АТҮТ-ийн дэд даргын хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ

Aдмин / Хууль

Ш.Батсайхан нь Авто тээврийн үндэсний төвийн дэд даргаар ажиллаж байхдаа буюу 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгоход дагаж мөрдөхөөр заасан хууль, журам, зааврыг зөрчиж “Тавантолгой шин” ХХК, “Банс транс” ХХК, “Их хурд хүч” ХХК-иудын эзэмшлийн давхардсан тоогоор нийт 1160 ширхэг тээврийн хэрэгслүүдэд Олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрлийг олгосон мэтээр, хууль бусаар Авто тээврийн үндэсний төвийн “ERP” цахим мэдээллийн системд бүртгэж буюу хууль бусаар бүртгүүлж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогдсон талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Нийслэлийн прокурорын газраас Ш.Батсайханы дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүх шүүгдэгч Ш.Бд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн юм.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШЗ/1966 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Ням-Очирын бичсэн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 63 дугаартай прокурорын эсэргүүцлээр Ш.Бд холбогдох 1702002450216 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 12 сарын 12-ны өдөр хэлэлцсэн юм. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн байна. Ингэснээр хэргийг дахин эхнээс нь мөрдөх аж.


Сэтгэгдэл

zochin [66.181.161.45] 2019-12-31 04:14:34

ATYTUBIH DARGA HAR ARAI DENDEJ BN BAINGA ABILGAL ABAX YUMAA DURMER N YABAA XUNII UYM N BYTEXGUI DUUSSAN BGUI GED L MUNGU UGBUL URA GEED L ATYTUBIIG SAIN SHALGA IX UYM GARNA DA ALBAH TUSHAALA BULAATSALDAD NEGNIIGE ALNA TATAN BUULGABAL TAARSAN GAZAR

Зочин [202.9.46.207] 2019-12-27 03:25:02

Толгойтын гэрээс Зайсангийн хаусанд нүүсэн хулгайч. Нүүхдээ ажилчидаа дайчилсан гэж байгаа. Тэр ажилчидыг нь байцаагаад үз. Бүгд яаж нүүснийг нь хэлнэ дээ. Иймэрхүү хулгайч, авлигачдыг бүгдийг шоронд нь явуулах хэрэгтэй

fff [66.181.161.37] 2019-12-27 01:56:19

hulgaich avilgalch naraa l shalga zugeer l amidrah gej zutgej yvaa amitanig oroldohoo boli alialagchidaa! jinhene hulgaich nar chni deeguur bga

Зочин [150.129.143.113] 2019-12-27 01:46:58

МАНгар бацаан..

Зочин [103.111.68.3] 2019-12-27 00:20:58

ЗА ИНГЭЭД ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГААР ДУУСГАНА ДАА ХӨӨ

зочин [122.201.21.111] 2019-12-27 00:06:07

АТГ ажлаа дандаа дутуу хийх юма.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.