Загас толгойноосоо эхэлж өтдөг, Засаг баригчид олгойноосоо эхэлж өтдөг

Л.Батцэнгэл / Хууль

“Загас толгойноосоо өтдөг” гэж хоёр өвгөн маргалдаж эхлэв. Тэгснээ нэг нь үг андуурч, үсэг эндүүрэв үү гэлтэй “хэл хальтрахуй” болж “Засаг ч толгойноосоо өтдөг, мэдэв үү чи, Энхбаярыг хар. Оймсоо гозолзуулаад ачигдаж байсан. Элбэгдоржийг хар, Эрдэнэтийн шороог идсэн. Тэр Сайханбилэг, Баярцогтыг хар, Оюутолгой, оффшортой холбогдсон” гээд тачигнаж гарав. Тэгтэл нөгөөх өвгөн нь ч мөчөөгөө өгөлгүй “Засаг толгойноосоо ч өтдөг, засаанаасаа ч өтдөг. Худлаа гэвэл, Гандаашийг хар, боов Муратыг хар, өгзөг Одбаярыг хар” гэх мэтээр мэтгэтэл нөгөөх нь могойд хатгуулав гэлтэй царайгаа мурчийлган хошуугаа мурийлгаж “Тэгж яривал засаг олгойноосоо ч өтдөг юм мэдэв үү, худлаа гэвэл манай МАН-ы ЖДҮ-чдийг хар, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санг хөмрүүлсэн хүүхэн гишүүдийг хар” гэх мэтээр маргалдаж гарав. Энэ бүхнийг сонссон хоёр чих минь ч “Би тэрийг чинь зөндөө сонссон, чи тэрийг огт сонсоогүй” гэх мэтээр хоорондоо маргалдах шинжтэй. Нээрээ ч, бодоод байсан чинь УИХ гэдэг сайнтай, муутайгаа сав дүүрдэг гэдэг шиг их хачин газар бололтой.

УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын асуудлаар төрийн албан хаагчидтай өчигдөр уулзахдаа “Төрийн алба төрлийн алба боллоо” гэсэн шүүмжлэл олон болсон.“Улс төр авлига, хээл хахуульд идэгдсэн” гэдэг шүүмжлэлд өртдөг болсон.Төрийн алба хаагчдыг үндсэндээ тав хувааж үзэхээр болсон байна.

Зомби, хорлон сүйтгэгчид их байх тусам улс орны ажил “нурдаг”

  1. Зомби. Амьд үхдэл буюу гавьяа ч байгуулдаггүй, гай ч тарьдаггүй хэсэг хүмүүс.
  2. Хорлон сүйтгэгчид. Төрийн албаны зөвлөлийн хяналт шалгалт хариуцсан гишүүдийн хэлснээр улсад 810 сая төгрөгийн хохирол учруулсан байна. АТГ-ын соён гэгээрүүлэх газраас төрийн албан хаагчид авлигаар хоёр их наяд төгрөгийн хохирол учруулсан байна гэж байна. Хувийн болон албан тушаалын ашиг сонирхлоор төр, нийгэм, улс орны хөгжлийг хойш нь чангаагч хэсэг хүмүүсийг хорлон сүйтгэгч гэж үзэж болно.
  3. Муу гүйцэтгэгчид. Ажил хийдэг боловч дутуу, шаардлагагүй, сэтгэлгүй хийдэг хүмүүс.
  4. Сайн гүйцэтгэгчид. Маш бага хувийг эзэлж байна. Өгсөн үүрэг, даалгавар ажлыг сэтгэлээсээ, чанартай хийж, хэрэгжүүлдэг хүмүүс.
  5. Ялагчид. Үүнд хамрагдах хүмүүс маш бага байна.Гүйцэтгэлийг ингэж тав хуваадаг болсон. Зомби хорлон сүйтгэгчид их байх тусам улс орон, байгууллага, ажил сүйтгэгдэж, нурдаг.Төрийн албанд хүн авахдаа танил тал, улс төрийн нам, харьяалалгүйгээр ямар нэг авлигагүй, ёс зүйн өндөр шаардлагатай, боловсролтой, чадвартай хүн авдаг асуудлыг Төрийн албаны зөвлөл, Монгол Улсын бүх байгууллага хэрэгжүүлж чадвал улс орон хөгжинө. Төрийн алба догширсон, муу гүйцэтгэгч, зомби болон хорлон сүйтгэгчдээс салах цаг болсон” гэсэн юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч намар намынхандаа “Хулгай хийнэ, хүн амины хэрэг, хүчингийн хэрэгт холбогдоно, концессдоно, ЖДҮ-днэ, ер нь та нар бүх юмыг хийж байгаа. Ийм төр байж болохгүй.Цаашдаа Монголын төрд олигархи, хулгайч нар сонгогдох ёсгүй.Хэн нь хулгайч вэ гэдгийг ард түмэн мэддэг болсон” гэж хатуурхаж байсан.МАН-ын даргын энэ үг цаагуураа асуудалд холбогдсон гишүүдэд манай нам боломж олгохгүй гэж зарласан үйл явдал болсон. Эрх баригч намын төрийн хамгийн их эрх мэдлийн жолоог атгаж буй хоёр эрхмийн энэ үгс МАН-ыг чухамдаа газрын хөрснөөс арчсан ч ард түмэн хохирохгүй гэдгийн арга ядсан баталгаа болж байгаа юм.2020 оны УИХ-ын сонгууль хаяанд ирээд байдаг.Тойрог хуваарилалт ч яригдаж эхэлсэн.Төргүй юм шиг загнаж түмний итгэл рүү шороо цацсан төрийн түшээд саналын гуйлгачин болж ард түмэндээ хандах эрхгүй болсон гэдгийг удирдлагууд нь үндсэндээ хэлчихлээ.

