БНХАУ-ын эдийн засаг гуравдугаар улиралд зургаан хувиар өслөө

Ц.Анударь / Гадаад мэдээ

БНХАУ-ын эдийн засаг энэ оны III улиралд жилийн өмнөхөөс зургаан хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Хэдий тийм боловч энэ нь “Bloomberg”-ийн шинжээчдийн 6.1 хувиар өснө гэсэн таамагт арай хүрсэнгүй.

Түүнчлэн зургаан хувь гэдэг нь 1992 оноос хойших хамгийн бага өсөлтөд тооцогдож байна. Тус улсын эдийн засгийн өсөлт анх удаа зургаан хувиас доошилж магадгүй гэж зарим шинжээчид таамаглаж байсан ч өсөлтөө хадгаллаа. БНХАУ-ын эдийн засагт худалдааны маргаан болон дотоодод тулгарсан сорилтууд эрсдэл дагуулсаар байна. Ирэх сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар худалдааны хэлэлцээр үзэглэх эсэх нь энэ эрсдэлийг нэмэх үү, бууруулах уу гэдгийг шийдвэрлэх юм.

image

Харин БНХАУ-ын аж үйлдвэрийн гарц есдүгээр сард жилийн өмнөхөөс 5.8 хувиар өсжээ. Энэ нь шинжээчдийн таамгаас давсан үзүүлэлт болж байна. Үүнээс гадна БНХАУ-ын Төв банк мөнгөний зөөлөн бодлогод огцом шилжихгүй гэдгээ илэрхийлээд байгаа юм. Гэхдээ тус улсын Засгийн газар эдийн засгаа дэмжих чиглэлд анхаарч байгаа нь үр дүнгээ өгч байна гэж харж байна.

Олон Улсын Валютын Сан, Дэлхийн банк зэрэг байгууллагууд БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн таамгийг гаргаад байна. Тухайлбал: Олон Улсын Валютын Сан БНХАУ-ын эдийн засгийн энэ оны өсөлтийн таамгийг бууруулж 6.1 хувь болгосон юм. Тус байгууллага худалдааны маргааныг гол тулгамдсан асуудлаар нэрлэж байна.

image

Харин Дэлхийн банк аравдугаар сард гаргасан тайландаа 2019 онд БНХАУ-ын эдийн засаг 6.1 хувиар өснө гэсэн нь дөрөвдүгээр сараас 0.1 пунктээр бууруулсан дүн болжээ. Мөн 2020 оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг нь 0.3 пунктээр бууруулж, 5.9 хувь болгосон байна. Ингэхдээ Дэлхийн банк "БНХАУ, АНУ-ын хоорондын худалдааны сөргөлдөөн удаан үргэлжлэн, тодорхой бус байдал нэмэгдэх нь хөрөнгө оруулалтын идэвхжилд сөргөөр нөлөөлж болзошгүй. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт төсөөлж байснаас илүү хурдтай саарч байгаа нь Зүүн Ази, Номхон далайн бүсийн экспортын гадаад эрэлтийг улам сааруулж болзошгүй" гэж дүгнэжээ.

Эх сурвалж: Bloomberg TV Mongolia


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.