Тэнгэр газар шиг зөрүүтэй төсвийн хөрөнгө оруулалтын эрэмбэ

Л.Батцэнгэл / Эдийн засаг

-Хэнтий аймаг яахаараа улсын төсвийн хөрөнгө оруулалтын 17 хувийг хүртээд бусад аймагт халбага долоох төдий хувь оногддог юм бэ?-

Монгол Улсын 2020 оны төсөвт суусан хөрөнгө оруулалтын эрэмбийн жагсаалтыг харахад Хэнтий аймаг нэг номерт эрэмбэлэгдсэн байна. Энэ нь нийт 1.5 их наяд төгрөгийн 17.6 хувийг эзэлж байгаа. Харин Дундговь аймаг хамгийн сүүлийн байрт буюу 21-т эрэмбэлэгдэж 0.3 хувийг хүртэх эрхтэй болсон байх юм. Нийт хэрэгжүүлэх төсөл Хэнтий аймагт 94 байхад Дундговьд 21-хэн байх жишээтэй. Энэ хоёр аймгийн байдлыг статистикээс жишин ажиглахад л Дундговь аймаг нь Монгол улсын нутгийн төв хэсэгт талархаг нутагт говь хээрийн бүсийн зааг дээр оршдог, Онгийн голоос өөр том гол, нуур байхгүй, хамгийн их салхины урсгал цохьдог газар бол Хэнтий аймгийн хувьд олон сайхан голтой, ой модтой дэд бүтцийн хувьд сайн ийм орон нутаг болж таарч байна.

2016 оны байдлаар Дундговь 45 мянган хүн амтай бол Хэнтий 73 мянган хүн амтай. Хорин хэдэн мянган хүнээр илүү байлаа гэхэд Хэнтийн 17.6 хувийг Дундговийн 0.3 хувьтай харьцуулахад мөн ч их зөрүү байна аа даа. Малын тооны хувьд Дундговь 3.8 сая, Хэнтий 4.6 сая мал тоолуулж. Дээд, доод хоёр эрэмбийн туйл болсон энэ хоёр аймгийн жишээнээс харахад аймгуудыг үнэхээр алаг үзэж хөрөнгө оруулалт хуваарилжээ. Бусад 19 аймагт 2.1-6.4 хувийг л ноогдуулсан байгаа нь Дээд тэнгэрээс заяат төрсөн их эзэн Чингис хааны төрсөн нутаг Хэнтий аймгийн хөрөнгө оруулалт авах хэмжээний чигчий хуруунд ч хүрэхгүй байгаа гэсэн үг юм. Хэнтий аймаг УИХ-д даяар дуурсагдах далай даян дархан аваргатай гэж ингэж том хөрөнгө оруулалт авах хувьтай төрсөн нутаг юм уу? Парламентын түүхэнд “дотоожны” хэрэгтэн төрүүлсэн анхдагч аймаг гэдгээрээ түрээ барьж ийм их хувь хүртэв үү гэдэг олон асуултыг Монголын бусад олон аймгийнхан гайхшран байгаа нь нууц биш. Юутай ч аймгуудад оногдох хөрөнгө оруулалт төсөвт хэрхэн тусгагдсан эрэмбээс хэн бүхэн харчих учраас үүгээр жишилтээ зогсооё.


Сэтгэгдэл

Зочин [64.119.27.74] 2019-10-20 10:40:21

Дундговийг Наранхүү аваад явчих байхаа...

тарвага бултлаа [202.55.191.40] 2019-10-20 00:21:30

Гаднаас ирсэн жуулчдад үзүүлж харуулах аятайхан юм бариарай даа Ѳвгѳдийн нэрийг бариад 5ан цаас олчих юмсан Батцэнгэл мэтийн хогийн хутгуур новшнууд монголоос зайлаасай хѳгжил дэвшилд гай болж байх юмаа

Зочин [80.83.235.90] 2019-10-19 16:54:15

ХОТ ЧИНЬ СӨНӨЛӨӨ. ЖООХОН ХӨРӨНГӨ ТАВИАД ЗАМ ЦЭЦЭРЛЭГ ЭМНЭЛГЭЭ ШИЙДЭЭЧЭЭ. ШОРОН ЦАГДААГИЙН БАРИЛГАА Л НЭМЭХ ЮМ. ҮНЭН УТГА АЛГА АА ЭНД АМЬДРАХ

