Богд Хан уул руу амралтын өдрүүдэд нийтийн тээвэр зорчдог болно

Д.Тулга / Нийгэм

Амралтын өдрөөр иргэд агаар салхинд гарахыг илүүд үздэг. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар амралтын өдрүүдэд Богд Хан уул руу явах автобусны шинэ чиглэл бий болгох асуудлыг хэлэлцэж, холбогдох албаныханд судлахыг үүрэг болгосон байна.

Хотын захирагч С.Амарсайхан амралтын өдрүүдэд Богд Хан уул руу нийтийн тээвэр үйлчлэх боломжтой хэмээгээд ойрын хугацаанд шийдвэрлэх үүрэг даалгавар өгчээ. Хэрэв энэ асуудал биелэлээ олбол унаа, тэрэггүй иргэд агаар амралтын өдрөө агаар салхинд гэр бүлээрээ гарах боломж бүрдэх юм. Ялангуяа ханиад, томуу их байгаа үед эмч нар агаарт сайн гарахыг зөвлөдөг. Нөгөө талдаа явган аялал бол хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм. Тиймээс Богд Хан уул руу нийтийн тээвэр үйлчлэх шийдвэрийг иргэд дэмжиж буйгаа цахим орчинд илэрхийлсэн байна. Юутай ч уг шийдвэр батлагдвал амралтын өдрүүдэд Богд Хан уул руу нийтийн тээвэр зорчдог болно


Сэтгэгдэл

Заяа [110.70.55.205] 2020-01-11 13:42:03

Яагаад хүмүүс эрүүл агаарт алхаж болохгүй гэж бэртэж гэмтэхгүй алхах нь тухайн хүмүүсийн асуудал юун хааж боох юм болгоныг харлуулж хардаг бодлоосоо салаачээ болж байвал шүүмжлэнэ үгүй бол шүүмжлэнэ яавал та нарын сэтгэлд хүрэх юм бэ эрүүл ухаанаар хараач бүгд л харагдахгүй шүүмжлэгч цэцэрхсэн хүмүүс болж бүтэж байгаа юмаа хараач

зочин [122.201.22.191] 2020-01-11 12:28:38

Иргэдийн явах замыг засаж тавих, ОО болон хогийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Бусад улс оронд иргэдийнхээ аюулгүй байдал байгаль орчныг цэвэр байлгах асуудлыг шийдсэн байдгийг ядаж дуурайж хийж болно шүүдээ

Иргэн [124.158.110.117] 2020-01-11 07:28:33

Богд уул руу гардаг энэ замыг хаах хэрэгтэй. Маш олон хүн гэмтэж хөл, гараа хугалж байна. Яагаад гэвэл хүний хөлөөр модны үндэс, том том чулуунууд ил гарч хүмүүс хальтарч унаж гэмтэж байна. Бидний хөлөөр байгаль тахлагдаж байна. Түүнчлэн дугуйтай болон нохойтой хүүхэд, үалуучууд, хүмүүс их явж байна. Нохойндоо заавар хошуувч хийх хуулийг хэрэгжүүлмээр байна. Дугуйтай хүүхэд, залуучууд өндөр уулын оройгоос доошоо эрчтэй уруудаж унаж гэмтэж байна. Хүмүүс олноороо тамхи татаж, архи ууж, бие засаж байна. Хатуу хяналт тавьж баймаар байна. Хэрвээ байгалиа хайрлаж байвал 3 жилдээ түр хаамаар байна. Байгаль нүдэн дээр сүйдэж байна шүү!!!

Зочин [66.181.181.80] 2020-01-11 09:47:36

байгаль сүйтгүүлэхгүй гээд цементэн дээр алхах юм уу. Торон хашаатай. Хоол нь улсаас үнэгүй.

Аагий [103.10.21.44] 2020-01-11 04:28:48

Бид зугаалж болно. хамгийн гол нь байгал орчиндоо цэвэр цэмцгэр ,хог хаягдалгүй,мод сөөг хугалж гэмтээхгүй, соёлтой, зөв л амрах хэрэгтэй. хэдэн цагаар ууланд яваа хүмүүс хаа тааралдсан газраа морь хардаг үүнийг яаж шийдэх вэ??? ганц нийтийн унаа шийдсэнээрээ ард иргэдээ амрааж зугаалуулж байна гэж бодож болохгүй үүний цана өчнөөн асуудал байна. гэмт хэрэг,архидан согтуурах, хулгай,залилан гээд үүн дээр анхаарах хэрэгтэй.

Зочин [59.153.115.204] 2020-01-11 04:13:08

Bayrlaa


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.