“Монголын түүх-Монгол бахархал” уралдаанд 29 мянган хүүхэд оролцлоо

Ц.Анударь / Боловсрол

Их эзэн Чингис хааны өдөр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Их сургууль хамтран “Монголын түүх-Монгол бахархал” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарласан билээ.

Ерөнхий боловсролын сургуулийн 12дугаар ангийн сурагчид оролцсон эсээ бичлэгийн тэмцээн 2019 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 29-ний өдөр хүртэл гурван үе шаттай явагдсан юм. Гурав дахь шатны шалгаруултад 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан 36 сурагч “Түүхээс авах бидний сургамж” сэдвээр өөрсдийн оюуны хүч, мэдлэгийн цараагаа сорьж, уралдаанд шалгарсан шилдэг есөн сурагч шагналаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас гардаж авсан.

Түүхээс авах сургамж бол өнгөрсөн ололтыг батжуулах, алдаанаас дүгнэлт хийх, өнөө үеийнхээ байдлыг тодорхойлох явдал

Монгол Улсын Төрийн соёрхолт түүхч Д.Өлзийбаатар: “Энэ жил ЕБС-ийн 12дугаар ангийн 29 мянган хүүхэд уралдаанд оролцлоо. Эдгээр хүүхдүүдээс хоёрдугаар шатанд найман мянга гаруй хүүхэд шалгарсан. Үүнээс гуравдугаар шатны шалгаруулалтад 36 сурагч шалгарч, Төрийн ордны Иргэний танхимд “Түүхээс авах бидний сургамж” сэдвээр өөрсдийн оюуны хүч, мэдлэгийн цараагаа сорилоо. Эрдэмтэн багш нар шүүж, дүн гаргалаа. Хүүхдүүдийн түүхийн мэдлэг харьцангуй сайн байна. Мөн өөрийгөө илэрхийлэх чадвар сайн болсон байна. Эсээ бичихдээ санал дэвшүүлэх, шүүмжлэлт байдлаар хандсан нь харагдлаа.

Үүнээс гадна нэг зүйл байна. Шагналт байранд нийт есөн хүүхэд шалгарахад нэг ч эрэгтэй хүүхэд байсангүй. Шүүгчдийн бүрэлдэхүүн зөвхөн бичлэг уншсан учир тэрийг мэдэх боломжгүй байсан. Үүнийг анхаарууштай байна. Ерөнхий боловсролын сургалтын явцад эрэгтэй хүүхдүүдийн нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч нарын зүгээс тавих анхаарлыг сайжруулах хэрэгтэй байна. Шагнал гардуулж байхад Ерөнхийлөгч “Эрэгтэй хүүхдүүд нь хаачсан бэ” гэж асууж байна. Энэ нэг зүйлийг хэлж байна л даа. Эрэгтэй хүүхдүүдэд тавих анхаарал халамжийн чиглэлээр тодорхой ажил боловсруулах болчихсон юм болов уу гэж багш нар болон эрдэмтэд ярьж байна. Түүхээс авах сургамж бол өнгөрсөн ололтыг батжуулах, алдаанаас дүгнэлт хийх, өнөө үеийнээ байдлыг тодорхойлох явдал байдаг. Энэ чиглэлээр түүхийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, түүхийн хичээлийн нэгдсэн хөтөлбөртэй болох, нэгдсэн сурах бичигтэй болох зэрэг зүйлс яригдаж байна” гэлээ.

Монгол бахархал болсон хүүхдүүдийн төлөөлөл ярьж байна.

Тэргүүн байр, Увс аймгийн Баруунтуруун сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12а ангийн сурагч Батцэцэгийн Зүнжиймаа:

image

“Монголын түүх-Монголын бахархал” сэдэвт эсээ бичлэгийн уралдааны гуравдугаар шатны шалгаруулалт “Түүхээс авах бидний сургамж” нэртэй байсан. Сургамж гэдэг бол өнгөрсөнд болж одоо үр дүн нь гарсан зүйлээс алдаа оноог нь дэнсэлж сургамж авах зүйл. Манай улсын хувьд тарж бутарсан, хоорондоо эв түнжин муу байсан үедээ салж сарниж, бусдын эрхшээлд орсон байдаг. Иймд хамгийн гол зүйл бол эв нэгдлийг сахих ёстой талаар эсээндээ тусгахыг зорьсон”

