Б.Мэргэн: С.Зоригийг хөнөөсөн хэргийн 104 хавтаст материалыг ил болгох ёстой

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын өмгөөлөгч Б.Мэргэнээс зарим зүйлийг тодрууллаа.
-С.Зоригийг хөнөөсөн хэргээр яллагдсан гурван хүнийг мөрдөн шалгах үед эрүүдэн шүүсэн гэх хэрэгт сэжиглэж Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн хүн шүүгдэгчээр татагдсан. Энэ хэргийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Өмгөөлөгчид шалгагдаж байгаа гэмт хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөхийг зөвшөөрдөг. Хэрэг ямар шатандаа явж байгаа талаар мэдээлэл өгч болно. Мөн өмгөөлүүлж буй хүнийх нь талаар худал мэдээлэл тархаж, түүнээс үүдэн эрх зүйн байдал нь доордох гэж байгаа бол залруулсан мэдээлэл өгдөг. Эхлээд хэргийн явцын талаар мэдээлэл өгье. Анхан шатны шүүхээс тодорхой шалтгаануудын улмаас нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, дахиж шалгах шаардлагатай гэж үзсэн учраас прокурор руу буцаасан. Гэтэл прокурорын зүгээс санал нийлэхгүй байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй гэж эсэргүүцэл бичсэн байдаг. Төв аймгийн Эрүүгийн болон Иргэний давж заалдах хэргийн шүүхээс прокурорын эсэргүүцэл нь зөв юм байна гэж үзээд, анхан шатны шүүхэд буцаасан. Материалынхаа хүрээнд хэргийг шийдгэсэн шийдвэр гаргасан байгаа. Өмгөөлөгчдийн хувьд энэ шийдвэртэй санал нийлэхгүй. Тиймээс магадлагаа гаргаж авсныхаа дараа Улсын дээд шүүхэд гомдол гаргана гэсэн байр суурьтай байна. Энэ хэрэг мэдээж төрийн маш нууц зэрэглэлтэй, хэргийн материалын талаар ярих ямар ч боломжгүй. Тиймээс бид Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулгад төрийн нууцад хамааруулсан эрүүгийн хэргүүдийг ил болгох талаар хүсэлт гаргаж байна. 1998 оны аравдугаар сарын 2-нд үйлдэгдсэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн 104 хавтаст материалыг ил болгох ёстой. Мөн эрүүдэн шүүсэн гээд байгаа 36 хавтаст хэргийг ил болгож, шүүх хуралдааныг нээлттэй хийх хэрэгтэй. Иймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж, Засгийн газарт зөвлөмж хүргүүлээд хэргийн материалыг илтгэл болгохыг хүссэн.
-Энэ хэрэг нууцын зэрэглэлтэй шалгагдаж байгаа. Хэргийг ил болгох боломж байгаа юу?
-Өмгөөлөгчийн хувьд хэргийн материалтай танилцах хугацаа бага олгосон. 36 хавтаст хэргийг нүүрээр нь тоолоод үзвэл 15600 орчим нүүр байгаа. Энэ бүхэнтэй шүүх дээр очиж танилцаад, тэмдэглэл үйлдээд, тэндээ үлдээгээд гардаг. Авч гарах ямар ч боломж байхгүй. Бид робот биш. Тэмдэглэлээ эргэж санаад шүүх дээр мэтгэлцэнэ гэдэг маш хэцүү. Үүнээс гадна нууцыг задруулбал эрүүгийн хариуцлага хүлээнэ гэсэн баталгаа гаргаж, гарын үсэг зураад өгчихсөн. Хэргийн нөхцөл байдлын талаар ярих боломж огт байхгүй. Бид Үндсэн хуульд заасны дагуу үйлчлүүлэгчдийнхээ өмгөөлүүлэх эрхийг хангаж чадахгүй байна. Ийм хязгаарлагдмал нөхцөлтэй байхад нэр бүхий улстөрчид маш нууц хэргээс задруулж байна. Задруулахдаа өөрсдөдөө ашигтай байж болох, олон нийтийг төөрөгдүүлэхээр мэдээллийг сонгоод байна. Үүнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй. УИХ-ын гишүүн, сайд, төрийн албан тушаалтнууд төрийн нууцтай танилцах эрх байхгүй. Хэрвээ танилцахаар бол Тагнуулын ерөнхий газарт холбогдох дүрэм, журмын дагуу нууцын баталгаа гаргаж, зөвшөөрөл авах ёстой. УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч төрийн нууцын зэрэглэл харгалзахгүйгээр танилцах эрхтэй. Харин бусад гишүүд болон улстөрчид танилцах эрхгүй.
