Шинэ жилийн тухай сонирхолтой баримтууд

Ц.Анударь / Энтертайнмент

Шинэ жилийн баяр хүн бүрийн хүсэн хүлээдэг, догдлол дүүрэн мөч билээ. Аз жаргал, инээд хөөр, баяр баясгалан гээд сайхан бүхнээр өнгө нэмдэг мөчүүдийн нэг юм. Тиймээс шинэ жилийн баяртай холбоотой сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Шинэ жилийн баяр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяр

Хамгийн анх Авсрталид шинэ жилийг баяр болгон тэмдэглэжээ. Тэд өнгөрсөн оны төгсгөл, шинэ оны эхний өдрийг баяр хэмээн тэмдэглэж, он солигдох торгон агшинд улс даяараа секунд тоолон, шинэ он гармагц ёслолын буудлага хийж байжээ. Үүнээс бусад орон санаа авч,тэмдэглэж эхэлсэн бөгөөд Азид хамгийн сүүлд дэлгэрсэн байдаг.

image

Санта Клаус бол түүхэн хүн

Түүхэнд энэ хүнийг Сейнт Николас гэдэг байсан бөгөөд Санта Клаусын домог дөрөвдүгээр зуунд эхэлжээ. Тэрбээр 270 онд өнөөгийн Турк улсын Лициа хотодтөрж, өссөн байна.Сайхан сэтгэл, найрсаг зангаараа алдартай нэгэн байсан бөгөөд далайчид болон хүүхдүүдийн хамгаалагч гэгээнтэн гэдгээрээ алдаршсан байна. Бяцхан хүүхдүүдийн гутланд бэлэг үлдээдэг байсан нь өнөөгийн зул сарын баярын бэлэг үлдээдэг заншлын үндэслэл болжээ. 343 онд өөд болсных нь дараа гэгээнтэн хэмээн нэрлэж, зул сарын цасан өвгөний домог анх бий болсон түүхтэй.

image Гацуур мод Германаас үүсэлтэй

1539 онд Германы Страсбургийн католик сүмүүд зул сарын баяраар гацуур модыг тавьдаг болжээ. Мөнх ногоон гацуур модыг чимэглэн засах нь дэлхий нийтийн Зул сарын баярын гол уламжлал билээ. Эртний Хятад, Еврей болон Египет хүмүүс мөнх ногоон моддыг үхэшгүй мөнх амьдралын бэлгэ тэмдэг хэмээн үздэг байжээ.

Зул сарын баяраар гацуур модыг засах уламжлал нь дундад зууны үеийн германчуудаас үүсэлтэй байна. Тэд арванхоёрдугаар сарын 24-нд ойгоос гацуур моддыг авчирч, жигнэмэг, лаа болон улаан алимаар чимэглэдэг байв. 1957 оноос самар, цэцгийн дэлбээ зэргээр гоёж эхэлсэн байна. XVII зуунаас гацуурыг гэрт засдаг болж, хамгийн сайхан бүхнээр чимэх болсон байна.

image

Алдарт “Jingle Bells”

Шинэ жилийн баярт зориулсан анхны маркийг анх 1898 онд Канадад үйлдвэрлэжээ. 1857 онд Жеймс Лорд Пиерпонд Талархлын баярт зориулан алдарт “Jingle Bells” дууг зохиожээ. Харин хэдхэн жилийн дотор Зул сар, шинэ жилийн баярын дуу болон дэлхий дахинд түгсэн байна.

image

Он тооллоос хамаарч шинэ жилийг янз бүрийн өдөр тэмдэглэдэг байжээ

Петр I хааны зарлигаар гурван зуун жилийн өмнө шинэ жилийг нэгдүгээр сарын 1-нд тэмдэглэх болжээ. Харин өмнө нь шашны тооллоор гуравдугаар сарын 1-нд, зууны тооллоор есдүгээр сарын 1-нд тэмдэглэдэг байжээ.

Оросын өвлийн өвгөний хувьд арваннэгдүгээр сарын 18-нд бас шинэ жил болдог байна.Мөн Оросын сувгаар 35 жилийн турш арванхоёрдугаар сарын 31-нд “Матриц”, “Ирония судьбы, или с легким паром” гэх кинонуудыг гаргаж байгаа гэнэ.

image Сүлд модны чимэглэл

Сүлд модны чимэглэл нь христчүүдын бэлгэдэл байжээ. Лаа гэхэд л сэтгэлийн гэгээ, бөмбөлөг нь сайн сайхны модны үр жимс, хүнсний ногоо жимс нь өсч үржихийн, амьтан хүмүүс нь бурханд сайн сайхныг хүсэх, од бол модны оройг чимж Христийн байгаа газар болох одон гаригийг төлөөлдөг байж.XVIII зуунаас өнөөгийн бидний хэрэглэдэг чимэглэлийг хийж эхэлсэн байна. Тюрингийн Лауш хотод анхны бөмбөлгийг хийжээ. Тугалган цаасаар доторлосон шилэн бөмбөлөг хийж, гадуур нь гялтгануураар чимэглэдэг байжээ. Аажмаар шилэн урлал хөгжиж зөвхөн бөмбөлөг ч биш, төрөл бүрийн дүрс хийж эхэлсэн байна. ХХ зууны эхээр сүлд модны чимэглэл өнөөгийн төрхөндөө орж, янз бүрийн хэлбэр дүрс, утга агуулгатай болсон байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000