Ардын намын нэрийг бузарлаж, Засгийн газраа унагасан концессчид

Мэргэжлийн Засгийн газрын үед буюу 2017 онд танхимых нь гурван сайд, МАН-ын гурван гишүүн өөрсөдтэйгөө концессын гэрээ байгуулсан байдаг.Энэ нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагах нэг шалгаан болсон юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт 77 тэрбум, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 78 тэрбум, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат 162 тэрбум төгрөгийн концессын гэрээг өөрсдийн хамаарал бүхий компанитайгаа байгуулсан байдаг.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт 77 тэрбум

“Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэлт” төслийг концессоор хэрэгжүүлэхээр “Алтай трест” ХХК-тай Концессын гэрээний хэлэлцээг 2016 онд эхлүүлж байжээ. Ингэхдээ тухайн үеийн барилга угсралтын ажлын өртөг 22 сая ам.доллар дээр барилга угсралтын ажилд хяналт тавих зөвлөхийн зардалд 597 мянган ам.доллар, зээлийн хүү найман сая 870 мянган ам.доллар нэмэгдэж, нийт төсөвт өртөг 31.7 мянган ам.доллар болжээ. Энэ нь төгрөгт шилжүүлбэл 77 тэрбум төгрөг юм.Сайд асан С.Бямбацогтын хамаарал бүхий “Алтай трест” компани нь ийнхүү 77 тэрбум төгрөгийн концессыг авсан байдаг.


УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 78.7 тэрбум

“МАК” компани Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станцын төсөл дээр шууд концессын гэрээ байгуулсан байдаг. Төсөвт 78.7 тэрбум төгрөг юм.Түүнчлэн төслийн хүрээнд түүний компанийн эзэмшилд хууль бусаар очсон Цагаан суваргын орд газрыг эрчим хүчний системд холбох талаар ч яригдаж байв.Энэ төслийн эргэн төлөлтийг 2018, 2019 онуудад хийхээр гэрээнд тусгасан.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат 162 тэрбум

Түүний хамаарал бүхий “Засагт чандмань майнз” ХХК 162 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий “Дорноговь аймгийн Сайншанд сум болон Дэлгэрэх сумдыг холбосон 130км хатуу хучилттай авто зам”-ын төслийг хэрэгжүүлэхээр болсон байдаг. Энэ төсөл нь эдийн засгийн хувьд улсад үр ашгаа өгөх нь тодорхойгүй, стратегийн хувьд төдийлөн ач холбогдолгүй төсөл бөгөөд эргэн төлөлтийг концесс эзэмшигчийн 2020-2026 онд улсын төсөвт төлөх татвараас суутгахаар гэрээнд тусгасан байна.Түүнчлэн, Засгийн газраасЖ.Мөнхбатын концессын гэрээг цуцлах шийдвэр гаргасан байдаг.

