГҮҮРНИЙ зөвхөн хүүгийн зардалд өдөрт 30 орчим сая төгрөг” хэмээжээ.

image image

Тэгэхээр хурдны зам барих дундаж өртөгийн тооцоогоор жирийн гүүр барих нэрийдлээр хоёр дахин өртөг гаргасан болж таарлаа. Төсөв, өртөг нь ч илүүдсэн, тооцоо судалгаа ч дорвитой хийгээгүй, явган хүний замгүй Замын цагдаагийн гүүрэн гарцыг тойрсон энэ мэт асуудлыг Засгийн газар, Нийслэлийн удирдлагууд яаралтай анхааралдаа авч, шийдвэрлэхийг хүсч байна.

Бид цаашид гүүрний тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн нөхцөл байдал ямар байгаа талаар газар дээрээс нь эргэн сурвалжлах болно.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:36:12

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:36:11

MGL [64.119.18.221] 2019-09-22 07:19:20

Та нар яасан их ухаантай улсууд вэ, Хом плаза энэ түгжрэлд ямар ч хамаагүй, угаасаа бусад замууд чинь энэ ачаалал, урсгалаа хүлээж авч чадахгүй байгаа шүүдээ, замаар нь нэг яваад үзэээч лалруудаа

hmeplazag nuraay [202.55.188.85] 2019-09-22 11:53:45

chi homeplazagiin Ezenii yawalddag ynhan n bna tiimuu.tanaihiig nuraanaa ynhan min

Зочин [66.181.178.73] 2019-09-21 23:25:49

Gyyr barian hereg alga , buun tygjiel .

иргэн [203.217.139.225] 2019-09-20 03:49:46

Сундуйг Гундуу, Нандинзүрхийг Гинжинзүрх, Анужинг Аальгүйжин гэж хүмүүс нэрлэх болсон байна лээ

Иргэн [203.217.139.225] 2019-09-20 03:45:32

Сундуй нь ард түмнээр, Нандинзүрх Анужингаар даажигнаад дуусах нь л дээ. Хаха

Зочин [64.119.27.132] 2019-09-19 11:48:16

дээгүүр нь ингэж зам тавьснаас доогуур нь нүхэлсэн нь дээр басйан юм биш үү. хямдхан ч юм.

Zochin [103.9.90.53] 2019-09-19 02:13:12

Houm plazag buulgii.uur asuudal bhgui.42saya dollar bol baij bolomgui neg nugalsan dun.ATG sahlgah biz

1212 [202.21.118.174] 2019-09-19 02:00:03

Иргэн бидэнд хийж чадах шийдэл бол тэр Хоум Плазаг дампууруулах шүү дээ. Эхлээд хүн бүр аль болох үйлчлүүэхгүй байхыг хичээх (хажууханд нь Оргил, И-Март байхад их амархан), дараа нь дотор нь байгаа элдэв бараа зардаг лангуу түрээсэлдэг нөхөд түрээсээ цуцлаад өөр тийшээ явах (бас л амархан Хан-Уул дүүрэгт түрээслэх газар зөндөө) --дампуураад дэлгүүрээ хаах цагт нураах асуудлыг ёстой харин тэмцэж олж авна. -- Улс гэрийг төвхнүүлэхэд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй гэдэг биз дээ

Зочин [64.119.20.46] 2019-09-19 01:06:45

Сайхан л бvтээн байгуулалт болсон бн лээ. Тvгжрэлийг багасгахад нэмэр болж л таараа. Хаасан байх жилийн хугацаанд яаж явж байсан юмб? Тэр зохицуулалтаа хийгээд л болох юм биш vv?

Зочин [202.21.126.30] 2019-09-19 02:00:35

Аль 2014 оны үнэлгээ тооцоо тавьчихаад энэ Амартүвшин юу гээд байгаа юм?

Зочин [59.153.87.250] 2019-09-18 23:27:44

балайрч егех юмаа Гуурний тухай биш балай Сандуйруу дайрч байдаг эргуунууд олон юм 42 сая долларыг бид телне шдээ эргуунуудээ Хятаддад Сайханбилэг луйварчины ажил Оросын нэг компанид олон жил дээрэлхуулсэн Монголчууд темер замыг гаргаад тэр трассаар нь энэ менгеер зам тавьж болох байсан юмшдээ тэр менгийг бид телех байж бид бие биеэ хэмэлж тэнэгтээд цаагуур нь гадныхан инээлдээд манай луйварчидтай нийлээд ийм л юм хийж байгааг ухаарах толгойнууд тун цеехен бололтой

Зочин [182.160.1.117] 2019-09-19 04:08:05

Сундуйн бөгс долоогч битгий донгодоод байгаарай.Улаанбаатарын 1.5 сая хүний эрх ашгаас илүү Сундуйн эрх ашиг гэж байхгүй шүү.

