Евразийн эдийн засгийн коридор бол зөвхөн байгалийн хийн хоолой ч биш-2
Эдийн засгийн коридор хэмээх нэр томьёо арваад жилийн өмнөөс олон улсын харилцаанд нэвтэрсэн бөгөөд гол агуулга нь “Газар зүйн тодорхой орон зай дахь дэд бүтцийн сүлжээ тухайн бүс нутгийнхаа эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой” юм. Монголчууд бид эдийн засгийн коридорын агуулгад чухамхүү энэ цар хүрээлэг байр сууринаас хандаж бодлого, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх учиртай. Чингэхийн тулд манай гурван улсын эдийн засгийн интеграци бий болгох хоёр хөршийн сонирхол чухам юу вэ гэдгийг мэдэх нь чухал болоод байгаа юм. Орос, Хятад хоёр улсын дэвшүүлээд буй эдийн засгийн бодлого стратеги ч үүнтэй уялдах нь дамжиггүй. “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилгыг дэвшүүлж байгаагаа БНХАУ-ын тэргүүн Ши Жиньпин анх ОХУ, БНХАУ-ын сонирхол нэгдэж, түүний хүрээнд Евразийн ихэнх улс орныг хамарсан хамтын ажиллагааг эхлүүлэхээ зарласан. БНХАУ-ын нөхөн үйлдвэрлэлд олон улсын зах зээл чухал ач холбогдолтой. Гадаад худалдааны эргэлт нь экспортын үнийн дүнгээр дэлхийд тэргүүлж, импортынхоороо хоёрт жагсах болсон нь Хятадыг Европ, Ази хоёр тивд эдийн засгийн хүч чадлаа сорих боломж олгож эхэлсэн. Гадаадын хөрөнгийг татах, гадаадад хөрөнгө эргэлдүүлэх чиглэлээр ч БНХАУ олон улсад хошуучлагчдын нэг болжээ. БНХАУ-д 2016 онд 139 тэрбум ам.долларын шууд хөрөнгө ороод буй нь дэлхийд хоёрт жагсаж байна. Мөн гадаад валютын нөөцөөрөө дэлхийд тэргүүлэх болж улмаар БНХАУ-ын юань ОУВС-гийн нөөцийн валютын статустай болоод байгаа. 2030 он гэхэд манай гаригийн дундаж давхаргын иргэд 4.9 тэрбумд хүрэх бөгөөд түүний 85 хувь нь Азид оршин суух судалгаа гарсан. Эл том зах зээлд бүтээгдэхүүнээ хямд зардлаар тээвэрлэн хүргэхэд Евразийн дийлэнхийг хамарсан зам тээвэр, ложистикийн сүлжээ чухал бөгөөд чингэснээр Хятадын үйлдвэрлэгчдийн хувьд өрсөлдөөний давуу нөхцөл бүрдэх юм.
Мөнгөн хуримтлалаа бодит баялаг болгож хувиргах, энэ явцад үндэсний компаниуддаа ажлын фронт бий болгохыг зорьж байна. Хэрэг дээрээ “Нэг зам, нэг бүс” хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээнүүдийн дийлэнх нь Хятадын хөрөнгө оруулалтаар, хятадын стандартаар баригдах бөгөөд хятадын тоног төхөөрөмжөөр тоноглогдож, хятад мэргэжилтнүүд олноор ажиллана гэсэн үг юм. Хятад эдийн засгийн хэлхээ холбоонд дулдуйдан “зөөлөн хүч”-ний бодлогоо даамжруулах, бүс