Зам хаагдаж болзошгүйг онцгойлон анхаарууллаа
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр өчигдөр буюу 19-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, салхи түр зуур секундэд 18-24 м/с хүртэл ширүүсэж шороон болон цасан шуурга шуурна.
Иймд зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна. Мөн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг малчид, иргэдэд сануулав.
Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг анхааруулж байна.
Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
Сэтгэгдэл
Зочин [192.82.74.209] 2019-10-20 09:34:23
шаагаад л
Зочин [194.228.76.43] 2019-10-20 07:21:17
Өчигдөр ... шуурга шуурна" гэж жинхэнэ цаг уурч докторын үг байнадаа. Ийм инновац хийсэн цаг уурчид алтан гадас шууд олго.