-Улстөрчид хэргийн нууцаас задруулж байна гэсэн. Өмгөөлөгчдийн зүгээс хэрэгтэй холбоотой мэдээллийг өгч болохгүй юу?
-Бид худлаа мэдээллийг нь залруулах гэхээр төрийн нууц гээд задруулж болохгүй. Иргэд олон нийтийн дунд төөрөгдөл үүсч байна. Иймээс тэнцвэртэй байлгах үүднээс иргэдэд мэдээллийг ил тод хүргэмээр байна. Цаг хугацааны хувьд 21 жил шалгагдсан учраас төрийн нууцаас гаргах боломж байгаа байх. Ямар ч төрийн нууц хугацаатай байдаг. Хугацаандаа дуусаад ил болдог.
-Төрийн гурван өндөрлөг энэ хэргийн материалтай бүрэн танилцсан гэж ойлгож болох уу?
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд, Ерөнхийлөгч төрийн нууцын зэрэглэл харгалзахгүй танилцах эрхтэй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр бүх бичлэгийг үзүүлж, хэрэгтэй нь танилцуулсан. С.Зоригийн хэргийг шалгах үүрэг зөвлөмжийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгөөд явж байгаа.
-Энэ хэргийг нууцын зэрэглэлтэй гээд байгаа. Ямар хэсгийг нь нууц гээд байгаа вэ?
-Гүйцэтгэх ажиллагааны шугамаар олж авсан мэдээлэл гэмт хэргийг илрүүлэхэд саад болох вий гэдэг үүднээс нууцалж байгаа. Энэ хэрэг илрээд гурван шатны шүүхээр яваад ял авчихсан. Бид С.Зоригийн хэргийг бүтэн уншаагүй. Хэргийн захиалагчийг ил болгосон тохиолдолд хэн нь хэн бэ гэдэг нь ил болно. Магадгүй өнөөгийн улстөрийн нөхцөл байдал, хүмүүсийн байр суурь тэр чигтээ эргэж, Монгол Улсын ирээдүй ч гэсэн тодорхой хэмжээний өөрчлөгдөж болохуйц зүйл байх магадлалтай. Иймээс энэ зүйлийг ил болгож шийдэхгүй бол болохгүй. Эрүүдэн шүүсэн хэрэг дээр зургаан хоног үйл явдал болсон гэдэг хирнээ 26 минутыг ил болгосон. Бусад хугацаанд юу болсон талаарх бичлэг байхгүй байгаа. Энэ хэргийг дандаа улстөржүүлдэг. Одоо улстөржүүлэхгүйгээр нууцаас гаргаж шүүх хурлаа нээлттэй хийх хэрэгтэй.
-Б.Содмондаржааг зодож байгаа бичлэг олон нийтэд хүрсэн. Тухайн үед хэрэг нууцын зэрэглэлээс гараагүй байсан биз дээ. Гэтэл тагнуулынхан бичлэгээ олон нийтийн телевизээр гаргаж байгаа нь Хууль зүйн сайд Ц.Нямдорж өөрөө төрийн нууцыг задалж байгаа юм биш үү?
-Энэ асуудал дээр маргаад байх шаардлагагүй. Цаг хугацааг нь хөөгөөд үзэхээр таны асуусан үйл явдал өрнөөд байгаа. Нууц гэсэн зүйлээ задалчихаад дараа нь Засгийн газрын тогтоол гаргаж, ил болгодог.