Дэд байр, Баянхонгор аймгийн “Номундалай” цогцолбор сургуулийн 12ё ангийн сурагч Сэджавын Гантуяа:

image

“Эх түүхээ багаасаа сурч мэдвэл Монгол хүн болж төрснийхөө хэргийг гаргаж, хаана ч явсан “Би Чингисийн Монгол” гэж омогших үндэс гэж бодож байна. Нөгөөтэйгүүр, эцэг эхчүүд үр хүүхдээ сургааль үгээр хүмүүжүүлэхгүй байгаа юм шиг санагддаг. Дээр үед үр хүүхдээ сургааль, онч үгээр хүмүүжүүлж байсан гэдэг шүү дээ. Харин одоогийн эцэг эхчүүд гар утсаа оролдож, солонгос цуврал үздэг болсон. Хүүхдээ оройтож ирж байна гэхээсээ илүүтэй сургааль үгээр хүмүүжүүлвэл зохистой гэдэг талаас нь эсээгээ бичихийг зорьсон. Манай үеийнхэн түүхээ мэдэж байгаа азтай хүүхдүүд. Энэ жил 12дугаар ангиа төгсөж байгаа хүүхдүүд ЕБС-д зургаан насандаа орсон байгаа. Бусад үеийнхнээ бодвол түүхийн хичээлийг арай илүү мэдэж байгаа гэж бодож байна”

Сэтгэгдэл

qvzjswgex [103.167.236.102] 2022-08-25 04:47:45

Мэдээ.МН aqvzjswgex [url=http://www.ggbxo3lp6a128r72u1i1y3xt39m5w307s.org/]uqvzjswgex[/url] qvzjswgex http://www.ggbxo3lp6a128r72u1i1y3xt39m5w307s.org/

lyiqbjlmuosv [178.158.22.30] 2022-06-18 11:53:09

http://images.google.co.zw/url?q=http://netstate.ru/

lgpegtlkfnbc [178.158.22.30] 2022-06-18 06:25:26

http://tinyurl.com/25cyzlra

lurfkvlgrwow [178.158.22.30] 2022-06-17 18:50:11

http://tinyurl.com/25jcv47g

lyfcnqluxjvn [178.158.22.30] 2022-06-17 13:45:54

http://tinyurl.com/2cxj79uh

lxwsmblfztnz [178.158.1.238] 2022-06-16 07:46:24

http://is.gd/BgST4O

lgwfcxlyrswi [178.158.34.53] 2022-06-13 12:29:36

Мир Юрского периода: Господство http://bit.ly/mir-yurskogo-perioda-2022 4700698 21215014 758996113243 13473506765295569397 92291962 67171469 50002779843 20123278799761643018 34028526 19965411 257977104510 14508660810386122459

lnggtpldhqbp [178.158.34.53] 2022-06-13 04:57:34

https://bit.ly/Shkala-tonov 14906578 52515768 991683137323 7536075236345273983 50488340 13302484 28557073144 75146152254459832229 8381597 66001649 554550228237 16564385386094571667

ms-marvelxkjbd [178.158.1.48] 2022-06-04 04:57:38

Смотреть Фильм онлайн без регистрации, бесплатно. Сиротский Бруклин фильм Кино — Смотреть онлайн: Фильм. 68746855 36711383 826561174993 3259322145245829533 14624498 65059026 128388441989 8198669156334545129 25578128 18852096 542233158141 4065252678182732323

ms-marvelllojb [178.158.1.48] 2022-06-03 21:23:19

Фильм смотрите бесплатно на Filmix. Капитан Марвел фильм смотреть онлайн Фильмы бесплатно в хорошем качестве в HD . 39997772 17326442 550029934286 738319222322712769 20504767 57128489 473191584818 757485810435054003 59989584 80437516 21718781313 73834859249243044627

ms-marvelrmpbx [178.158.51.144] 2022-05-29 15:21:35

С середины 70-х (когда вышел первый фильм) всех стало интересовать, что произойдёт через

ms-marvelrmhkl [178.158.1.69] 2022-05-26 00:26:50

Мисс Марвел смотреть онлайн 1,2,3,4,5,6 серия Мисс Марвел (мини–сериал 2022). Ms. Marvel. Сериал: Мисс Марвел

багш [103.26.195.35] 2020-01-05 04:43:05

Шалгарсан 9 сурагчид баяр хүргэе. Бүгдийг нь сайн сурталчлах. Эссэ-г нийт сурагчдад уншуулах таниулах ажил хийх хэрэгтэй шүү яамныхаан

Zochin [150.129.140.244] 2020-01-05 04:26:10

Ter shalgarsan esseg ni harii vzii unshii

Зочин [202.179.31.70] 2020-01-05 03:43:57

Б 2017 онд байртай болох байх. Ядаж сая өөрийн хэлсэн үгээ засаад залруулаад тэр орой нь мэдэгдэл хийсэн эсвэл бичсэн бол бас алдаагаа ухамсарладаг хүн байна гэж бодох байлээ. гэтэл өөрийн хэлсэн үгийн алдааг хариуцаж залруулга хийхийн оронд хаа хамаагүй завгүй Монголбанкныхан болон бусад банкныхны ажлын цагаас хумсалж оновчгүй шийд гаргаж ажилласан. Ийм жижигхэн алдааг өндөр үнэ цаг гаргаж засуулж байгаа хүн яавч Е байх хэмжээний ухаан чадвар хариуцлагатай биш гэсэн үг.

Зочин [202.179.31.70] 2020-01-05 03:44:25

2021 онд goodbye !

16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000