Баянхошуу дэд төвийн 1,000 метр куб хүчин чадал бүхий усан сан ашиглалтад орлоо

Ц.Анударь / Нийгэм

“Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Баянгол дүүргийн 22 дугаар хороонд барьсан 1,000 метр куб хүчин чадалтай усан сангийн барилга угсралтын ажил ийнхүү өнөөдөр бүрэн дуусаж, үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

Уг усан сангийн барилга ашиглалтад орсноор Баянхошуу дэд төвд оршин суугаа 3,466 өрхийн 13,163 иргэд ундны усны эх үүсвэрээр хангагдах боломж бүрдэж байгаа аж.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, дэд бүтцийн болон бусад хөгжлийн асуудлуудыг ижил тэнцвэртэй хангах үүднээс хотын шинэ дэд төвүүдийг байгуулж байна.

image

Гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцжуулах, барилгажуулах, орчны бохирдлыг бууруулах, иргэдийг ая тухтай амьдрах орчныг хангах бодлогуудын хүрээнд хэрэгжиж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүд эхнээсээ хэрэгжиж эхэлж байгаад баяртай байна.

2020 онд Улаанбаатар хотын орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрүүдийг бодитой хэрэгжүүлэх боломж нь бүрдэж эхэллээ. Усан санг бариж ашиглалтад оруулсан төслийн багийнхан болон гүйцэтгэгчээр ажилласан аж ахуйн нэгж компанид талархал илэрхийлье” хэмээлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд зургаан дэд төвтэй байхаар тусгасан.

“Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байна. Одоогоор төслийн нэгдүгээр үе шат Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд 71.61 хувьтай хэрэгжиж байгаа юм.

Цаашид төслийн хоёрдугаар үе шатанд Дамбадаржаа болон Дэнжийн мянга дэд төвүүдэд, гуравдугаар үе шатанд Шархад болон Толгойт дэд төвүүдэд бүтээн байгуулалтын ажлууд хийхээр төлөвлөжээ.

Дэд төвийн нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд, “Бумбод” ХХК-ийн захирал Ц.Отгонбаатар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

zoloo [66.181.161.93] 2019-10-20 04:45:10

usand opph gj l usan san baiguuldag gj sanaa yu

иргэн [59.153.114.54] 2019-10-20 02:26:45

Ундны усны нөөцтэй байна гэдэг нэг алхам ахиж байгаа хэрэг шүү,1000000 литр ус уаашдаа нэмэгдэх байлгүй дээ,Нэг хүнд ойролцоогоор 75 литр ус,ТҮГЭЭЛТ нь яаж хийгдэж байна

zochin [64.119.18.34] 2019-10-19 23:33:34

Хотын дарга яармагт баригдаж байгаа хорооллуудад хэдэн сургууль, цэцэрлэг баригдах гэж байгаа дээр хяналт тавьж, хэд хэдэн улсын сургууль, цэцэрлэг барих хэрэгтэй бна шүү..

64.119.21.186 тэнэгтээрэй [192.82.75.34] 2019-10-19 12:43:58

усан сан ?

Зочин [202.126.88.171] 2019-10-20 06:36:15

Ус нөөцлөх сан- water-resevoir

Зочин [64.119.21.186] 2019-10-19 12:02:55

Гэр хороололоос тийм олон хvн едер болгон усанд сэлэх гээд байгаам уу??!! Сонин юм сэтгэх юмаа.

Зочин [202.126.88.171] 2019-10-20 06:38:00

Сэлдэг цсан чан биш ус нөөцлөх сан

Зочин [64.119.24.236] 2019-10-19 13:08:01

Амгүй юу чи


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.