-Бичлэгийг ил болгосон төрийн нууц задруулсан хэрэг мөн үү?
-Төрийн нууц задруулсан хэрэг мөн.
-Баярлалаа
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.163] 2019-10-29 14:52:05
ТЭР ҮЕД ИЙМ 3 МАНГАР ГАРУУДИЙГ ОЛЖ ЧАДАХГУЙ МОНГОЛЫН ЦАГДАА ГЭЖ ЮУ БАЙХАВ АЛУУРЧИД НЬ ӨӨР.ХҮМҮҮС БАЙГАА ЭЛБЭГДОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙХ ХУГАЦААНДАА ИЛРҮҮЛСЭН БОЛООД ДУУСАЯ ГЭЖ БОДСОН БИЗДЭЭ
Зочин [202.55.188.81] 2019-10-29 12:39:31
Ene baliar hereg hurdan elereesei zahialagchiig n hen be gedgiig harah ymsan ebee
Зочин [202.179.24.245] 2019-10-29 12:13:26
C.Zorigiin xergiin zaxialagcn n Bagabandi Otgonbileg agcan Nyamdorj nar zaxialagcnidiig mun zaxialgaar nydarcnix xeregtei
ҮҮГИЙ [202.9.44.94] 2019-10-29 10:53:42
ЭНД НЯМДОРЖ Л ХАРАГДААД БАЙДАГ ЮМ ДАА
зочин [59.153.115.25] 2019-10-29 09:20:21
Энэ хэргийг хааж монголчууд сэтгэл амар явж үз дээ,мааш олон хүний ами нас,эрүүл мэнд,ажил,амидралын юу ч үгүй хийж дууслаа,зориг гэдэг нөхрийн ами нас бүх монголын хүмүүсийн ами нас эрүүл мэнд ажил амидралаар ни тоглож дуусдаг тийм их үнэ цэнтэй юм уу?наад барууны ардчилал чини зоригтойгоо хамт ингээд 30 жилийн дотор дуусч зарим улс орон ардчилал гэгч хий хоосон хий үзэгдэл юм бна гэж мэдчихсээн,монголчууд өөрсдийн өв уламжилал,ёс заншил ахуй соёлоороо л хөгжих ёстой болохоос ардчилал гэгч хий хоосон зүйлийг амны уншлага болгох шаардлага алга даа,соц систем буруу замруу орж эхэлсээн тэр зориг битгий хэл,монголын ард түмэн мэдэж шүүмжлэл,алдаа завхралын засах гэж лнийгэм даяараа нэг л бишээ гэж үзэл бодлоо илэрхийлж бсан юм,түүнээс монголчууд хий хоосон ардчилал гэгчийг мэдэхгүй,мэдэхыг ч хүсээгүй,энэ л үнэн дээ
Зочин [103.212.118.144] 2019-10-29 08:42:17
Нямдоржийг яаралтай огцруулж Зоригийн аллагын захиалагч хэргээр нь шалгаж, ялыг нь егеечээ!!! Энэ Исмэл евген Хvрэлсvx, Баттулга 2-ыг атгадаг эзэн юм байна л даа!!!
Зочин [202.179.25.11] 2019-10-29 08:16:24
Зөвөө. Баттулга эрх мэдэлтэй байжийж ил болгооч.
зочин [66.181.186.54] 2019-10-29 08:16:01
Зоригийн, хэргийн, үед Ерөнхий, сайдыг , орлон, гүйцэтгэгч ,хүн ,бол ,Элбэгдорж ,байсан байх аа. Эрх ,мэдэл ,булаацалдсан ,хэрэг ,байх ,гэж ,шууд ,харагддаг. Яагаад ,шоронд ,байсан Хурцыг, онгоцоор авчирч ,энэ ,хэргийг ,хариуцуулав, Генарал ,цол ,өгөөд ,л, солиотой үйлдэл ,болсон доо. Хуулийнхан эрх биш, тодорхойлох ,байлгүй. Мэргэний үйлдэл ,бол ,ойлгомжтой. байна.