нутагт нөлөөгөө бэхжүүлэхэд “Торгоны замын эдийн засгийн бүслүүр” санаачилга үүргээ гүйцэтгэх нь тодорхой. Чамгүй түргэн хурдцаар урагшилж буй тэрбум гаруй хүн амтай Энэтхэгээс урьтаж Өмнөд Азид бэхжих, Африк тив рүү найдвартай гарцуудыг бий болгоход ч Хятадын санаачилга тэргүүлж байгаа. Дээр дурдсан урьдач нөхцөл, эдийн засгийн бодит хэрэгцээ, олон улсын харилцаан дахь хүчний өнөөгийн харьцаа “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилгыг дэвшүүлэх нөхцлийг бүрдүүлсэн.Мөн санаачилгад хуурай газраар нийт зургаан чиглэлд хонгил (коридор) барьж байгуулан харилцан холбогдох үндсэн дээр эдийн засгийн Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридор байгуулах ОХУ, БНХАУ-ын сонирхол хамтын ажиллагааг хөрш орнуудтай хөгжүүлэхийг санал болгосон. Умардын хонгил: Энэ нь Монголын (эдүгээ бид Гурван улсын эдийн засгийн коридор гэж буй) болон Манжуурын гэсэн хоёр салаанаас бүрдэж буй. Энэ хонгилоор Хятадын зүүн бүсээс ачаа баруун Европт 14 хоногт багтан хүрэх аж. Энэ нь далайн тээврийнхээс даруй гурав дахин богино хугацаа юм. Манжуур өртөөнөөс Москва хүртэл ачааг 12-14 хоногт хүргэх туршилтыг 2015 онд хийсэн. Евразийн “шинэ” хонгил: Хятадын баруун хилээс 8500 км үргэлжлэх энэ салаа нь Казахстан, Орос (Оренбург болон Санкт-Петербург), Балтийн тэнгис, Белорус, Польш (Варшав)-оор дайрч Берлин хүрнэ. Өмнө нь Алашанкоү (Хятад), Достук (Казахстан)-ийг холбосон Алатау боомтоор жилд 15 сая тн ачааг дамжин өнгөрүүлэх боломжтой байсан бол 239 км урттай Жетугэн, Алтанхөлийн шинэ шугамыг 2012 онд ашиглалтад оруулснаар 20-23 сая тн ачааг нэмж нэвтрүүлэх боломж нээгдсэн байгаа. Дундад болон баруун Азийн хонгил: Азербайжан, Гүрж, Армен, Абхаз, Өмнөд Осетээр дайрч Турк хүрнэ. Иран, Туркменистан, Казахстаныг холбосон шугам 2014 онд ашиглалтад орсон. Энэ сүлжээний дийлэнх өргөн цариг (1520 мм)-тай, Ираны хил дээр л олон улсын стандарт царигт шилжинэ. Өмнөд хонгил: Мьянмар, Бангладеш, Энэтхэг хүрнэ. Энэ чиглэлийн цөмийг бүрдүүлэх Арабын тэнгис хүртэлх хонгилын ажил эхэлсэн, тухайлбал Хятад-Пакистаны хонгилыг эхлүүлэх ёслол 2016 онд Исламабад хотноо болжээ. Шинжааны Кашгар хотоос Арабын тэнгис дахь Гвадар хот боом хүртэл үргэлжлэх 46 тэрбум долларын өртөгтэй энэ коридор нь авто зам болон төмөр зам, нефтийн хоолойгоос бүрдэх аж. Хятад-Энэтхэг Хятадын хойгийн хонгил Эл коридор нь Тайланд, Малайз, Вьетнам зэрэг АСЕАН-ы орнуудыг хамарна.