Зочин [122.201.24.136] 2019-09-18 22:59:12

Nuraagaach ugaasaa naad baishing chin avilgaliin munguuruu l baria bizdee

Dalaibaatar Dovchindorj [95.112.206.242] 2019-09-18 19:31:45

Buulgah ni zuv , Buhel buten ard irgedee arai engej zovooj bolhgui , shuluuhan durvun zam bola yostoi gazriig tugjiruuleed haychihaar yuu gej oilgoj bolh vee ? solongos ulsiin zamiin dunk engerd neg mongolian plaz baiguulh gevel kimchi nar jagsaad dairaad buun yum bolon bizdee !

zochin [202.55.188.46] 2019-09-18 23:03:02

Uhaangvi haand uragshgvi albataa gej vvniig helj baigaa uymda

Зочин [202.126.88.48] 2019-09-18 18:07:13

tsagaankhuu herev medej bsan bol erthen helehgui yasan yum hudlaa ongorson hoino medemhiireed tegvel 100 / huvi semjine

Зочин [182.160.36.193] 2019-09-18 15:33:17

Угаасаа л би ойлгохгүй байсан юм. Ямар сэтгэхүйгээр ийм гүүр хотын төвдөө барьж байгааг. Хотод ямар ч нэмэргүй ийм дэмий юм анхнаасаа юу хийж барив даа. Хом плаза ч тэр гүүртэй гүүргүй тээг болж л байсан. Одоо бүүр тээр болчихлоо. Ухаан муутай удирдагчидтай байх хэцүү юмаа.

Зочин [139.5.216.163] 2019-09-19 00:17:09

Medehgui umaa buu yari. Bidend ene heden guur tegeed hereggui bolj bna uu.

Өөрсдөөсөө ичиж амьдар!!!! [43.242.243.15] 2019-09-18 15:28:41

Тэнэг монголчууд минь! Home plaza-гаар үйлчлүүлэхгүй байх хөдөлгөөн өрнүүлцгээ! Тэгээд л асуудлыг шийдээ биш үү. Битгий хоосон муулцгаа, олхиогүй үхэрүүд минь.

Зочин [103.26.193.251] 2019-09-18 14:44:59

Яагаад Монголын цагаан захтай хулгайчууд хохирсон ирэгдийг шуухээр яваад заргалдаа гэдэг юм болоо бугд яг нэг ийм хариулт хэлж доромжилдог яагаад гэвэл Монголийн шуух дээд зэрэгээр ялзарсан авилгалжсан газар шуу дээ. Шуух цагаатгаж иргэд хохирдог за ийм л бна

zochin [202.126.88.68] 2019-09-18 14:16:07

hezee tegeed nuraah um be bid belen

Huz [66.181.183.221] 2019-09-18 14:04:13

Tootsoo sudalgaagui tolovloltgui hot gej ene der butsaagaad guuree haachihaa

Зочин [202.70.33.242] 2019-09-18 12:41:24

Мэлийсэн мэлгэр Миеэ хошигруулагч Эбэ МАНАН 60 тэрбумын загалмайлсан эцгүүд холоос харж ард олныг дооглож инээлдэж суугаа бизээ хамаг газар зай талбайг зарж үрсэн хогийн урвагчид сүүлийн 3 жил тоглож дууслаа дааа

Зочин [73.221.181.240] 2019-09-18 17:26:14

Тоглуулаад үхэр царайлаад сууцгаа. Өшөө олон жил ч доромжилно та нарыг. Тэмцдэггүй арчаагүй ард түмэнд ноогддог л тавилан

Зочин [182.160.1.145] 2019-09-18 11:24:57

Нэг компанийн эрх ашиг чухалуу улсын нийслэл,тэнд амьдарч байгаа 1.5 сая хүний эрх ашиг чухалуу гэдгийг хотын удирдлага бодох цаг болжээ.Хотын удирдлага асуудлыг шийдэж чадахгүй бол бүх нийтээрээ хом плазаг замын голоос зайлуулах хөдөлгөөн өрнүүлье.Замын голд газар олгож,барилга барьсан цагаандаа гарсан авилгачдад нөхөн төлбөр нэхэх эрх байхгүй.