ЖДҮ-чид буюу түмний халаасыг тэмтрэгчид

ЖДҮ-гийн асуудлыг хуулийн байгууллагаас шалгаж, таван гишүүнийг эхний удаад яллагдагчаар татсан ч хэргийг нь замхруулах ажлыг МАН-ынхан хийж эхэлсэн бараан түүх бичигдэж байгаа.Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан тухайн үед “ЖДҮХС-гаас зээл авахаар өгсөн 1041 материалыг шаардлага хангахгүй гэж анхан шатнаас хассан байна.Зээлийг 134 ААН-д өгсөн.Материал маш их дутуу байсан ч гишүүд зээл авсан.Тэгэхээр тэгш бус байдлын зарчим алдагдсан байгаа юм.Дээрээс нь зээл авсан 134 хүн нь анхан шатнаас хасагдахаар материалд зээл авсан учраас энэ бол албан тушаал урвуулан ашиглах гэмт хэрэг мөн” гэдгийг тодотгож байлаа.

image

image

УИХ-ын гишүүн Б.Батзориг 1.4 тэрбум

Өөрийн эхнэрийн эзэмшлийн “Тээвэр ачлал” компаниас 1.4 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг.Мөн дараахан нь түүнтэй холбоотой “Наму дэвжих” хэмээх компани ч гарч ирж байв.Тэрээр энэ асуудлаас бол ХХААХҮ-ийн сайдын албан тушаалаас буусан.Мөн УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцсэн ч эрх баригч намынхан явуулаагүй.

УИХ-ын гишүүн Г.Солтан 950 сая

“Монгол Шаазан” ХХК-иараа дамжуулан 950 сая төгрөгийн санхүүжилт авчээ.Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар тэрээр малын тэжээлийн үйлдвэр эрхлэхээр төсөл бичиж, өөрийн хамаарал бүхий компанид 950 сая төгрөгийн санхүүжилт авсан нь тогтоогдсон юм.

image

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир 1.2 тэрбум

Тэрээр “Сапфир стоун” ХХК-иараа дамжуулан ЖДҮХС-аас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан.Бүх зээл барьцаатай байхад ганцхан Д.Дамба-Очир гишүүний зээл барьцаагүй байжээ.Мөн тэрээр өөрийн компаниа дүүгийнхээ нэр дээр шилжүүлж, дүү нь М гэгч иргэнтэй нийлж уул уурхайн хайгуул хийх зориулалтаар зээл авсан байдаг.

УИХ-ын гишүүн Л.Энхболд 950 сая

Өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор Х тайлантай аж ахуйн нэгжийн нэр дээр зээл авчээ.“Дэлгэр говь” төсөл бичүүлэн 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн бичгийг ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригт хүргүүлсэн.Үүнийг дэмжин шийдвэрлэж, 950 сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-гаас гаргаж өгсөн байна.

image

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 1.9 тэрбум

Баянзүрх дүүргийн 50 дугаар тойргоос сонгогдсон тэрээр “Газар агро” ХХК, “Газар буудай” компанидаа ЖДҮХС-гаас 1.9 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Жилийн гурван хувьтай хүүтэй авсан зээлээ “Газар Капитал”-аараа дамжуулан 36 хувийн хүүтэйгээр эргэлдүүлж мөнгө угаасан уу гэх хардлага, шүүмжлэлийг дагуулаад байсан юм. Тэрээр “ЖДҮ-гээс зээл авсан болохоос авилга аваагүй, өгөөгүй, хулгай хийгээгүй” гэж томорсон удаатай.

image

УИХ-ын гишүүн Н.Учрал 950 сая

Сонгинохайрхан дүүргийн 72 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Учрал аав Н.Ням-Осорын эзэмшлийн “Хүннү” группээрээ дамжуулан 950 сая төгрөгийн зээл авсан. ЖДҮ-гийн дуулиан дэгдсэний дараа “Буцаагаад төлчихнө” гэсэн мэдэгдэл хийсэн нь олон хүний дургүйцлийг төрүүлсээр байгаа.

Засаг төр олгойноосоо эхэлж өтөхийн жишээ болсон хүүхэн гишүүд

Монголын төр ийнхүү толгойноосоо, идэж уухын бирдийн шуналт олгойноосоо өтөж эхэлснийг УИХ-ын эмэгтэй гишүүд ч эрчүүдээс юунд дутахав гэсэн үйлдэл харуулдаг. Тэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хөнгөлттэй зээлийг эрх мэдлээ урвуулан ашиглаж танил талдаа авч өгсөн байдаг.

