Эрүүл мэндийн салбарт ажиллагсадын 26 хувийг сувилагч, эх баригч нар эзэлж байна

Ц.Анударь / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Монголын сувилагчдын нийгэмлэг, Монголын эх баригчдын нийгэмлэг хамтран "Сувилагч, эх баригчийн жил-2020 онд хамтдаа" уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтанд ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамүро Эрико, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчийн газрын төлөөлөгч Илиза Азей, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица болон Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

“ЖАЙКА”-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамүро Эрико: “Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллагын зүгээс сувилагчийн орон тоог нэмэгдүүлэх зорилгоор сургалтын тогтолцоог илүү сайжруулахаар ажиллаж байна. Ингэснээр өвчтөнүүдэд илүү хүртээмжтэй, чанартай эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд нөлөөлнө гэж бодож байна. Япон улсын сувилагчдын тоог Монгол Улсад ажиллаж байгаа сувилагчдын тоотой харьцуулахад ялгаатай зүйл их байгаа боловч “Жайка” олон улсын байгууллагын зүгээс Монгол Улсын сувилагчийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд түрүүн дурдсанчлан сургалтын тогтолцоог сайжруулах болон ард иргэдэд сувилагч гэх мэргэжлийн ажил үүргийн чиглэлийг таниулахад анхаарч ажиллана. Орчин цагийн сувилахуйн шинжлэх ухаан бий болсны 200 жилийн ойг тохиолдуулаад ДЭМБ-аас “Сувилагч, эх баригчийн жил”-ийг зарласан. Үүнтэй холбогдуулан Жайка болон ДЭМБ хамтран сувилагчдыг мэргэжлийн талаас нь таниулах зорилготой олон ажлыг хийж эхлэхээр төлөвлөж байна. Техникийн хамтын ажиллагааны хүрээнд энэ жилээс эхлэн хөдөө орон нутгийн эмнэлэгүүдэд сургалт зохион байгуулж эхэлсэн байгаа. Энэ хүрээнд нийт эмч, сувилагчдын чадавхийг бэхжүүлнэ гэж найдаж байна” гэв.

image

Мөн Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн С.Эрдэнэтуяа өөрийн илтгэлдээ “Дэлхийн эрүүл мэндийн хүний нөөц одоогоор 43 сая байна. Өөрөөр хэлбэл, нийт 43 сая хүн эрүүл мэндийн салбарт ажиллаж байна гэсэн үг. Энэ тоо 2030 онд 82 сая болох төлөвтэй байгаа боловч 14 сая орчим эрүүл мэндийн салбарын ажилтан дутагдалтай байх тооцоо гарсан байдаг. Монгол Улсын хувьд эрүүл мэндийн салбарт ажиллаж буй хүний 1/3 нь буюу 26 хувь нь сувилагч болон эх баригч нар байна. 2013 оноос эхлэн Эрүүл мэндийн яам сувилагчийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал, 2013 онд анх удаа 543 ахлах сувилагчийг зургаан сарын хугацаанд бэлтгэж, эрүүл мэндийн салбарт гаргасан байна. Түүнчлэн 2016-2018 онд тус тус 100 гаруй туслах сувилагчийг бэлтгэсэн” талаар онцоллоо.


Сэтгэгдэл

zochin [202.55.188.37] 2019-12-23 09:56:14

Hural zuvlulguun uulzalt seminar surgalt gehchilen uursdiiguu surtalchilj tusviin mungu gudarch baihiin orond hiih ystoi uuregt ajlaa aldaa madaggui hiij bolohgui yu. Ireh songuulid MAN iig songooroi gej avilgadaad baina gej haragdaad baigaa shuu. Lambaa said baihdaa HUD iin 10 r horoond 300 ortoi turuh emneleg barih suuriig ni tavilaa. Tun udahgui ashiglaltand orno. Ene bol gaihamshig gej shoudasnaas hoish 9 jil ungurluu. Sanhuujilt zogsloo gesen shaltgaan toochood baidag. Unendee iimerhuu maygaar tusviin munguur tansaglaad baihaar ard irgediin eruul mend saijrah uu.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.