Зочин [103.212.118.144] 2019-10-29 08:41:06
Бvv гvтгэ Нямдоржоо!!! Ардчиллын удирдагч Зоригийг алчихаад, ардчиллын алтан хараацай Элбэгдорж, Бат-Vvлийг 21 жил гvтгэж ирсэн чинь зурагдсан пянз шиг явахаа байсан Зоригийн аллагын захиалагч Нямдоржоо!!! Элбэгдорж харин ч хэзээ ч Нямдорж шиг сандал, ширээтэй зууралддаггvй, Монголд хятадын тагнуул байдаг гэж хэлсэнийх нь телее улсын нууц задруулсан гэхэд Элбэгдорж УИХ-ын гишvvнээсээ еерее сайн дураараа татгалзаад цагдаа, шvvxээр шалгуулаад цагаадаад гарч байсан 1994 онд. Харин Нямдорж Эрдэнэтэд шахаа хvvтэйгээ нийлж хийж ирсэн, Алтан авгайн гэрт амьдарч Жамтын Батхvvгийн ерийг тереер телvvлчихээд, Зоригийг яргалж алсан алуурчдаас битгий хэлээрэй гэж уучлалт гуйдаг, хэзээ ч огцрохгvй гудамжныхаан гэж орилдог амиа хичээсэн адгийн шуналтай хятадын тагнуул Нямка сайд! Нямка сайдыг яаралтай баривчилж Зоригийн аллагын захиалагч хэргээр нь ялыг нь егех хэрэгтэй!
Зочин [103.212.118.144] 2019-10-29 06:48:47
Яг зев. Ер нь Зоригийн аллагын захиалагч Нямка сайдын хvcлээр хэрэг зохиож шийтгэх гээд дайраад байгаа Прокурор прокурор мен vv? Алуурчдын захиалагчийн хамжигч прокурорууд гэсэн vг!
Зочин [122.201.21.54] 2019-10-29 06:29:23
ЯААГААД САНДАРДААД ЯВЧИХАВ МАНАН БҮЛЭГЛ
Зочин [103.212.118.144] 2019-10-29 06:47:38
МАНАН=Жэнко, Топор, Нямка сайд
Иргэн [202.126.88.233] 2019-10-29 05:59:11
Төрийн з өндөрлөг сайн мэдэж байгаа шүү дээ. Зөв шударга зүйлийг ил болгож чаддаггүй юм бол хууль байгаад ямар хэрэгтэй юм вэ? Хулгай луйвар алуурчныг нуудаг бол хууль монголд байхгүй юм байна. Тийм учраас ардчилсан монгол гэж ярихаа болъёо.
Зочин [139.5.217.188] 2019-10-29 05:57:14
Энэ хэргийг ил болго! Зоригийн аллагын захиалагч Нямка сайдыг барьж хорьж шалгаачээ!!! Зоригийн алурчдыг илрүүлсэн тагнуулч, прокуроруудад хилсээр хэрэг үүсгэсэн Нямдоржийн явуулгыг тасдаж, өөрийг нь шалгах хэрэгтэй!
Зочин [122.201.31.115] 2019-10-29 03:54:19
Энэ амьтан хэдэн төгрөгний төлөө мөн ч өрөвдөлтэй болж байна даа, зайлуул.
Зочин [139.5.217.188] 2019-10-29 06:05:26
Нямдорж уу тийм шүү! Зоригийн аллагын захиалагч Нямка сайд Эрдэнэтэд шахаа хийхийн тулд Зоригийн аллагыг захиалсан хөгийн шуналтан!
Зочин [202.55.188.83] 2019-10-29 03:31:24
Ацных нь Мэргэн бэ.Энэ баас юугаа мэддэг болоод хуцаад бнаа.99 онд амь нь ч байхгүй бсан ац биздээ.бас өмгөөлөгч гэчжээ.Хурц,Эрдэнэбат гэж булшнуудыг хорвоогоос зайлуулах хэрэгтэй бас энэ бацаан.