  1. УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Мөнхөөгийн Оюунчимэг ХХҮЕГ-ын дэргэдэх ХЭДС-гаас “Сэрмүүн өнгө” гэх хэвлэл, хаяг, реклам, бэлэг дурсгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанид 50 сая, “Эгшиглэн магнай” хэмээх компанид үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдүүлэхэд 50 сая, иргэн Б.Болорцэцэгт “Хүрээ айл” төсөл хэрэгжүүлэхэд нь 40 сая төгрөгийг тендерт оролцуулалгүйгээр шууд олгуулсан байх магадлалтай байгаа аж.
  2. УИХ-ын гишүүн Наваан-Юндэнгийн Оюундарь тус сангаас Сэлэнгэ аймгийн Шаамар суман дахь “Ээж Оюу Сайхан” нэртэй компанид олон улсын жишигт нийцсэн авто зам засвар, авто угаалгын газар байгуулах зорилгоор 100 сая төгрөгийг олгуулахад нь нөлөөлсөн гэх хэрэгт шалгагдаж эхэлсэн байна.
  3. УИХ-ын гишүүн Намсрайн Амарзаяа Өмнөговь аймгийн Даланзадгад хотод харьяалалтай гэх ”Амин хэлхээ байгаль сан”-д 123.9 сая төгрөгийг олгоход нь албан тушаал, танил талаа ашиглан нөлөөлсөн байх магадлалтай гэж АТГ-аас шалгаж байна.
  4. УИХ-ын гишүүн Агваанлувсангийн Ундраа 1990 онд төрсөн Т.Жаргалсайхан гэх иргэнд “Хагас дамжуулалтын чип дизайн хөгжүүлэх, үйлдвэрлэлийг өргөжүүлэх” төсөл нэрээр 100 сая төгрөгийн зээл авахад нь нөлөөлсөн бололтой.
  5. УИХ-ын гишүүн Батсүхийн Саранчимэг нь “Монгол Сор Хөгжил Олон улсын академи” ТББ-ыг монгол зөөлөн тоглоом, даавуун эдлэл хийхээр 200 сая төгрөгийг тендергүйгээр зээлэхэд нь эрх мэдлээ ашигласан уу гэдгийг шалгаж байгаа аж.
  6. УИХ-ын гишүүн Цэдэнбалын Цогзолмаа Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг гэх харьяалалтай иргэн Б.Тамирт 150 сая төгрөгийг мал аж ахуйн ферм ажиллуулна хэмээн зээлэхэд нь нөлөөлсөн байж болзошгүй гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байгаа. Б.Тамир нь Цогзолмаа гишүүний хүргэнийх нь ах гэж байгаа.


Дээрх зээлүүд бол УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд байхад олгогдсон бөгөөд ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Б.Шижиржаргал нар “Номтойбаяр сайдын өгсөн жагсаалтын дагуу зээлийг нь даруй олгосон” хэмээн мэдүүлсэн юм билээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн олгосон 17 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хангалтгүй, санхүүгийн дэмжлэгийн хэмжээг их хэмжээгээр хэтрүүлэн олгосон, дэмжлэг авсан иргэдээс төслийн явцын болон гүйцэтгэлийн тайлан авдаггүй, хуваарийн дагуу төлөлт хийдэггүй учир авлага өссөн байгааг өнгөрсөн хоёрдугаар сард холбогдох байгууллагаас зарлаж байсан. Мөн тусгай сангуудын олгох зээлийн хүү банкны зээлийн хүүгээс бага учир арилжааны банкуудад зээлийн эх үүсвэрийг урт хугацаагаар байршуулж, ашиг олж байх магадлалтай гэдэг.

Загас толгойноосоо эхэлж өтдөг бол засаг төрийг баригч МАН-ынхан ийнхүү засаанаасаа, толгойноосоо, олгойноосоо эхлэн өтсөн жишээ үй түмээрээ бий. Дээрх хэд бол хууль хяналтын байгуулагынханд мэдэгдсэн тойвтой тоймтой жишээнүүд л юм.


