Ажлаа төлөвлөдөггүй БСШУСЯ-ны удирдлагуудаас болж сурагчид хичээлийн хоцрогдолд орсоор байх уу

Б.Мөнхцацрал / Боловсрол

Монгол Улсын хүний хөгжил, соён гэгээрүүлэх салбарын бодлогыг тодорхойлж байдаг БСШУСЯ-ны ажил урагшлахаа байсан нь сүүлийн үед гацаанд орж, олон нийтийн шүүмжлэлд өртсөн томоохон төсөл хөтөлбөрүүдээс харж болно. Хэд хоногийн өмнө тус яамны удирдлагууд Ерөнхий сайдаас хатуухан банга хүртэж, сануулга авсан.

image

Учир нь соёл урлагийн зарим байгууллагын барилгын ажлын явцын талаар мэдээлэл солилцож танилцуулга хийх үеэр Үндэсний их театрын шинэ барилгын макетыг хараад “Сургуулийн сурагчаас долоон дор юм хийхээ боль. Та нараас илүү гадаадад мэргэжил эзэмшсэн, төрд ажиллах хүсэлтэй олон залуучууд бий. Энд буг болж суух хэрэггүй. Ажлаа хийж чадахгүй бол зайлцгаа” хэмээн дэд сайд Г.Ганбаяр болон Үндэсний урлагийн их театрын дарга гэх Г.Цоггэрэл нарт анхааруулсан юм. Ийнхүү ажил урагшлахгүй байгаад бухимдсан Ерөнхий сайд тус яамны удирдлагуудад ажлаа сайжруулах 14 хоногийн хугацаа өгсөн.

image

Ё.Баатарбилэг: Төгс хийсэн макеттай андуурч, нийгмийн сүлжээгээр буруу ойлголт яваад байна

Харин БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг уг асуудалд тайлбар хийхдээ "Үндэсний их урлагийн театрын макет бэлэн болоогүй байгаа. Зураг төслийг нь хийсэн компаниуд шалгараад ч удаагүй байгаа. Тэд өөрсдийнхөө боломж бололцоогоор маш богино хугацаанд иймэрхүү хэлбэр, галбиртай байх юм гэдгийг нь урьдчилсан байдлаар үзүүлсэн төдий. Тэрийг төгс хийсэн макеттай андуурч, нийгмийн сүлжээгээр буруу ойлголт яваад байх шиг байна лээ. Тэд нарт мөнгө төгрөг өгөөгүй. Зургийн компаниуд өөрсдөө л макет хийж байгаа" хэмээн өөрсдийгөө өмөөрсөн, буруугаа бусад руу чихсэн янзтай тайлбарыг өгсөн.

Уг нь орчин үеийн шаардлагад нийцсэн, шинэ техник технологиор хангагдсан, үндэсний онцлог бүхий өвөрмөц шинэлэг интерьер шийдэлтэй, урлаг уран сайхны цогцолбор арга хэмжээ зохион байгуулах бололцоо нөхцөл хангагдсан байх ёстой аж.

Түүнчлэн тус яамыг тойрсон дараагийн нэг асуудал бол ЕБС-ын сурах бичиг өнөөдрийг хүртэл хэвлэгдээгүй, зарим сургуулийн сурагчдын гар дээр очоогүйгээс аргагүй эрхэнд номоо худалдаж авч байна. Энэ жилээс эхлэн сурах бичгийг номын сангаар дамжуулан сурагчдад түрээслэх шийдвэрийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг гаргасан. Гэтэл хичээлийн шинэ жил эхлээд нэг сар орчмын хугацаа өнгөрч байхад сураг чимээ алга. Уг нь есдүгээр сардаа багтаж сургуулийн номын сангаар дамжуулан түрээслэх сурах бичиг хэвлэгдэнэ хэмээн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хэлж байв.

image Б.Баярсайхан: Азийн хөгжлийн банкнаас санхүүжилт хийх зөвшөөрөл хараахан ирээгүй