Зочин [139.5.217.188] 2019-10-29 05:55:20
Хэргийг ил болго! Зоригийн аллагын захиалагч Нямка сайдын зохиосон хуурамч эрүү шүүлтийн хэрэг гэгч нь Зоригийн аллагын захиалагч Нямка өөрийгөө илрүүлэхгүйн төлөө тагнуул, прокуроруудад хилсээр ял өгүүлж буй хэрэг! Нямка сайдыг хорьж шалгуулаачээ Баттулгаа!
Дохжпалам [66.181.176.125] 2019-10-29 03:20:52
Шоронд хүн зодохоор төрийн нууц, гудамжинд хүн зодохоор гэмт хэрэг болдог юм байх даа...
Зочин [66.181.186.249] 2019-10-29 03:11:35
Уг нь ил тод ярьчихвал хаана хаанаа харгүй. Зарим түшээд нууц гээд байгаа юмыг яаж олж авч байна-гэж энэ хүн хэлж байгаа нь бодууштой л юм. Ямар гэсэн аль талыг баримтлахгүйгээр асуудлыг шийдэх ёстой.
Зочин [66.181.187.120] 2019-10-29 01:25:10
энэ хvний нvдийг хараач!! хэвийн хvн мен vv?? Ийм гарууд л миний эх орны бvх асуудлыг мэдэж шийдэж байгаа цаг vе!! Одоо энэ хvн сонгуулийн шоугаа улам чангаруулсаар найдвартай сонгогдох болно!
Зочин [139.5.217.188] 2019-10-29 06:06:21
Нямка сайдын нүд үү тийм шүү! Аллагын захиалагч Нямкагийн нүд шүү дээ!
Зочин [103.229.122.128] 2019-10-29 01:20:45
Ард тумэн бол Эби , Уул баатар , Багаа , Баяраа мэтэс дээр тулаад л мухардчихаад - хулээгээд байгаа ш ....
Зочин [139.5.217.188] 2019-10-29 05:59:56
Ард түмнээс 280 сая доллар 2 удаа хуссан Жэнког алуурчин, хар тамхичин хүүхдүүдтэй нь яаж ч чадахгүй байгаа Монголын төр, түүнийг нь атгаж байдаг Зоригийн аллагын захиалагч, Эрдэнэтийн шахаачин Нямка Исмэд сайд нар Монголын ард түмнийг хэт их дарлан доромжилж байна! Бурхан хариуг нь өгөх өдөр ирнэн!
Зочин [66.181.184.35] 2019-10-29 01:07:04
Ойлгомжтой шүү дээ хүнийг зодож хэрэг хүлээлгээгүй гээд байгаа юм уу
Зочин [139.5.217.188] 2019-10-29 06:03:26
Зоригийг яргалж алсан алуурчдын нэг нь нөгөөгөө зодох нь хэнд сонин байнаа? Уг нь Ардчиллын удирдагч Зориг агсан тэдгээо алуурчдад зэрлэгээр алагдсан. Хууль зүйн сайд Нямдорж Зоригийн ар гэрээс уучлалт гуйгаагүй байж, жинхэнээсээ хэлмэгдэж шоронд орсон хүмүүсээс уучлалт гуйгаагүй байж, нотлогдсон Зоригийн алуурчдаас уучлал гуйсан нь ахыгаа битгий захиалагч гэж хэлээрэй гэж л шууд тодорхой харагдсан! Нямдоржийг хорьж шалгаачээ!!!
Иргэн [192.82.73.57] 2019-10-29 00:20:49
Болохгүй Мэргэн. Цаана чинь хүн биш " улс төрч улс төрчийгөө" алчихаад байхад , наана чинь иргэн хүн мэдчих гээд байна.
Зочин [64.119.26.184] 2019-10-29 00:16:23
Bayrlaa Mergendee