Зочин [182.160.1.145] 2019-09-18 11:12:01

Хом плаза замын голд байхад гүүр ашиглалтанд орсноор ийм түгжрэл үүснэ гэдэг нь маш ойлгомжтой байсан.Манай дарга нар гүүр ашиглалтанд орохоор түгжрэл 30 % буурна гэх мэтээр өндөр өртөгтэй гүүрээ маш их рекламдаж,гүүр нээгдэх өглөө олуулаа очиж тууз хайчилж бөөн юм болцгоосон.Харамсалтай нь их мэдэгч нарынхаар түгжрэл 30 % иар буурах биш эсрэгээрээ 70-80 % иар түгжрэл нэмэгдлээ.УБ-т түжрэл байдаг боловч энэ гүүр нээгдсэнээс хойш тэр орчимд болж байгаа шиг ийм түгжрэл хэзээч болж байсангүй.Машинтай болон явганаар тэр орчмоор хөдөлгөөнд оролцсон хүмүүс өмнөх түгжрэлүүд энэ түжрэлийн дэргэд юуч биш юм байна гэж ярьцгааж байна.

Зочин [112.72.12.7] 2019-09-18 11:01:06

Хар амиа бодсон бэртэгчин лаларуудын шуналд эцэс төгсгөл гэж алгаа !!! Шадар саад Энктүбшин та нийтийн эзэмшлийн замыг хааж хувьдаа ашиглахаа болино уу таны Өгөөмөр зах ер нь ямар учраас хотын төвд бгаад бгаа нь ойлгомжтой шүү! Бид тэнэг биш шүү авилгачид аа! Агаар хөрс орчин нүд халтирам бохирдуулж хүмүүс хордуулж суухаасаа ичээч! Энэ хавийн 10.0 хүний эрүүл мэндийн нөхөн олговор өгчөөд томроорой! орчиноо хаягдал хар тос масло машины химийн хорт бодисоор хордуулаад иргэдийн гарц орцыг нь хаагаад хашаа бариал байхад яаагаад ямар ч арга хэмжээ авдаггүй юм хаа бна шударга ес! Амарсайхаан Хүрэлсүхээ онцгой анхааралдаа аваач бусдыг нь наадахичинь албан тушаалаараа далайлгаад дараад бна чи мөнх наанаа шадар саад хийх үү!!!

Zochin [213.61.242.164] 2019-09-18 10:47:23

Sundui Home plaza gaa nuraahiig zovshoorvol,ard tumen chin chamaig uuchlana,tegj neg neree tseverlevel tseverel,

Зочин [103.26.193.121] 2019-09-18 10:59:46

ТЭГЭЖ ЧАДВАЛ Ч САНДУЙ ГУАЙ ОК БОЛНО ШҮҮ. ХАРЖ Л БАЙЯ. НИЙТИЙН ЭРХ АШГИЙН ЭСРЭГ НОВШРООД БАЙВАЛ ЁСТОЙ НЭГ НУРААЖ ӨГНӨӨ

Зочин [103.229.176.130] 2019-09-18 09:22:52

тэгээд явган л яваач дээ, эсвэл нийтийн тээврээр ... заавал машин унаж түгжирч нервээ барах албатай биш биз дээ? харин засгийн газар , хотын захиргаа нийтийн тээвэрт илүү анхаарал хандуулж сайн хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай бна. шал дэмий, утгагүй дэмий олон юманд төсвийн мөнгийг үрэн таран хийгээд л байх юм

Зочин [66.181.161.116] 2019-09-18 10:27:18

Х ц ваа явган явах зай ч зам ч алга

zochin [139.5.218.161] 2019-09-18 09:00:32

manan mapiin sundui hulgaichiin bih horongiin nuraaa

Зочин [103.57.92.239] 2019-09-18 08:12:34

yadaj home plaza dooguuraa tunel gargachmaar yum

Зочин [202.179.25.13] 2019-09-18 08:07:41

гүүр ашиглалтэд орох нь ойлгомжтой бхад АЗГазар урьдчилаад замаа өргөсгөх ёстой байсийм тэр байшингийн яг ард зам нь 2 хон эгнээ , урт машин 1 раа эргэдэг

Зочин [202.179.25.225] 2019-09-18 16:33:31

.X

Зочин [112.72.12.3] 2019-09-18 07:04:22

ХАРААЛ ИДСЭН ХОМ ПЛАЗАГ БУУЛГАЖ ЗАМАА ӨРГӨТГӨӨЧЭЭ

zochin [185.39.141.46] 2019-09-18 06:38:52

mi luuhaan . gomo batboldiin deedem ....

