Генерал Сулеймани амиа алдсан тухай мэдээлсний дараа нефтийн үнэ өсжээ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын өгсөн цохилтын улмаас Ираны генерал Касем Сулеймани амиа алдсан тухай мэдээлсний дараа нефтийн үнэ 2 гаруй хувиар өссөнийг арилжааны мэдээлэл харуулжээ.

Дээрх мэдээлэл гарсны дараа “Brent” маркийн нефтийн гуравдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 2.76 хувиар өсөж, нэг торх нь 68.09 ам.доллар болсон бол WTI маркийн нефтийн хоёрдугаар сард нийлүүлэх үнэ нэг торх нь 62.86 ам.долларт хүрч 2.75 хувиар өссөн байна.

Иракийн нийслэл Багдад хотын нисэх онгоцны буудал пуужингийн цохилтод өртөх үеэр таван гишүүн, “хоёр зочин” нь амиа алдсан гэж тус улсын шиит шашинтнуудын "аль-Хашд аш-Шааби" бүлэглэл өмнө нь мэдэгдсэн юм. Амиа алдсан хүмүүсийн дунд АНУ-ын ЭСЯ-нд халдсан гэж буруутгагдаж байсан Абу Махди аль-Мухандес болон Ираны Лалын хувьсгалыг хамгаалах корпусын "Кудс" тусгай анги нэгтгэлийн дарга генерал Касем Сулеймани байсан байна.

Пуужингийн цохилтын хариуцлагыг АНУ хүлээсэн бөгөөд Ираны эрх баригчид цэргийн өндөр албан тушаалтан нь амиа алдсаныг нотолжээ.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

Чингис хаан [185.220.101.26] 2020-01-04 21:21:40

Персүүд их давраад байсийм

Зочин [103.57.92.86] 2020-01-04 02:34:49

Ахин дайн гарч мэдэхээр боллоо. Монгол улсын энхийг сахиулагч нараа эртнээс дайны талбараас гаргах хэрэгтэй. Сонгуулийн жилд таарч байгаа нь аз болж америкт шалтаг тоочих завшаан юм. Иран америк хоёрын зөрчилдөөнөөс хол байх хэрэгтэй.

Mal [122.201.24.105] 2020-01-04 01:19:27

Iran yum uu irak yum uu malaa

Зочин [64.119.27.56] 2020-01-04 13:12:38

Унших дуртай ойлголт байхгүй Иракт Ираны гёнёралыг Ану устгажээ

Зочин [134.209.121.208] 2020-01-04 03:14:09

Kasim suleiman Irani general,irakd baidaj baigaad ami aldsan bn.oilgoson uu


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.