“Евразийн эдийн засгийн холбоо” “эдийн засгийн коридор”-той уялдах нь
Гурван улсын эдийн засгийн коридор хэрэгжих орчинд нөлөөлж, уялдаа холбоо үүсгэж болох бас нэг хүчин зүйл нь Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний хүрээнд хэрэгжиж буй төслүүд юм. Энэ холбоо хуучин ЗХУ-ын нутаг дэвсгэрийн дийлэнхийг хамарсан, манайтай зэргэлдээ бүс нутагт ОХУ-ын тэргүүлэх нөлөөн дор үүсэн буй эдийн засгийн холбоо. ЕАЭЗХ байгуулах тухай гэрээнд 2014 онд гарын үсэг зурсан бөгөөд 2015 оноос хүчин төгөлдөр болсон. ЕАЭЗХ-ны тэргүүлэх зорилт нь гишүүн орнуудын хоорондын худалдаанд гаалийн татварыг тэглэж, гаалийн нэгдмэл бүс үүсгэх, улмаар гурав дахь орнуудын тухайд нэгдсэн тарифтай болох явдал юм. Гэвч энэ зорилт хараахан биелээгүй байгаа бөгөөд ялангуяа, нефть бүтээгдхүүн, байгалийн хий, эрчим хүч, архи, автомашин гэх зэрэг барааны хувьд асуудал бүрэн шийдэгдээгүй байгаа аж. Цахилгаан эрчим хүчний нэгдсэн зах зээл 2019 он гэхэд, нефть, байгалийн хийнх 2025 он гэхэд буй болгох төлөвтэй байгаа. Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридор байгуулах ОХУ, БНХАУ-ын сонирхол эдийн засгийн коридортой шууд холбогдохгүй байгаа ч гэсэн ОХУ-ын оролцоогоор дамжин шууд бус уялдаатай нь мэдээж юм. Нүүрс зэрэг эрчим хүчний эх үүсвэрийн экспорт, Трансибирийн төмөр замаар тээвэрлэх ачааны өсөлт зэрэг нь эдийн засгийн коридорын хэрэгжилтэд дам нөлөөлөх нь ойлгомжтой. Хийн хоолой л Монголоор дамжвал тэнгэрийн умдаг атгачихна гэж манай удирдагчид хий мөрөөдөж байхаар Дэлхийн банк зэрэг байгууллагын мэргэжилтнүүдийн санамж зөвлөгөөг авч байхад гэмгүй мэт санагдана.“Евроазийн эдийн засгийн коридорт Монгол Улсын оролцоо” сэдэвт олон улсын бага хуралд оролцсон Монгол Улс дахь Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михневийн илтгэл аргагүй анхаарал татаж байсан.
Тэрээр “Дэлхийн банкнаас саяхан “Бүс ба зам” санаачилгын эдийн засгийн нөхцөл байдлын тухай тайлан гаргасан. Тус тайланд олон орны хувьд энэхүү санаачилгын хүрээнд хүлээж буй эрсдэл, мөн нээгдэж буй боломжууд нь ямар түвшинд байгааг тодотгон харууллаа. Европ, БНХАУ-ыг холбосон хуурай газрын худалдаа, тээврийн урсгал нь Евразийн эдийн засгийн коридорыг үүсгэж байгаа бөгөөд энэ нь Монгол зэрэг улс орнуудад шинэ боломжуудыг гаргаж өгч байна. Хуурай газрын ачаа тээврийн урсгал нь цаг хугацаа хэмнэхээс гадна тээврийн үйл ажиллагааг сайжруулж, илүү үр дүнтэй болгон зардлыг бууруулж, олон тээвэрлэгчдэд таатай боломж олгож байна” гэж ярьсан. БНХАУ-аас Европ хүрэх замыг далайгаар 30 өдөрт туулдаг бол газраар явахад15-16 хоног дотор хүрдэг байна. Дэлхийн банкны суурин төлөөлөгч Евразийн эдийн засгийн коридорт Монгол Улсын оролцоог дэмжих гурван чухал асуудал байгааг онцолсон. Тэр нь юу вэ гэвэл
Нэгдүгээрт: Монгол Улс Евразийн эдийн засгийн коридорт чухал байр суурь эзлэхийн тулд бүс дамнасан хамтын ажиллагааг идэвхжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтын тохиромжтой бодлого баримтлах. Евразийн эдийн засгийн коридор нь даян дэлхийн нийлүүлэлтийн хэлхээнд орж хөгжих боломжийг олгож, ач холбогдол нь улам өссөөр байна. Зөв бодлого хэрэгжүүлж, өрсөлдөж чадах давуу талаа ашигласнаар улс орон бүр ашиг олох боломж байна. Бодлого, өөрчлөлтийг хийхдээ бүс нутгийн бусад орнуудтай уялдуулах шаардлагатай. Ингэхийн тулд аль ч талдаа ашигтай үйл ажиллагааг дэмжиж, хил дамнасан хамтын ажиллагааг идэвхжүүлэн, бодлого шийдвэрээ уялдуулах нь чухал.
Хоёрт: Транзит тээврийг нэгдсэн байдлаар уялдаа холбоотойгоор хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг дотоодоос дэмжихэд чиглэсэн дэд бүтцийг бүтээн байгуулах.