Зочин [150.129.142.155] 2019-09-18 06:36:55

Home Plaza d aldangi g ogood zamaa orgon bolgohgvo bol new gvvriin ashig gej algaa ug n saihan gvvr daanch tootsoo n mash muu yumaa

Зочин [202.126.89.23] 2019-09-18 06:28:37

DULZEEN GEJ .

Зочин [103.212.118.129] 2019-09-18 05:42:06

одоо тэгээд хомэ плазагаа нураагаачээ

dahiad guur bairih heregtei [64.119.24.169] 2019-09-18 05:39:36

dahiad guur bariachee ENE SUNDUI giin balgas deeguurne

Зочин [103.242.46.62] 2019-09-18 04:52:59

ЭНЭ БАЙЖ Л БАЙГ Л ДЭЭ 60 ТОО ЭРГЭЭД ҮҮРД ДУРСАЖ БАЙЦГААЯ Л ДАА ТҮГЖИРЭЭЛ

Зочин [202.9.42.227] 2019-09-18 04:37:37

Монголын хууль 3 хоног гэдэг юм,хэд хоноод мартчихнаа сайхан л гүүр болсон байналаа,одоо нураалтай биш. Түгжирэл арилахгүй шүүдээ. Хотын хүн ам 1.2 сая машин 550000 Хоёр хүний дунд нэг машин явж байна шүүдээ,тэгээд хэнийгээ буруутгаад түгжирэл энэ,тэр гээд байгаа юм,боломжоороо чихэлдээд явцгаая. Тэр нэг барилгыг нурааж болох байх,тэгээд ашиг гарах уу

Ха ха, больж үз [203.217.139.225] 2019-09-18 05:19:28

3 хүний 2 нь насанд хүрээгүй хүүхдүүд. Тэгэхээр насанд хүрээгүй хүмүүс машин унаад яваад байгаа хэрэг үү?

ЗОЧИН [36.36.125.215] 2019-09-18 04:33:50

ҮНЭХЭЭР МОНГОЛ ТӨРД ХУЛГАЙЧ НАР СУУЖЭЭ. ӨӨРСДИЙГЭЭ ИХ УХААНТАЙ АРД ТҮМНИЙГ ИНГЭЖ МОЛИГДООД ХЭДЭН ЮМ ЗУВЧУУЛЖ БАЙНА ГЭЖ БОДОЖ БАЙХ ШИГ БАЙНА. ЗАЙЛУУЛ ЦАГ НЬ ИРХЭЭР ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭХЭЭР БОЛООД ИНГЭЖ ЗОРИГТОЙ АСУУДАЛД ХАНДАЖ БАЙНА.. ХАА БАЙНА НӨГӨӨ ЕРӨНХИЙЛӨГЧ ТҮҮНИЙ КОМАНД ТЭД ЮУЧ ДУГАРСАНГҮЙ. ЯАГААД ХАРИУЛТ: ТЭД ӨӨРСДӨӨ ХУЛГАЙЧИД ЛУЙВАРЧИН ЗАЛИЛАНГИЙН НӨХДҮҮД БОЛОХОО ХАР ХЭРЭЭ ХАР ХЭРЭЭГЭЭ ЦАГААНААР ДУУДАХ УУ? ҮГҮЙШДЭЭ. ЗА ТЭГЭЭД АРД ТҮМЭН МИНЬ ТА НАР ЯМАР ХУЛИХДУУЛЖ ДУУСДАГГҮЙ ЮМ БЭ?

Зочин [203.15.208.22] 2019-09-18 04:08:09

HOme plazagaa nuraaj ter gaza davhar guur zam bariachee! Yamarch utgagui zamiin dund teneg hendch heregui delguur, bar baih yamar shaardlagatai yum!

Zochin [202.126.89.133] 2019-09-18 04:03:47

Zuv sedev hundluu tiimee ene huuli bus gazrig chuluulj niitiin erh ashgiig hamgaalah yostoi demjij bn!

Зочин [182.160.33.100] 2019-09-18 03:59:35

ОДОО БАС ХЭДЭН ТЭРБУМ ТӨГРӨГ САНДУЙД ӨГЧ ТЭМЭЭН ДЭЭР ЯМААНЫ ГАРЗ БОЛОХ НЬ ЭЭ.ХҮНИЙ ӨМЧ ЗҮГЭЭР НУРААНА ГЭЖ ДЭЛХИЙД БАЙХГҮЙ.ТЭР ТУСМАА МАНАНГИЙН БОССУУДЫН

Зочин [202.126.89.133] 2019-09-18 04:07:12

Huuli bus yum chini yaharaa nuhun tulbur ugdug yum!

ard [202.126.89.189] 2019-09-18 03:55:51

Л хохнээ худлааа том том бичээл сууу лаларуудааа

Zochin [202.55.188.37] 2019-09-18 03:51:12

1 hunii erh ashgaas 1.5 saya hunii erh ashig iluu bh shuu Sandui

Sundui [182.160.37.78] 2019-09-18 03:48:11

Mongo erx medel baixad ard tymen ta nar yachij chadaxgyi. Toirood yavaxgyi yu. Bi Ebotoigoo niileed barisan yum. 60_n terbumig mini batalgaajuulj chadaxgyi baij barisan barilgig mini buulgana gej yu xucna ve.

