Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комиссын 7 дугаар хуралдааны төлөөлөгчид болон бизнесийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комиссын 7 дугаар хуралдааны төлөөлөгчид болон бизнесийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц, Төсөл хөтөлбөр хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Пүрэвжав, Нийслэлийн Архивын газрын дарга С.Гаваа, Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү болон Австрийн эдийн засаг, цахимжуулалтын яамны Олон улсын эдийн засгийн харилцааны газрын захирал Франц Вессиг, Бүгд Найрамдах Австри Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фридрих Штифт, Австрийн эдийн засаг, цахимжуулалтын яамны Ази, номхон далайн орнуудын газрын дарга Михайл Лашан тэргүүтэй төлөөлөгчид байлцав.

Уулзалтын эхэнд Австрийн Засгийн газрын хоёр удаагийн хөнгөлөлттэй зээл нийслэл төдийгүй Монгол Улсын эдийн засгийн хөгжилд ялангуяа эрүүл мэнд, дэд бүтцийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байгааг Хотын захирагч онцлон тэмдэглэж хэлэв. Түүнчлэн “Дэд бүтцийг сайжруулж, эдийн засгийн хувьд өрсөлдөхүйц хот байхад гадна дотны туршлагатай орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж дуусч байна. Хотын шинэ дэд төвүүдийн судалгааны ажил эрчимтэй явж эхэлсэн. Дэлхийн бусад орны жишгийг хослуулсан, Монгол орныхоо онцлогт тохирсон дэд бүтцийн төлөвлөлтийг бий болгоход анхаарч ажиллаж байна” гэлээ.

Талууд дэд бүтэц, орон сууц, нийтийн тээвэр, эрүүл мэнд, дагуул хотуудыг хөгжүүлэх гээд олон салбарын асуудлаар санал солилцож, цаашид төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хамтарч ажиллахаар санал нэгдсэн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.