Гуравт: Дэд бүтцийг санхүүжүүлэх шинэ эх үүсвэрүүдийг татах, дэд бүтцийг санхүүжүүлэх хэрэгсэлд инноваци хийх. Дэд бүтцэд хөрөнгө оруулах нь их хэмжээний хөрөнгө мөнгө шаардахын сацуу томоохон эрсдэл үүрүүлж байдаг учраас дэд бүтцийг санхүүжүүлэх секторыг маш уян хатан уялдаа холбоотойгоор зөв чиглүүлж хөгжүүлэх нь чухал. Урд хормойгоо хойд хормойгоороо нөхсөн, салбар салбараар төрөлжүүлсэн стратеги нь урт хугацааны хөрөнгө оруулалтыг татах нь ховор. Оронд өртгийн хэлхээг бүхэлд авч үзэж төлөвлөснөөр урт хугацааны хөрөнгө оруулагч нар орж ирэх нөхцлийг бүрдүүлэх бөгөөд Төр өр зээлийн хэмжээг тоймгүй их болгож байгаа механизмыг эрсдэл багатай болгох бодлого, санхүүжилтын хэрэгсэлд анхаарах, мөн тарифын бус хязгаарлалттай холбоотой бусад асуудлуудаа шийдвэрлэсэн дэд бүтцийг барьж байгуулах боломжтой байгаа юм.
Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн дээрх үгэнд олон гарц буй нь анзаарагдсан. Улсаа удирдаж яваа төрийн түшээд уг нь дан ганц хийн хоолой дайруул гэж хөөрцөглөн гүйлгүйгээр, өвдөг сөгдөн гуйлгүйгээр дотоодын боломж нөөцөө дайчилж толгойгоо жаахан ажиллуулаад хөршүүдтэйгээ эвтэй найртай хэлэлцчихвэл Евразийн эдийн засгийн коридор луу гараад явчихмаар санагдаад байгаа л юм даа.
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:48:38
ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:48:38
Зочин [103.26.195.180] 2019-12-09 00:48:31
Юун Америк, Япон ?? Бус нутагтайгаа л хамтран амьдраа ч дээ ..,
Зочин [103.212.119.230] 2019-12-08 04:39:12
Хойд солонгос цөмийн цэнэгт хошуу бүхийн холын тусгалт пуужин зохион бүтээх гээд олон жилийн хугацаанд олон улсын хориг арга хэмжээг үл тоон ажиллаж ирлээ. Сүүлийн үеийн мэдээллээс харвал хойд солонгост гоц гойд ухаантай нэгэн инженер бий бөгөөд түүний хийсэн бүх төхөөрөмж нь ашиглалтын туршилтыг давж шууд хэрэглээнд нэвтэрч байна. Иймд манай улсын инженерүүдийн цэвэр өрсөлдөөнийг өдөөж өгөхгүйгээр бид үүрдийн хэрэглэгч ядуу орон хэвээрээ байна. Иймд төрийн бодлогот эрс өөрчлөлт оруулах хэрэгтэй.
Bathurel [66.181.160.67] 2019-12-06 14:26:26
Oros hytad 2r bol delhiin bankni zovlogoog toodgui shuu de.Manaihaar hiin hooloi dairna gedeg bol tranzit tolbor avch mongoliin gadaad oriig toloh,tsalin hols nemeh,hyamd erchim huchni eh usvereer hangagdah geed olon talin ahc holbogdoltoi
Зочин [64.119.25.158] 2019-12-06 11:40:21
Үүнд орох хэрэггүй. Хэрвээ орвол Америк, Хятад, Япон гээд улсын зүгээс давхар цохилт ирнэ. Ийм нөхцөлд татварын асуудлаас гадна одоо байгаа манай аж үйлдвэрүүд дампуурна. Бид чинь үүнийг мартаж бодохгүй яг 1990 оны дараа үйлдвэр дампуурсан шиг зүйл болно. Хэний эдийн засгийн бүсэд байна түүний зүгээс хамаарах үйлдвэр хөгжих боловч бусад улсын худалдаа хумигдах болно.
