НӨАТ-ын буцаан олголтыг энэ оны хоёрдугаар сард багтаан олгоно
2019 оны НӨАТ-ын баримтыг энэ оны нэгдүгээр сарын 8-ны өдрийг дуустал бүртгэн, урамшуулал буюу буцаан олголтыг хуулийн дагуу 1-р улиралд багтаан олгох юм байна. Урьдчилсан тооцооллоор 2019 оны НӨАТ-ын буцаан олголт болгон 900 мянга орчим иргэнд 139 тэрбум төгрөгийн урамшуулал олгохоор байгаа аж. Буцаан олголтыг энэ оны хоёрдугаар сард багтаан олгох гэнэ. Мөн энэ жилээс эхлэн НӨАТ-ын буцаан олголтыг улирал бүр олгохоор болж, тухайн улирал дууссанаас хойш 45 хоногийн дотор буцаан олголтын урамшуулал иргэдийн дансанд шилжих юм байна.
900 МЯНГА ОРЧИМ ИРГЭН 139 ТЭР БУМ ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ АВАХААР УРЬДЧИЛСАН МЭДЭЭЛЭЛ БАЙНА
Энэ талаар "Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв" УҮГ-ын Захиргааны албаны менежер С.Чулуунхүүгээс тодруулахад ”Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журамд зааснаар дараа оны нэгдүгээр улиралд урамшууллыг нь шилжүүлэх заалттай. Үүний дагуу 2019 оны буцаан олголтыг 2020 оны хоёрдугаар сард багтаан шилжүүлэхээр ажиллаж байна. Иргэд сугалааны дугаар болон үнийн дүнг шивж оруулахдаа зөрүүтэй оруулсан нөхцөлд үнийн дүн зөрүүтэй төлөвт шилждэг. Үнийн дүн зөрүүтэй баримт дээр дарж гарах талбарт дахин давтагдашгүй төлбөрийн дугаар болох 33 оронтой тоог оруулж хадгалснаар баримт засварлагдан баталгаажна.
Харин ААН илгээгүй төлөвтэй бол тухайн бизнес эрхлэгч борлуулалтын мэдээллээ татварын системд илгээгээгүй эсвэл иргэн сугалааны дугаараа шивж оруулахдаа буруу оруулсан бол ААН илгээгээгүй төлөвт шилждэг. Энэ тохиолдолд доорх байдлаар гомдол гаргаж баримтаа засварлах боломжтой. Нэгдүгээрт, та http://ebarimt.mn цахим хуудас руу өөрийн бүртгэлээр нэвтэрч хянах самбарт байрлах миний бүртгэл хэсгийн данс тохируулахаар орж хувийн мэдээллээ засварлан нууц үг хэсэгт и-баримтад нэвтэрдэг нууц үгээ оруулан хадгалснаар хувийн мэдээлэл засварлагдана.
Хоёрт, та гар утаснаасаа и-баримт аппликейшнд нэвтэрч үндсэн цэсийг сонгон миний бүртгэл хэсэгт байгаа хувийн мэдээллээ засан нууц үг хэсэгт и-баримтад нэвтэрдэг нууц үгээ оруулан хадгалснаар хувийн мэдээлэл засварлагдах болно.
Шинэчилсэн хуулийн хэрэгжилт 2020.01.01 өдрөөс хэрэгжиж эхэлж байгаа. Улирал тутам олгох нь хэвээрээ, тухайн улирал дуусаад 45 орчим хоногийн дотор урамшууллыг шилжүүлнэ.
Энэ оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн байдлаар 900 мянга орчим иргэн 139 тэр бум төгрөгийн урамшуулал авахаар урьдчилсан мэдээлэл байна. 2020 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23.59 минут хүртэл 2019 оны баримт бүртгэгдэх бөгөөд баримт бүртгэгдэж дууссаны дараа буюу нэгдүгээр сарын сүүлээр эцсийн тоо мэдээлэл гарна” гэв.