зочин [66.181.185.210] 2019-09-18 03:41:32

Хотын даргаа таны гаргасан шийдвэр одоо яаж хэрэгжих бэ ? ард түмэн харж байна ! Гудамж ! зам ! талбайд саад болсон хашаа ! барилга ! шууд нураах шийдвэр одоо яаж хэрэгжих бэ ? Шинэ Хотын Даргаа ? ! Ард түмэн таныг Харж байна ! !

Зочин [103.57.92.73] 2019-09-18 03:40:36

ДАНДАА ӨНГӨРСӨН ХОЙНО НЬ ЦЭЦЭРХЭЭД БАЙХ ЮМ.

ГАНБАА [202.179.31.103] 2019-09-18 03:38:12

БАРГИЙН ГҮҮРИЙГ ГАЦААНА ДӨӨ..МЭНЭНГИЙН ТАЛД Ч ТҮГЖРЭНЭ Л ГЭНЭ ШҮҮ..КК

Зочин [122.201.22.222] 2019-09-18 03:31:24

Kkkkk odoo mint baar budaa..ashig orlogo baihgui... hajuugaar ni yvsan buh hun haraanaa.....yun ashig oloh ..

Зочин [202.126.89.178] 2019-09-18 03:28:24

Сандуй болон Анужингийн нөхрийн эзэмшлийн Home Plaza-г нурааж замыг өргөн болгох хэрэгтэй.

Зочин [27.123.214.2] 2019-09-18 03:27:07

НЭГ ҮСТЭЙ ДЭЭЛ ГЭДЭГ ШИГ

зочин [202.21.127.160] 2019-09-18 03:26:40

HOME PLAZA-гийн өмнө энэ бүтэн сайнд зул өргөе Бүгдээрээ нэг нэг зултай ирээрэй

ИРГЭН [202.180.220.172] 2019-09-18 03:24:24

УГ НЬ САНДУЙ НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН АЛБАНЫ ДАРГА БАЙХДАА ЭНЭ ГАЗРЫГ ӨӨРТӨӨ АВСАН. ЭНЭ ГАЗАР БАРИЛГА БАРИВАЛ ДАРАА НЬ ЯМАР БАЙДАЛ ҮҮСЭХИЙГ МЭДЭХИЙН ДЭЭДЭЭР МЭДЭЖ БАЙСАН. ГЭТЭЛ ӨЧҮҮХЭН ХУВИЙН ШУНАЛААСАА БОЛЖ ЭНЭ ГАЗАРТ ШУНАЖ ӨӨРИЙН БААРЫГ БАЙГУУЛСАН. ТИЙМЭЭС ЭНЭ ГАЗРЫГ ЦУЦАЛЖ НИЙТИЙН ЭЗЭМШИЛ БОЛГОХ НЬ ЗҮЙТЭЙ. АНХНААСАА НИЙТИЙН ЭЗЭМШИЛИЙН ГАЗАР БАЙСАН. ТӨР ТӨМӨР НҮҮРЭЭ ГАРГАЖ ИРГЭДЭЭ БОДОХ ЦАГ НЬ БОЛСОН. ОЛОН ОЛОН МАШИН ӨДӨР БҮР ЭНД ТҮГЖИРЧ ШАТАХУУНАА БАРЖ ЭНЭ ХЭМЖЭЭГЭЭР ГАДАГШ УРСАХ ДОЛЛАР, АЛТАН ЦАГ ХИЙ УРСАЖ БАЙНА. НЭГ ХҮНИЙ ЭРХ АШИГ ТЭР ТУСМАА ТӨРИЙН АЛБАН ХААГЧ БАЙСАН ХҮН ИЙМ ҮЙЛДЭЛ ГАРГАХ ЁСГҮЙ БАЙСАН.