Тэрбээр Энэ жил Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр уг сурах бичгийг найман тэрбум төгрөгийн 2.6 сая төгрөгийн санхүүжилтээр хэвлүүлж байна. Гэхдээ Азийн хөгжлийн банкнаас санхүүжилт хийх зөвшөөрөл хараахан ирээгүй. Энэ есдүгээр сарт багтааж түрээслэх номын хэвлэлийг дуусгана” гэсэн тайлбарыг өгч байжээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2019-2020 оны хичээлийн жилд 640 орчим мянган хүүхэд Ерөнхий боловсролын сургуульд суралцах урьдчилсан статистикийг гаргаад буй. Өнөөдрийн байдлаар нийт сурагчдын 459 мянга нь үнэ төлбөргүй сурах бичгээ ашиглаж байгаа бол 6-12 дугаар ангийн 181 мянган сурагчдын гар дээр сурах бичиг нь очоогүй байна. Энэ нь нөгөө л сурах бичиг хэвлэх тендертэй холбоотой.

Долдугаар сард яамнаас сурах бичиг хэвлэх гурван тендерийг зарлаж улмаар наймдугаар сард үнэлгээ хийсэн байна. Ингээд найман тэрбум төгрөгийн санхүүжилтийг Азийн хөгжлийн банкнаас (АХБ) гаргахаар болжээ. Азийн хөгжлийн банкнаас БСШУСЯ-ыimageн зохион байгуулсан тендер шалгаруулалтыг хянаж зөвшөөрөл олгох ёстой. Тиймээс санхүүжүүлэгч байгууллагын хариуг хүлээж байгаа талаар яамнаас мэдээллээ.

Сурах бичгийн тендерийн маргаан өнгөрсөн жил нэлээд сунжирч, 24 сурах бичиг хэвлэгдээгүй гэх мэдээлэл гарсан. Гэтэл энэ жил хичээл эхлээд сар орчим болж байхад сурах бичиг хэзээ сурагчдын гарт очих нь бүрхэг хэвээр л байна.

Ер нь цаашид салбар яамны зүгээс сурах бичгийн хүртээмж, олголтын талаар нэгдсэн бодлоготой болж жилийн жилд тендерийн маргаан, агуулгын алдаа, сурагчдыг хичээлийн хоцрогдолд оруулдаг энэ мэт хариуцлагагүй тогтолцооноосоо салах хэрэгтэй.

Эндээс дүгнэхэд Монгол улсын ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудын сурч боловсрох орчныг бодлогын түвшинд тодорхойлох чиг үүрэгтэй БСШУС яам ажлаа төлөвлөж чадахгүй байгааг дээрх хоёр жишээнээс харж болох нь.


Сэтгэгдэл

Зочин [124.158.109.140] 2019-09-24 02:57:33

Хааяа энэ Яамаар ороход хийх ажилгүй хэдэн ангалзсан авгай хүүхэн хошуу холбоод, утсаа маажиж, цай уусан шигээ суугаа харагддаг шүү дээ. Яаж ажил сайн байх вэ тэхэээр

зочин [202.70.34.38] 2019-09-20 07:35:56

Энэ онд 12-р анги төгсөх хүүхдүүд номгүй хохирч байна Хавар ЭЕШ-ийг авахад ямар стандартаараа авах вэ Номоо хүлээсээр эхний улирал дууслаа ,Жил бүр номоо шинэчлэхээ болиоч Хэвлэлийн компани дээр нь очиж асуухаар бид тендерт нь орсон боловч эрхийг нь авч чадаагүй Уул нь хэвлэх чадал байна л даа гэх юм Дотоодын хэвлэлийн компаниаараа хэвлүүлээч Сайдаа таны хүүхэд сургуульд сурдаг уу

