Ц.Батцэцэг, Д.Төмөрхүлэг нар Ташкентад зодоглоно

М.Амаржаргал / Спорт

Жүдо бөхийн гранпри тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотноо өнөөдөр эхэлж байна. Тус гранпри тэмцээнд 71 орны нийт 423 тамирчин оролцож байгаагийн дунд Монголын есөн бөх багтжээ. Манай баг тамирчдын бүрэлдэхүүнд "Инчон-2014" Азийн наадмын аварга Д.Төмөрхүлэг, 2016 онд энэхүү Ташкент хотод Ази тивийн аварга цол хүртсэн Д.Алтансүх, Д.Нямсүрэн, улсын гурван удаагийн аварга Ц.Батцэцэг нарын туршлагатай тамирчид, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Г.Наранцэцэг зэрэг залуу бөхчүүд байгаа юм.

Токиод саяхан болсон ДАШТ-д оролцох тамирчдын дунд 70 кг-д улсын аваргад түрүүлсэн Ц.Батцэцэг багтаагүй билээ. Тиймээс тэрээр гомдолтой буйгаа өөрийн фэйсбүүк хуудсанд бичиж, шударга өрсөлдөөнийг хүсч байсан. Ц.Батцэцэг “Жүдо бөхийн дэлхийн аваргад явах тамирчдын нэр зарлахад миний нэр байсангүй. Энэхүү тэмцээнд оролцох нь миний мөрөөдөл байсан. Ингэж болохгүй ээ. Улсын аваргаар нэгдүгээр тойрогт ялагддаг бөхийг ДАШТ-д явуулах байсан юм бол яах гэж тэмцээн зохион байгуулдаг юм. Өмнөх жилүүдэд жүдогоор бэлтгэл хийдэггүй болохоор явуулахгүй байна гэж бодоод дуугүй байдаг байлаа.

Тамирчны, ялангуяа миний тамирчны амьдрал тийм ч их урт биш. Үнэхээр энэ үзэл бодолтой эвлэрэхгүй байна. Ямар шалгуураар энэ хүнийг явуулж байгааг үнэндээ ойлгохгүй байна. Би 2015 оноос хойш чимээгүй явлаа. Спортод хүртэл шударга зүйл алга даа. Би явахгүй байсан ч миний ард мөнгө, хүрэл гээд медаль хүртсэн тамирчид байгаа. Гомдолтой байна” хэмээн бичиж байжээ.


Сэтгэгдэл

Зочин [59.153.112.66] 2019-09-20 07:21:15

.

tuysa [66.181.180.163] 2019-09-20 05:21:01

Сая Токиод болсон жүдогийн ДАШТэмцээнд манай тамирчид амжилт үзүүлж чадаагүй. Энэ монголын тамирчин мөн үү гэх эргэлзээ төртөл тэмцээнд маш муу оролцсон . Найз нөхөд, ах дүү, амраг гэх мэтүүдээ явуулаад байвал улам л доошоо орно шүү.

Зочин [202.126.88.66] 2019-09-20 04:43:57

Мөнггүй танихгүй бол чи хэн ч биш энэ бол монгол хууль


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.