Иргэн [59.153.112.55] 2019-09-18 03:19:27

Мэлгэр Энхболд, Бадамжунай, Наранхүү, Сандуй, Алиман хацарт гээд хулгайчуудын эрх ашиг, мөнгөн орлого УБ-ын 1,3 сая иргэнийхээс үнэтэй юу? Бодох юмгүй наад авилга, луйвраар авсан газрыг нь чөлөөлүүл

Зочин [202.21.99.42] 2019-09-18 03:08:22

Наад түгжрэлийг арилгах хялбар арга байна. Яг Энхтайваны гүүр шиг хөдөлгөөнийг нь зохион байгуулчих тэгээл болоо. Баянмонгол талаас зөвхөн хойшоо л авна. Хоме плазагийн зүүн талаар замын голд нь хаалт хийчихэд л болоошдээ

Bat [202.126.89.23] 2019-09-18 06:19:13

Yag zub.

zochin [202.126.89.60] 2019-09-18 04:17:01

zuv shvv

Зочин [64.119.16.165] 2019-09-18 03:05:37

Хурэлсух ээ ! Наад Ми - Сандуу (60ТБ- н!) байгууламжаа НУРААХ ногоох суржин ЗАХИРМЖАА ог !!! Яагаав ногоо -" хийж чаахгуй бол ажлаа ог !" гээд л ... Эс тэгвээс олон тумэн ШАТААНА гэцгээж байна ш ...

МИ АХ [122.201.31.4] 2019-09-18 03:03:17

ЭНХ60ЛД, БАДАМЖУНАЙ,САНДУЙ,НАРАНХҮҮ ГЭХ МЭТИЙН УВАЙГҮЙ ХУЛГАЙЧУУД НИЙСЛЭЛЧҮҮДИЙГ МӨН Ч ИХ ДОРОМЖИЛЖ ДОРОЙТУУЛЖ БУХИМДУУЛЖ ХӨГЖЛИЙГ БОЙМОЛЖ ХҮНИЙ АМЬ НАСЫГ ҮРЭГДҮҮЛЖ, ХҮҮХЭД ИРЭЭДҮЙГ ХУЛГАЙЛЖ, БОЛОМЖИЙГ АЛДАГДУУЛЖ БҮХЭЛДЭЭ МОНГОЛ УЛСЫН ИРЭЭДҮЙГ ХУЛГАЙЛЖ БАЙНА ДАА...!!!

Зочин [202.70.38.18] 2019-09-18 02:34:52

HOME PLAZA -Г БАРЬЖ БАЙХАД НУРААД, ХҮНИЙ АМЬ НАС ЭРСДЭЖ БАЙСАН . ЕР НЬ ХҮМҮҮСИЙН ХАРААЛЫГ БАРЖ БАЙГАА ГАЗАР ДАА.

Зочин [202.179.26.21] 2019-09-18 02:34:05

Сая зам хаасан жилийн хугацаанд минтийн тойрог ямар ч боглоролгуй байваа гэж гуур чинь оороо машинууд татаад байхад одоо яахав дээ

Зочин [202.70.38.18] 2019-09-18 02:32:31

HOME PLAZA -Г ШАТААЯ. ОЛОН ХҮН БАЯРЛАНА ШҮҮ.

ҮНЭН [183.81.171.2] 2019-09-18 03:08:25

ОЛОНЫ ТУСЫН ТУЛД НУРААЯ,,, ХУРДАН ТУСМАА САЙН,

Зочин [103.26.193.251] 2019-09-18 02:24:01

Ямар замраагуй толовололт вэ зам юмуу техникийн зах юмуу арай дэндуу юмаа . Монгол улс авилгалаа дэлхийд гайхуулаад байгаа юмуу хаашаа юм бээ наад балай байшингаа буулгаа . Хэзээ замын голд барьлага барьж байсан юм яалтчгуй маш том газарын наймаа . Газар ологсон ньч энэ газаоыг авсан нь ч хотын удирдаж байсан дарга нар гээд бод ямар аюултай авилгал Монголд явагдаж байсан ньунхээр харамсалтай. М. Энхболд бас 60 тэрбумийн Сундуй нар гээд л бодчих хотын иргэд минь. Бид авилгалчид нарт ингэж дээрэлхуулэж ажил торолоороо цаг завааоаа хохирч бнашдээ . Тэд яахав бидний монгоийг хоорондоо огч авалцаад ийм гайг хотод учируудаж чадаж байхад тэдний замын голд бариулсан энэ байшинг буулгаж хаяхад юун нь боллхгуй гэж

Зочин [202.179.25.225] 2019-09-18 16:43:06

,

Зочин [119.40.98.162] 2019-09-18 02:17:34

hamgiin gol ni toriinhon erh medeltnuud chavchaagaa dund ni hiij tosovt ortogiig neg nugalj ulsiig tsolmoj bgaa shuu dee ene HOME PLAZA g buulguulaach

Зочин [59.153.113.70] 2019-09-18 02:13:35

Эхнээсээ л түгжрэл нь тодорхой байсан ш дээ наана цаанаа нарийхан замтай хомм плаза замын голд баригдсан одоо шинэ гүүртэй болсон биш бүр нам түгжрээд тэр хавиар явах ямар ч боломжгүй боллоо

Зочин [202.131.245.125] 2019-09-18 03:31:06

Маш зөв хэллээ.

