Гэр хашаа руу орсон ус мөсийг зайлуулахыг үүрэг болгов
Хөрсний усны түвшин дээшилснээс Сонгинохайрхан дүүргийн долоодугаар хорооны хэсэг айл өрхийн гэр байшин, хашаа мөсөнд автаж, иргэдийн амьдрах орчинд хүндрэлтэй байдал үүсч эхлээд байсан юм. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр дээрх иргэдийн төлөөллийг хүлээн авч, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор тухайн тойргоос сонгогдсон НИТХ-ийн төлөөлөгчид, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, мэргэжлийн байгууллага болох Геодези, усны барилга байгууламж ОНӨААТҮГ, Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын инженер, техникийн ажилтнуудтай хамтарсан хурлыг зохион байгууллаа.
Хурлаар тус хорооны нутаг дэвсгэрийн хөрсний усны түвшинг хэрхэн бууруулах, хашаа байшинг ус, мөсөнд нэмж автуулахгүй байх техникийн шийдлийн мэргэжлийн байгууллагуудтай ярилцлаа. Энэ өвөлдөө тухайн орчмын хөрсний ус, мөсийг өдөр тутам зайлуулах, нэмж мөстөхөөс сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Геодези, усны барилга байгууламж ОНӨААТҮГ-т үүрэг болголоо. Цаашид хөрсний усны түвшин бууруулах барилга байгууламж барихын тулд эхний ээлжинд инженер геологийн судалгаа, зураг төсөл шаардлагатай тул нийслэлийн төсвийн хөрөнгөөр зураг төслийг боловсруулахаар шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл
Зочин [66.181.183.156] 2020-01-10 17:51:42
Гэр хорооллыг америкийн хотуудын зуслангын башин шиг дотроо о-тэй болгооч
Зочин [103.229.122.253] 2020-01-10 07:55:09
Шууд Сонгинохайрханы эзэн сахиус өвгөнд үүрэг өгөөд хөрсний усыг ил гаргахаа зогсоо гээд үүрэг өгвөл яасан юм бэ?