БНХАУ-д зорчиж буй иргэд хувийн хариуцлагаа нэмэгдүүлэхийг анхаарууллаа
Сүүлийн үед манай улсын иргэд анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдлаасаа шалтгаалан БНХАУ-ын хилээр нэвтрэхдээ гар тээш, ачаандаа ангийн бууны сум тээвэрлэж байгаад саатуулагдсан тохиолдол гарсаар байгаа учраас Гадаад харилцааны яам, Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газраас анхааруулга, сэрэмжлүүлгийг гаргасны зэрэгцээ Замын-Үүд боомтод иргэдийн сонор сэрэмжийг нэмэгдүүлэх зорилгоор тодорхой арга хэмжээ зохион байгуулсан.
Гэвч монгол иргэд хайхрамж, хариуцлагагүй байдлаасаа болон БНХАУ-ын хилээр ангийн сум нэвтрүүлсэн тохиолдол дахин гарсаар байна. Иймд тус улсад зорчиж буй иргэд ачаа, тээшээ сайтар шалгах, хувийн хариуцлагаа нэмэгдүүлэхийг Гадаад харилцааны яамны Консулын газраас дахин анхааруулж байна.
БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлд энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 3-аас дээш жилийн ял оноодог болно.
Сэтгэгдэл
Зочин [80.215.192.178] 2019-10-31 06:21:12
Хохинээ эргүү үхрүүдийг
Зочин [202.179.31.117] 2019-10-31 04:39:23
Монголын тал нь шууд гаргачихдаг? Хэрэв үнэхээр санаандгүй байдлаас гаргадаг алдаа гэж үзэж буй бол боомт болгон хүмүүст харагдахаар унших завтай газар нь а4 дээр бичээд сануулаад тавих хэцүү биш !
Зочин [202.9.43.107] 2019-10-31 04:34:34
Яадаг юм вэ цүнхрүү сум хийчихдэг юм уу.
Зочин [66.181.161.61] 2019-10-31 06:52:23
Manaihan martaad neg shirheg sum ene ter tsunhleed yavchihdag. Hoishoo ch bas mashin teeshnees garch asuudal uusdeg. Uragshaa huuli ni hatuu barigdval yadaj heden uduriin asuudal bolno.
Зочин [64.119.17.37] 2019-10-31 04:24:40
Мэдмээр юм байна шүү