Зочин [66.181.187.12] 2019-12-08 05:55:54
Өөрсдөө дампууруулчихаад
зочин [103.194.176.117] 2019-12-06 11:32:42
Хуучнаар нэг америк доллар 4 төгрөг байсан тухайд үед монголын нэг сэхээтний сарын цалин 300 ам доллартой тэнцэж байсан тухайн үед сэхээтэн ямарч зээл өр ширгүй бас бүрэн хувьцаслах боломжтой бололцоотой амьдарч байсан .Харин өнөөдөр нэг ам доллар 2721 төгрөг болсон төрийн албан хаагч маань сарын 300 ам долларын цалинтай дээр нь Хэрэглээний зээл болон Ипотекийн зээлтэй сарын цалин аваад зээлэндээ тавиад туучихана үлдсэн мөнгө нь сарын хоол хүнсэнд хүрэхтэй үгүй л амь зогоож байх жишээний Монголчууд сүүлийн 30 жил долларыг хэт шүтэж амьдарсны горийг амсаж байна. Хойд хөрш нэг хэсэг Америк долларт хулхидуулж сая нэг мэдэрсэн бололтой доллараас татгалзаж эхэлж байна Хятад өөрийн гэсэн онцлогтой улс Монгол улсын мөнгөн дэвсгэрт бол зүгээр л салхинд хийсэж буй хогын цаас
Зочин [103.229.120.48] 2019-12-06 16:54:20
уучлаарай ацаа тухайн үед рубль тийм байсан доллар хорин төгрөг бсан шүү худлаа битгий хуц
зочин [103.194.176.117] 2019-12-06 11:01:11
Дэлхийд Америкийн САрмагчин шиг дуурайдаг хоёр улс байдаг Нэгт Монгол Хоёрт Африкийн Гайти улс яг л Америкийн Харуудын Хорооллын Золбин амьдрал Золбин хар яриаг тэр чигээр нь хуулбарласан бас Төв Азийн Монголын хөрсөнд нутагшуулаад 30 жил өнгөрч байна .Тэгэхээр манай улс төрчид Америкчуудын даалгавраар хөдөлдөг улс шууд утгаараа За тэгээд манай Урлаг соёл Хүчний байгуулгууд тэр чигээрээ Америк маягийн стилээр өнөөгийн Монголын 30 жилийг эргүүлээд хар Ардчилал эрх чөлөө чухам Монголчуудад юу авч ирэв Сүүлийн 30 жилд Монголын түүхэнд байгаагүй онц ноцтой гэмт хэргүүд ДОХ вирус Хар тамхи эцэс төгсгөлгүй архидалт мансууралт хүчирхийлийг өнөөдрийн улсын нийслэл маань Америк болон Тайландийн бие үнэлэгчдын хороололоос дутхааргүй болчихсон хүн амын 40 гаруй хувь үгээгүй ядуу гашуун үнэн Монгол байгалийн баялгаараа Дэлхийд эхний 10 дотор багтдаг 1 хүнд оногдох баялгаараа нэгт ордог мөрттлөө үгээгүй ядуу цөөнх бүлэглэл бүр хэдэн үеээрээ баяжижсан байх жишээний ард иргэд үнхээр тэнэг мулгуу үх
Зочин [103.229.120.48] 2019-12-06 16:58:08
чи багтраад бна уу өөрөө үх чи
Zochin [66.181.179.72] 2019-12-06 05:42:40
Орос Хятадын нөлөөнд орчихов гээд байх юм.Одоо тэгээд монгол энэ хоёр орны нөлөөнд ороогүй байгаа юм уу?
зочин [103.194.176.117] 2019-12-08 02:26:55
хоёр нөхөр маргаж байх юм 1984 оны үед Оросын нэг рубель манай 5 төгрөгтэй тэнцэж байсан
Зочин [112.96.132.218] 2019-12-06 08:31:36
kkk harin tiimee sonin orchil deer uulen deer horvodog garuud bnaa
Moнгол [220.195.67.192] 2019-12-06 02:02:10
Ордогоо орчоод байгаа биш үү !!!!!
Зочин [202.131.225.197] 2019-12-06 01:38:16
oros hyatadiin urhind orchivdoo
Зочин [202.179.31.78] 2019-12-06 02:24:05
Za Elbegee amaa tat!!! USA bodit horongo oruulalt uy hiisen ium be? Canaduud luivardahaas oor iumgui. Tod tomruun jisee ni Boroo Gold Nogoo 50 jiliin togtovortoi geree hiigeed 5 jiliin dotor tsul tsul altan sudaluud zoogood gargasan. FUCK medee sait Fuck Elbegee