Үхэр орк [192.82.66.82] 2019-09-18 02:11:36

Аливаа нэг юм барина гэдэг чинь зардалаас өөрсдийн халаасруу цавчаа хийхийг хэлнэ

Зочин [43.228.131.77] 2019-09-18 02:03:15

home palazaag buulgaach eee

Зочин [66.181.170.110] 2019-09-18 02:01:08

Энэ асуудлаар "НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ" зохион байгуулж төлөвлөлт, шийдвэр гаргасан байдал, хөрөнгө оруулалт, зарцуулалт...гээд олон асуудлыг ил тод болгох хэрэгтэй.Хотын удирдлагуудын хэлээд байгаа шиг түгжрэл 30% буурна гэдэг тооцоог хэн нь хийсэн бол доо

Зочин [202.72.245.122] 2019-09-18 01:56:55

хоум плаза орчим үнхээр түгжирэл их болсон. нэг шийдэл гаргахгүй бол мөнхийн түгжирэлтэй, бухимдалтай , дуу чимээ ихтэй зам байх болно.

Зочин [202.21.115.165] 2019-09-18 01:54:41

Home plaza-аар огт үйлчлүүлэхээ больчихоё л доо. Хүн орохгүй сар болоход л зардалдаа шатаад өөрсдөө хаалга барина шүү дээ. Тэнд нь ямар ч үйлчилгээний газар оруулсан бай, шагайхгүй байхад л аяндаа наад байшин чинь ашиглалтгүй болоод буулгаж л таарна. Тэгэхгүй одоо шууд буулгуулах шаардлага гаргаад байвал наадуул чинь нөхөн төлбөр энэ тэр гээд төсвөөс баахан мөнгө аваад хохиролгүй гараад л явцгаачихна.

zochin [202.126.89.60] 2019-09-18 02:56:29

naaduul chin buulgana gej bhgvi dampuulah hetegtei ter baishin ruu neg ch hvn bvv shagai

ж [103.26.194.18] 2019-09-18 01:58:03

Яг зөв. Даанч манайх Баянхошуунд байдаг юм л даа. Хэрвээ тэнд байсан бол хоум плазагаар үйлчлүүлэхгүй бойкотлох байлаа ха ха.

Зочин [180.149.93.27] 2019-09-18 01:53:43

Home Plaza г буулгаад наанчин нэг том тойрог эсвэл гэрлэн дохиотой болно, ямар ч ялгаа байхгүй

Зочин [66.181.182.184] 2019-09-18 01:46:04

НААД HOME PLAZA ГЭЭЧИЙГ НЬ ХАЙЛЧААЧ

яана даа [66.181.177.62] 2019-09-18 01:44:10

Урагшгүй төр, луйварчид, авлигачдын гайгаар ард түмэн л хохирч байна. ТАРХИНДАА зарцуулж байгаа хөрөнгөө бодох чадвартай хүн төрд алга. ЭНЭ замд саад болж, төрийн өмнөөс, ард түмнийхээ өөдөөс салаавч өгөөд байгаа М. ЭНХБОЛД, САндуй нарыг монголоос хөөж гаргавал яасан юм вэ?

Зочин [103.26.193.251] 2019-09-18 01:43:17

МАНунхээр л авилгалтай тэмцэж байгаа юм бол наад авилгалийн ордонгоо газараас арчилдаа чадахгуйлдээ тануус

Amarsaikhan [202.126.88.206] 2019-09-18 01:40:51

42 million dollarin PARKING/Автозогсоол нээгдлээ гэж. Дэлхийд хосгүй зогсоол. А бүсэд-Үнэгүй.