Zochin [182.160.2.189] 2019-09-19 15:58:43

Ene ajliig unagaasan hun bol Stogzolmaa avgai shdee. Hichneen ch jil huuhduud surah bichiggui bsan talaar hen ch yu ch duu garahgui tavj baigaad ongorson ovol 2 sard ene tuhai anh udaa olon niited medeelsen. Mongol hunii ireedui, bolovsroliin salbariig ni dampuuruulah bodlogo hend ashigtai ve. Stogzolmaa avgai yu ch hiigeegui, ah duu hamaatan sadanguudaa ajiltai bailgah, huuli bus uildeliig ni hamgaalaltandaa avah zorilgoor huuli huchnii baiguullaga, tomor zamiin darga udirdlaguudiin huuhduudiig zasgiin gazriin tetgelegt hamruulan tuslalstaa uzuulj, ah duugee tednii omgoolol hamgaalald oruulah ajliig l hiisen baih. Zarim neg dargiin huuhdiig hariyalaliin bus baisan ch 1-r surguulid oruulj ogson zereg alban tushaaliin erh medlee avilgiin dald helberiin oglog baidlaar ashiglasan hernee tumnii huuhed harj unshih nomgui baihad ogthon ch setgel gargaagui, baih l yostoi zuil meteer nuustlag baidald ajillaj bsan shu dee.

зочин [103.10.22.70] 2019-09-19 15:48:47

Анхны 6 настай орсрн 12 анги буюу төгсөх ангийнханы хичээл хоцролт дэндлээ Туршилт болсоор л Хавар ЭЕШ-аа ямар стандартаар авах бэ Хуучин 12 -р ангийн сурах бмчгээ хэрэглэж болно доо Мөн их үрэлгэн байна Номоо харсаар сурсан юмгүй хоцорлоо Урьд жилүүдээс энэ жил бүүр арай байнаа Сайдаа Өөрийн чинь хүүхэд хаана сурдаг вэ Хүний хүүхдүүдийг номгүй байсаар төгсгөх нь Ямар амарчихсан толгой вэ

Зочин [66.181.185.214] 2019-09-19 13:10:14

Баатарбилэг, Ганбаяр, Цоггэрэл нар олон юм хуцалгүй зайлаачээ

Зочин [202.126.88.52] 2020-09-23 01:39:10

орсоор цүнхийг юу гэдэг вэ

Зочин [66.181.176.62] 2019-09-19 12:10:36

1 дүгээр сургуулийн захирал жинхлээгүй учираас хэн дуртай дарга сэтэртэн загнаж занаж хүүхэд чихсээр утгаа алдлаа, Баатарбилэгээ. Бидний хүүхдүүдийн эрх ашиг, цаашлаад эрүүл мэнд сурах орчин нөхцөлд наад шахааны мөнгөний хүүхдүүд чинь гай болоод байна. Хуучин захирлыг их сүржигнэж барьж хорьж шалгаад бсан, одоо арга хэмжээ автал чинь бид зарлана. Бидний хүүхдүүд буюу харъяаллын хүүхдүүдийн эрхийг олон талаар зөрчөөд бгаа багш нар, гарын үсэгээрээ мундагдаад бгаа албан тушаалтангуудаа АТГт өгаа сайд гуай!!!!!!!

Зочин [66.181.176.62] 2019-09-19 12:06:17

БААТАРБИЛЭГЭЭ АЖИЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БОЛ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨӨД БУУ, ЧАДДАН ЮМАА ХИЙ. ГАНЦ ЖИШЭЭ ХЭЛЬЕ: ЕБОЛОВСРОЛЫН 1Р СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫГ АВИЛГА ХЭЭЛ ХАХУУЛИЙН ХЭРЭГЭЭР БАРИВЧЛАН, ХАРЪЯАЛЛЫН ХҮҮХДҮҮДИЙГ ТУС СУРГУУЛЬД АВАХГҮЙ БАЙХ ТАЛ ДЭЭР САЙД АСАН ЦОГЗОЛМАА ГУАЙН ЭХЛҮҮЛСЭН, БУСАД СУРГУУЛИЙН БАГШ АЖИЛЧИДАД ТОМ ЦОЧРОО ӨГСӨН ҮР ДҮНТЭЙ АЖИЛ ТАЛААР БОЛЛОО ЧИНИЙ ЦААШ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ АЖИЛУ ЯАДАХГҮЙН БАЛАГААР. ОДОО САЛБАРЫН ХҮМҮҮСЭЭ ЯВУУЛААД ШАЛГУУЛ, 1, ОРОС 3 ГЭХ СУРГУУЛИУДЫГ. 50% НЬ ТАНАЙ САЛБАРЫН ДАРГАНЦАРУУДЫН ШАХААНЫ ХҮҮХДҮҮД БАЙНА. АРГА ХЭМЖЭЭ АВ, ЦОГЗОЛМАА ГУЙАН ЭХЛҮҮЛСЭН ЗӨВ АЖИЛЫГ ЦААШИД НЯГТ ХЯНАН АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ БОЛ АЖИЛАА ӨГӨӨ.