Наранхүү [202.126.89.226] 2019-10-19 09:30:07

Манай нутагт олон хөшөө бн, болж л бн доо

zochin [64.119.18.34] 2019-10-19 06:26:36

Дархан уул аймаг хүн ам нь 120000 хүн амьдардаг аймаг тэгсэн мөртлөө төсөв нь 21 н аймгийн сүүлийн байр эзлэдэг. Хаянхярваа гэдэг хүний өөрийнх нь хөрөнгө өссөн үү гэхээс биш аймгийнх нь хүмүүс ядрууж ажлын байр нь өдөр бүр багасаж байдаг өрөвдөлтэй аймаг нэг бна. Дархан уул аймаг уг нь газар тариалан эрхэлдэг аймаг, гэтэл эрхэм Хаянхярваа сонгуулийн бэлтгэл хийж Өвөрмонголын нэг хошуу руу 100 малчин авч явж туршлага судлуулах гэсэн боловч малчид нь цөөхөн, дээрээс намрын ажил давхцаад Хаянхярваа дагаж гүйх хүн байхгүй учраас өөрийн намын хэдэн хүмүүсийг явуулсан бололтой. Дахин сонгогдож өөрийн хөрөнгийг арвижуулах ажлын бэлтгэл аль хэдийн эхэлсэн бололтой..

Зочин [182.160.38.86] 2019-10-19 04:47:18

Баруун тийшээ байнга чирсээр байгаад сурчихжээ. Мөнгө өгөхгүй мөртлөө хөгжилгүйг нь гайхна.

Зочин [150.129.142.89] 2019-10-19 04:45:47

Jijig 76 toirgiin gai bol tusviin xuvaarilalt

Зочин [182.160.33.47] 2019-10-19 03:35:16

Оюун-Эрдэнэ улс төрд удвал юу хийхийг харж авцгаа!!

Зочин [66.181.189.153] 2019-10-19 03:02:14

Хүрэлсүх оюунэрдэнэ хоёрыг монголын эрх ашигаас урвасан гэж ял тооц албан тушаалаа ашиглаж өөртөө давуу байдал үүсгэж сонгуульд орох юм байна

Зочин [192.82.73.13] 2019-10-19 02:48:08

ХУРЭЛСУХ ОЮУНЭРДЭНЭ 2 АРД ТУМНИЙ МОНГООР ОЛОН ЖИЛ ТОНГОЧИХГУЙ ШУУ

Зочин [202.55.188.41] 2019-10-19 02:21:11

Наадах чинь дээд тэнгэрээс таалсан тѳсѳв шүү дээ.

зочин [202.131.229.246] 2019-10-19 02:16:50

хохь чинь наранхүүдээ гомд

зочин [64.119.25.97] 2019-10-19 02:15:10

Аймагтаа бүтээн байгуулалт хийхгүй ээ,сонгуулийн бэлтгэл гэж энэ мөнгийг хувидаа kампонидаа,намдаа завших л арга хэлбэр шүү дээ,үүнийг 30 жил ойлгоогүй явсан гэж үү?намын дарга ни энэ аймгийн нөхөр,намын дарга их хуралд дэвшихгүй бол хэн дэвших үү?намын дарга ни сонгуулид ялагдвал ман нам тэр чигээрээ гудамжинд лааз өшиглөнө дөө?намын засаглал төрийн толгой дээр гарчихаад 30 жил монгол орныг сүйрүүлж бгааг харж суугаа биз,,энэ намыг 20 оны сонгуулиар хэнтий аймагаас эхэлж арчиж хаях хэрэгтэй,тийм зориг, зүрх,сэтгэл гурав монголын ард түмэн байх ёстой,засгийн эрхээ гартаа оруулж авах ни ард түмний хүсэл тэмүүлэл биш гэж үү?

Зочин [66.181.161.56] 2019-10-19 05:45:38

Яг зөв


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.