Сэтгэгдэл

Зочин [202.179.31.51] 2019-12-18 04:38:47

Яасан оносон нэр өгөө вэ үнэхээр манай Анхны Ерөнхийлөгчөөс эхлээд бүгд л эх орноо худалдсан луйварчид,хар амиа бодогчид байсан үнэхээр загас шиг толгойоос өтсөн,идсэн уусан нь ходоодод нь шингэхгүй түмний хэл ам хүрч ялзарсанаас болж Төр маань тэр чигээрээ л ялзралд орсон догоо ээ халаг.Бурхан Будда нүдтэй юм бол эдгээр хүмүүс бурханы цээрлэл хэзээ нэг цагт хүртэх биз ээ....

Зочин [57.73.48.37] 2019-12-18 03:49:48

Ene humuusees tegeed mungiign huraaj avaachee. UHurunguugn huraaj ulsiin tusuv burdeh yum bish uu?

зочин [202.179.24.74] 2019-12-18 01:26:13

Батцэнгэлээ загас тогойноосоо эхлэн өмхийрдөг гэдэг юм аа. Дашрамд хэлэхэд загасны ой ухаан 9 секунд байдаг гэнэ лээ. Эд нар идсэн ууснаа дор нь мартдаг мю билээ.

Зочин [59.153.115.199] 2019-12-18 01:18:00

Тойм ч гантулга ахын хэлээд байгаа 60 хүнийгхамгийн хатуу шийтгэх хэргээ хийчихээд ялгүй явж байна

Зочин [64.119.21.92] 2019-12-17 17:02:40

энхбаяр төр тэргүүлж байхдаа нөхдүүдийг дарамталж байсаан юу үнэн тэр үнээн авилгын загалмайлсан эцэг нэртэй болтлоо дарамталсан гэхдээ гэхдээ ард түмнээ дарамтллаагүйээ үдийн цайг үрсдээ өгч баыя гэж санаачилж хэрэгжүүлсэн энэ гавьяа батүүл бүхард түмнээ гадаад паспорттой болгож нүд нээсээн энэ гавьяа баяр атрын гурав дугаар аяныг эхлүүлж өнөөдөр монголчууд гурилын зовлон эдлэхээ байсан энэ гавьяа дандаа муу юм хийгээгүй шүү хүмүүсээ ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөв гэдэг шиг юмыг ялгаж салгаж хоёр талтай ойлгож өөрөө юу ч хийгээгүй бхйж юу ч хийж чадахгүй байж юм бичнэ шүү

76 muu PiZD@ nar [153.203.143.227] 2019-12-17 10:09:57

Muu lalariin, novshiin, archaagui, zayagui, hun sugnuud, hogiin, oodgui shunaliin tulam, avilgachid, hulgaichid pizdakuudiig dahin turd hezee ch bitgii songo, uls turuus zailuul pizda nariig!!!!!.....

Зочин [202.9.46.99] 2019-12-17 07:03:40

Сонгуулийн пиар ч эрт л эхэлж байна даа. Ардын намын дарга өөрөө манай нам мафжисан,олигархижсан,нам болжээ гэж дүгнэсэн атлаа намын дотроо шинэчлэх сайжруулах юм юу ч хийсэнгүй. Энхболдыг унагаж, Сайдуйг шийтгэснээр боллоо гэж бай шигээ. Энэ олон хууль бус үйлдэлтэй нөхдөө хамгаалсаар сонгуульд орж ялагдал хүлээх нь ойлгомжтой болжээ хөөрхий...

зочин [66.181.179.150] 2019-12-17 06:30:58

Ингэж улс төр хийвэл АН-д ашигтай гэж үзжээ. Бусдаар дайрах ямарч шалтаг алга даа. Бичээд бай Монгол нүд хурц хэн нь хэн бэ гэдгийг ялгахтайгаа. Сонгуулийн дараа хараарай. 100 саяаа төлчихөөд гараад ир өрсөлдөе.

зочин [103.14.38.136] 2019-12-17 05:33:10

Эдгээр хүмүүсээ Хүрэлсүх их хуралд нэр дэвшүүлэх эсэхийг нь харая. Эндээс хүрэлсүх хэн бэ гэдэг нь бас харагдана

Зочин [116.84.110.38] 2019-12-17 05:12:50

Энхбаярыг хавчуулчихаж. Харин ч хамгийн шудрага бсн нь батлагдаад бгаам бишуу. Элбэгдорж л ОТ-г гадаадыханд егех гэж оймсыг нь гозолзуулаа биздэ. Хараад бхд манайхан аль шудрагаа барьж идчихээд жинхэнэ мангаснуудад нь долигнодог даанч арчаагуй ард тумэн юмуудаа

Зочин [66.181.161.39] 2019-12-17 04:57:02

Энэ ч арай дэнднээ. 65 гишүүний 60 нь бүлэг хулгай дээрмийн онц ноцтой гэмт хэрэгтэн.

