ДАШТ:  С.Батцэцэг, Т.Тулга нар олимпын эрхтэй боллоо

М.Амаржаргал / Спорт

Казахстанд үргэлжилж буй “Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ээс Монголын багийн олимпын хоёр дахь эрхийг Хөдөлмөрийн баатар, олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг авлаа. Тодруулбал, “Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг-ын жингийн дагах болон шигшээ барилдаанууд явагдаж байна. С.Батцэцэг Францын дэлхийн хос медальт Кумба Ларроктой дагах барилдаанд таарлаа. Эхлээд хөлдөө алдаж, 2 оноо алдсан ч дараа нь хөл авч ард нь гаран 2 оноо, тэндээсээ ажиллан, эргүүлсээр 2-0, 4-2, 6-2, 8-2, 10-2, 12-2 оноогоор цэвэр яллаа. Ингэснээр С.Батцэцэг олимпын эрх авч, хүрэл медалийн төлөө барилдах эрх өвөртөллөө.

С.Батцэцэг Украины Алла Черкасоватай хүрэл медалийн төлөө барилдана. Ийнхүү “Токио 2020” наадмын анхны эрхээ Монголын чөлөөтийнхөн авлаа. Черкасова 2018 оны дэлхийн аварга, 2010 ДАШТ-ий хүрэл медальт, энэ жилийн Европын аварга бөх юм. Мөн эрэгтэйчүүдийн 65 кг-д барилдсан Т.Тулга дагах тойрогт Германы Александр Семисоровыг 8:0-ээр ялж, хүрэл медалийн төлөө барилдах болзол хангав. Ингэснээр Токиогийн олимпын наадамд оролцох эрх авлаа. Т.Тулга Монголын чөлөөтийнхнөөс олипын анхны эрхийг авч байгаа нь энэ. Тэрбээр хүрэл медалийн төлөө ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын алт, мөнгөн медаль, Ази тивийн хошой аварга Энэтхэгийн Баджранг Пуниятай барилдана.


Сэтгэгдэл

зочин [122.201.21.110] 2019-09-21 23:45:53

Хоёр дүүдээ баяр хүргэе олимпоос АЛТ аваарай.

Zochin [172.58.43.185] 2019-09-20 10:14:25

Uilaan mailaanuud yasan be ? Balai yarzaisan manaach ovgon tseej nutsgen zodgoo tail chi miniih geel orilood baisan yaav sumyaa levchikee tailj ter manaachtai budkend uzej tarsiinbishuu.tegeed odoo ter ovgonoos huuhed teejj baigaa hereguu.zavkarsan yum

Er [103.229.122.149] 2019-09-20 09:05:09

2 tamirchindaa amjilt husch hurel medel hurteerei.

Зочин [122.10.133.5] 2019-09-20 08:57:54

Баяр хүргэе, ямар аавын хүү гэдгээ үзүүлээд өгөөрэй


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.