ТАТВАРЫНХАА 20 ХҮРТЭЛХ ХУВИЙГ БУЦААН АВАХ ХҮСЭЛТЭЙ БОЛ EBARIMT СИСТЕМД МЭДЭЭЛЛЭЭ БҮРТГҮҮЛСЭН БАЙХ ШААРДЛАГАТАЙ
QR кодоор бүртгэгдсэн баримт ААН илгээгүй төлөвтэй бол:72 цагийн дараа ГОМДОЛ МЭДЭЭЛЭХ товч таны баримтад идэвхжих ба тухайн баримт дээр дарж гомдол хэсгийг сонгосноор таны гомдол илгээгдэх болно.
Гараар шивсэн баримт ААН илгээгээгүй төлөвтэй бол:Иргэн та төлбөрийн баримтын сугалааны дугаарыг бүртгүүлэхдээ алдаатай шивсэн бол ААН илгээгээгүй төлөвт шилжих ба тухайн төлбөрийн баримтыг устгаад дахин зөвөөр бүртгүүлнэ.
Мөн худалдаа үйлчилгээ эрхлэгч ААН борлуулалтын мэдээллээ 72 цагийн дотор татварын системд илгээх үүрэгтэй. Тухайн байгууллага мэдээллээ илгээсний дараа автоматаар таны бүртгүүлсэн төлбөрийн баримт баталгааждаг. Уг хугацаа хэтэрвэл 1800-1288 дугаарт залган гомдол мэдээлэх боломжтой юм байна. Мөн Журамд заасны дагуу албан татвар төлөгч нь төлсөн албан татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах хүсэлтэй бол ebarimt системд мэдээллээ бүртгүүлсэн байх шаардлагатай.
Сэтгэгдэл
Abrttib [195.2.67.223] 2022-03-15 07:54:25
<a href="https://t.me/filmfilmfilmes/10">Капитан Филлипс</a>
Aberttib [195.2.67.223] 2022-03-05 00:38:56
коли почалась друга світова війна <a href="http://bitly.com/skilky-shche-bude-tryvaty-viyna-v-ukrayini">в той день коли закінчиться війна</a> в той день коли закінчиться війна
Zochin [64.119.26.244] 2020-01-06 08:11:24
Hurdan ogoochee. Mash ih hun huleej bn. Hurdhan shig ezend ni mongiig ni og ldo. Yundaa hugatsaa aldaad baidiin???!!!!
g [59.153.85.87] 2020-01-03 17:45:46
huwiaa nemmeer yumaa
Зочин [103.26.195.187] 2020-01-03 12:06:45
QR unshuulaad bhd l uniin dun zuruutei geed bh ym oruulsan barimtiin 50% ni uniin dun zuruutei esvel AAH ilgeegeegui gh ym
zochin [202.55.188.92] 2020-01-03 11:49:12
Ene uramshuulal dansand shuud oroh u
зочин [202.55.188.37] 2020-01-03 11:41:19
10хувиа өгдөггүй юмаа гэхэд 7-8 хувийг буцаан олгож болноо доо. Энэ чинь бидний иргэн миний л мөнгө шүү дээ. Миний мөнгөөр шоу хийхээ болиоч. Яасан ханаж цаддагүй хүмүүс вэ.
Зочин [66.181.177.74] 2020-01-03 10:27:46
10 huvia avdag bolmoor bn.
Зочин [202.21.127.226] 2020-01-03 09:04:42
Хүлээдэж байгаа 75 баримт байна үүнийг яах вэе?
Зочин [59.153.112.233] 2020-01-03 02:59:43
Shunhlaigaas benzin avsan chini barimt ni bolohgui bn. Shunhlai barimtaa ilgeej baigaach
Зочин [202.9.46.102] 2020-01-02 23:53:24
butsaan olgoltiin huvia nemeech eech ee guih bish shaardaj bn.