Иргэн [203.217.139.225] 2019-12-17 03:08:02

Энэ балиар шуналтай юмнууд ирэх 2020 сонгуулиар нэр дэвшинэ гээд сэрүүн зүүдлээд явж байгаа байхдаа. Эд нарт саналаа өгөөд зогсож байдаг тийм эргүү хүн байхгүй байх аа. АРД ТҮМЭН ЧИНЬ УХААЛАГ, БОДОЛТОЙ, СЭТГЭЛТЭЙ ХҮМҮҮС ШҮҮ.

Зочин [195.46.106.44] 2019-12-17 02:53:11

Дээрх нэр холбогдсон хулгайч нараа сонгуульд дахин нэр дэвшүүлж, сонгох асуудлыг бүрэн хаах хэрэгтэй байна даа. Наадуул чинь одоо дахиад нэг үзчих санаатай хумсаа нуугаад гэтэж явна шүү хүн ард аа.

Зочин [202.126.89.206] 2019-12-17 02:30:27

Монголын төрд олигархи,хулгайч нар сонгогдрх ёсгүй. ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ . Ийм байж хэмээ нь төр цэвэршинэ.ёрөнхий сайдаа таны зөв шүү бид дэмжинэ.

966 [66.181.183.251] 2019-12-17 02:28:27

Энэ төр засаг хулгаачдийн үүр болждээ. Одоо дахин сонгууль дахин шинэ хулгайчид орж ирнэ амьдрал үргэлжилнэ. Ард түмэн улам яадуурна. Бидний тархийг угаана. Бидний татвараар өрөө төлүүлнэ. Ард түмнийг мөнхийн тамд унагаана. Эх орон газар шороог худалдна. Бид яах вэ

зочин [103.68.107.22] 2019-12-17 02:10:30

энэ их хөрөнгөөр авто замаа засаасайдаа. Хотын дарга яасан одоо танил талгүй хэдэн мэргэжимлтэнгүүдийг ажилгүй болгох замаар төсвөө хэмнэх гэж байна.

Zochin [66.181.170.73] 2019-12-17 01:10:29

Nuguu setgyylch Oyunchimeg avsan l geed bsan. Bas baikhgyi.

Zochin [66.181.170.73] 2019-12-17 01:09:21

Dutuu yum bishyy. Khyrelsykhiin dyy avsan l geed bsan. Erunkhii saidiin ner baikhgyi l bna daa.

зочин [202.9.46.109] 2019-12-17 01:07:31

том хулгайч улс орноо тэр чигээр нь идэж ууж өөрийн юм шиг загнасан нөгөө их хулгайч тамтаггүй худалч, залилан мэхлэгч, дарамтлагч, хүний өмч хөрөнгийг булаагч аягүй ч бол х... амьтай холбоотой гэгдэж байгаа цахиагийн элбэгдоржийг барьж авч, хатуу чанга шийтгээгүй цагт төр цэвэршихгүй ээ, барьцаад л хусаад байдпаг нь эднээс илэрхий байна

зочин [139.5.216.209] 2019-12-18 00:42:37

Харж л байя, Элбэгдорж идсэн бол заавал шоронд орно. Орохгүй бол идээгүй л гэсэн үг. Шүүх борхиорыг сольсон. Одоо Элбэгдоржийг хамгаалж ял завшуулах хүн тэнд байхгүй.

Зочин [103.26.195.180] 2019-12-17 00:50:47

Бадачин явсан газар балагтай , батгана суусан нух ОТТЭЙ , отсон нух УМХИЙ , умхий нух ХАЛДВАРТАЙ , халдварласн бухэн НУГЭЛТЭЙ , нугэлтэн амьтан ТАМТАЙ , тамын амьтан ТАМДАА .... дуртай - дур гэж УХНА ...

БАЯРАА [202.126.88.176] 2019-12-17 00:44:06

Сонгууль ойртсоор Гэдсэндээ хөлөө хийлцсээр л Гадныхан алгаа хавсарч баярласаар Хичнээн жил ингэж байх вэ

Irgen [59.153.114.163] 2019-12-17 00:10:05

Hoolnii saw.Hosh... nii tsaas yum aa neeree


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.