Зочин [202.126.88.196] 2019-09-18 01:58:31

m

Зочин [103.26.193.251] 2019-09-18 01:40:30

Хом плазаагаа хурдан буулгаа угуы бол МАЯн хотоос санал авчгарч чадахгуй шуу. Унхээр чадахгуй

man [103.80.210.64] 2019-09-18 01:40:15

ene ardiin namiin gaitai hulgaichiig yaah be taminee alaachee

Зочин [202.9.43.70] 2019-09-18 01:30:10

Түгжрэлиыг бууруулахын тулд зохион байгуулалтын арга хэмжээ авах хэрэгттэй. хотоос яармаг гарах чиглэлд түгжрэл үүсэх боломж байхгүй байхад зарим тохиолдолдтүгжржжд байна. Энд түгжржхгүй бол баруун 4 зам 120 мянгатаас яармаг хүртэл түгжржлгүй байна. Энэ мэтчилэн хотоос гарах замыг түгжрэлгүй болговол хотын түгжрэл төдий хэмжээгээр багасана

БОДЛЫН ХУЛГАЙЧ [66.181.167.53] 2019-09-18 01:23:55

ГҮҮР БАРИАД Ч ТҮГЖРЭЛ БУУРАХГҮЙ. ХАЙРАН МӨНГӨ. ХЯТАДУУД ЗЭЭЛ ӨГӨӨД ӨӨРИЙН АЖИЛЧДАА АВЧИРЧ ГҮҮР БАРИУЛААД МӨНГӨӨ БУЦААГААД АВЧИХНА. ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ӨР МАНАЙД ҮЛДЭНЭ. ЯАГААД УХААРДАГГҮЙ АМЬТАД ВЭ. ДАРХАНЫ ЗАМЫГ ХАР. ЯМАРЧ АЖИЛЛАХ ХҮЧ БАЙХГҮЙ ХЯТАДЫН КОМПАНИ ТЭНДЭРТ НЬ ШАЛГАРААД Л.......... ЭНЭ ТӨР НЭГ Л БИШ ЭЭ.

Зочин [66.181.185.136] 2019-09-18 01:18:20

za 7hngin daraagaas achaalal gaigui bolno yum hiiheer harluulj muulna hiihgui bolhoor hiisengui gene hudlaa surjignehee bolildoo manaihan bolson hoino shine guureer garchi gd l shavj bga shdee urdni guurgui uid bolood l bsn

Зочин [103.212.119.202] 2019-09-18 01:11:01

Манай 13-н зам гайгүй байснаа сүүлийн хоёр хоног эвгүй гацаж эхлээд байна. Энэ гүүрнээс хуучин уулзвар нь дээр байсан юм шигээ

Зочин [202.131.227.178] 2019-09-18 01:09:33

тийм тодорхой гэмт хүмүүсээ нам буудаад л шийдчихээч.

Шийдэл 1хан байна [183.81.171.2] 2019-09-18 01:07:59

Home plazad bdag uilchilgeenii buh gazraar uilchluulehgui bh davalgaa uusgye. Hen ch uilchluulehgui bol hog deer userch heltsliin shireenii ard suuj bolno. Guitsee oor zam bhgvi.

Kkkk [66.181.161.32] 2019-09-18 00:52:16

Home plaziig nuraa uur shiidwl bhgui

Зочин [202.131.234.218] 2019-09-18 00:47:50

oglooguur guurnii oir orchmoor huuchin baisnaasaa ch iluu tugjirch baina home plaza gj yaatsan erh medel ni dendsen barilga yum boldoo.

Зочин [66.181.179.61] 2019-09-18 00:40:40

Газрын наймаачин Ми овогт Энхболд луухаан Сандуй нарын Хоум Плазаг нурааж 4 замын уулзвар болгохгүйгээр хэзээч түгжрэл арилахгүй гүүрний бодит өртөг бол 20 сая доллар үлдсэн 20 саяыг салга толгой дүлзэн Батүүл хуссан

Зочин [66.181.169.162] 2019-09-18 00:50:13

Бат-Үүл хуссан гэх баттай мэдээлэл байгаа бол энд биш хууль хяналтын байгууллагад өгөх хэрэгтэй. Үгүй бол гэмт хэрэг нуун дарагдуулсан болох нь дээ

зочин [66.181.188.192] 2019-09-18 00:48:01

Батүүлд түй ч хамаагүй

Зочин [45.90.141.168] 2019-09-18 00:37:07

Хоум Плазаг буулгахгүйгээр энэ асуудал шийдэгдэхгүй ээ.

Зочин [220.240.15.159] 2019-09-18 02:00:19

Хулгайч хулгайчаа шалгана шүүх хуульд юу гэж заасан байна тэрүүгээр нь шийдэнэ гээд хээв нэг инээгээд ярилцлага өгч байдаг миний зарим нэг найз нөхөд аймар доромжилж байдаг ард түмнийг гэртээ хариад шүүгч хулгайч хоёр эхнэр нөхөр хоёр байдагымдаа


105 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
105 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.