zochin [202.55.188.88] 2019-09-19 11:15:10

Цүнх баригч нарын төлөөлөл, ийм л хүн чанаргүй, мэдлэггүй, бөөн өс хонзонгийн цэцэгнүүд., хурдан зайлуулаачээ,

Зочин [103.10.22.30] 2019-09-19 10:02:57

Zavharsan 1 salbardaa jiliin jild asuuudal buthgui eeee

irgen [103.14.38.134] 2019-09-19 07:21:27

arai dendvv hariutslagagvi bnaa. zeelee ali hediinee zohitsuulaad 8 sar gehed belen bolgoson bh estoi biz dee. Esvel mungu tugrug shiidegdehgvi tvmnii hvvhdiig hohirooj bhaar hevlelnay kompaniudaar zeeleer hiilgvvlj bolno shdee.Ted durtai l hiine.

Зочин [202.126.89.152] 2019-09-19 06:58:54

Энэ сайд нэртэй залууг бол мэдэх юм байна, архангайн засаг дарга байхдаа 1 хөл бөмбөгийн стадион ч билүү барих тэндэр зарлаад миний хуучин ажилдаг байсан компаниас баахан хахууль авч гүйцэтгэх ажлын нь өгч байж билээ. Ийм өлөн гарууд сайд хийхээр одоо юунд нь ч найдаж юугаа ч хүсэх билээ дээ

Үнэн үг [66.181.185.224] 2019-09-19 06:36:12

ГАНБАЯР.БАЯРСАЙХАН МЭТИЙН АРЫН ХААЛГАНЫ НӨХДҮҮД АЖИЛАА ӨГВӨЛ ТААРНА

Зочин [122.201.22.150] 2019-09-19 04:55:24

Баатарбилэг, Ганбаяр 2-г тэр макетыг тэвруулээд хеегеед явуулаач, энэ Хурэлсух худлаа л томроод байхаас яг шийдэх тал дээрээ бол худлаа гар юм байна л даа

Зочин [45.117.32.6] 2019-09-19 07:31:30

яг үнэн. сда нѳгѳѳ хэдтэйгээ нийлээд л шаажмбгаа ш. Хааяа нэг хэвлэлийнхнийг дуудаж байгхад шоу хийчээд л

зочин [202.179.16.92] 2019-09-19 04:46:15

баатарбилэг, баярсайхан гэсэн шаарнууд ажлаа өгөөд зайлах хэрэгтэй. хийж бүтээж байгаа зүйл юу ч байхгүй ажлын байрны буг нар

Зочин [64.119.17.101] 2019-09-19 04:41:08

Novsh ...iim archaagui um baih um aa....

зочин [122.201.19.99] 2019-09-19 03:15:27

амны салиан арилаагүй М.Энхболдын оймсны гөлөгийг хариуцлага тооцоод хөөж явуулаа ПОП Сүхэээ

Зочин [202.21.99.42] 2019-09-19 02:37:55

Реклам шоу нь ихэдсэн ЗГ. Сүржин сүржин үг хэллэг ямар ч гүйцэтгэлгүй даржин ажил. Ёстой нөгөө өөрийн нь хэлдэг битгийн сүр данзан оргиод бай гэдгийг өөрт нь л хэлмээр байна даа

Зочин [202.131.228.114] 2019-09-19 02:14:03

ӨӨӨӨӨӨӨӨ ДӨШ. Боловсролийн яам сурах бичиггүй гээд хэлчихвэл дэлхийн шилдэг онигооны эзэн болно доо МОНГОЛ. Сда энэнийхээ төлөөл гэхэд Японд бол шууд огцорнолдоо. Хүрэлсүх т1 тэр театр энэ тэрээ байг Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын боловсролдоо анхаарч болдоггүй юм байхдаа

Зочин [103.212.119.207] 2019-09-19 01:50:52

Төрийн нарийн гэсэн энэ авгай бол Монгол төрийн эмгэнэл

ЗОЧИН [103.57.95.104] 2019-09-19 01:50:33

БОЛОВСРОЛЫН САЛБАР 40-60 НАСНЫ АХМАДУУДДАА ТҮШИГЛЭЖ, 25-39 НАСНЫ ЗАЛУУЧУУДДАА ИТГЭЖ АЖЛАА ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ САЛБАРТ ЖААХАН ШИНЭЧЛЭЛ ХЭРЭГТЭЙ. ТОГТОЛЦОО ТАЛААСАА

Зочин [103.229.122.59] 2019-09-19 01:50:15

Нийслэлийн СБД-ийн 2-р сургуульд бага ангийн зарим бүлэг одоо болтол багшгүй байсаар байна шүү? Сайдаа, Дүүрэг, нийслэлийн боловсролын газарт багш хүссэн албан бичиг явуулсан гэж ярьдаг гэсэн. Бага сургуулийн хичээлийн ачаалал дэндүү хүнд байна шүү, Хэтэрхий абстракт зүйл зааж байна. 2-р ангийн хүүдүүдэд хэл шинжлэл элемент маягийн юм заагаад баөйх юм. Хөтөлбөр боловсруулсан нөхдийн асуудал л даа Багш үүнд хмааралгүй. Хүүхүүдээ 6 настайд нь сургуульд оруулдаг Японы туршлага бол хүүхэд бүрийн цэцэрлэгт хамруулж чаддаг улсын ажил. Тэгээд ч Японы бага ангиуд бол зөвхөн тголоомын аргаар хичээллэдэг юм билээ. Гантөмөр сайд үүнийг сайн анзаараагүй л байх аа даа. Манайхан академик сургалт хийгээд байх юмаа . Сайд минь

Зочин [202.179.31.36] 2019-09-19 01:49:47

Төгс төгс бус нь хамаагүй загвар нь тэр чигээрээ таалагдахгүй байна. Шинийг хийх хэрэгтэй.

зочин [202.170.65.137] 2019-09-19 01:36:30

Баатарбилэг, Ганбаяр, Баярсайхан та 3 ажлаа хурдан өгч буян болооч

Baatar [66.181.187.98] 2019-09-19 01:35:15

Энбаярын туслах байсан ттүүхийн багш энэ юу сн оылгохгүй ээ

Zochin [150.129.140.41] 2019-09-19 01:27:52

Jiliin jild l surah bichiggvi baihiin yachihsan tolgoinuud vee gol ajil chini yum baigaa bizdee chadahgvi bol zailaachee zalikaach . Ene Bayarsaihan gej avgai yachihsan setgelgvi nowsh vee zailaach eeeeee

зочин [202.131.245.69] 2019-09-19 00:47:16

гадаадад сурсан ажилгүй залуучуудаас гадна тухайн яам, төрийн байгууллагад сайн ажилладаг төрийн албан хаагч залуу хөгшин хүмүүс зөндөө байна. бас нэг ар өврийн хаалга, намынхаа дэмжигчээ төрд шургалуулах гэж ядчих юм.

Зочин [202.126.89.132] 2019-09-19 00:43:14

Ajlaa sain khiii

Зочин [103.26.193.253] 2019-09-19 00:41:33

Дээр үеийнх шиг 4-5 жилээр төлөвлөгөө гаргаад тэрнийхээ дагуу гүйцэтгээд явж болдоггүйм байх да

Гэрэл [202.55.188.90] 2019-09-19 00:36:37

Энэ юм хийдэггүй шүд зуусан өс зангидсан нөхөр


31 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
31 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.