Хотын дарга С.Амарсайхан Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд ажиллав

Н.Алтанцэцэг / Нийгэм

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өчигдөр ЦЕГ-ийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн удирдлагуудад урьдчилан мэдэгдэлгүйгээр очиж ажиллалаа.

Тэрбээр, нийслэлийн иргэдийн өмнө тулгардаг хэрэг зөрчил, гал түймэр, гамшиг осол, эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх үүргийг хүлээн камерын тусламжтай хянан ажилладаг тус төвийн ажилтан албан хаагч, операторуудтай уулзав. Энэ үеэр тэрбээр тэдний ажиллах орчин, ажлын ачаалал, ажиллах орчин, иргэдээс ирэх дуудлагын агуулга, тоо хэмжээ, иргэнд очиж үйлчлэх хугацаа, техникийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, дуудлага өгсөн иргэнтэй утсаар холбогдон санал бодлыг нь сонслоо.

image

Тус төвийн хувьд Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын газар, Яаралтай тусламжийн төвийн мэдээлэл хүлээн авах үйл ажиллагааг бүрэн автоматжуулж, цахим мэдээллийн болон яриа, хяналтын камерын бичлэгийн сан бүрдүүлэн ашигладаг байна.

Хотын дарга С.Амарсайхан тус төвийг үүсгэн байгуулснаас хойш буюу 10 гаруй жил ажиллаж байгаа цагдаагийн ахмад Д.Лхагвадуламтай ажил үүргийн нь талаар ярилцлаа.

Тэрбээр, “Баасан гарагт манай төвд хандах дуудлагын тоо харьцангуй ихэсдэг. Учир нь ажлын сүүлийн өдөр гэдгээр иргэд баяр тэмдэглэх, архидан согтуурах, үүнээс үүдэн олон нийтийн газар танхайрах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явдал гардаг. Одоогоор 103 буюу яаралтай түргэн тусламжийн дуудлагад 37 машин гарчихсан явж байна. Эдгээр машины хаана явж байгаа байршлыг GPS систем ашиглан харж болдог. 102 буюу Цагдаагийн дуудлагыг бид тухайн дүүргийн цагдаагийн хэлтэстэй холбосноор цагдаагийн машин харьцангуй түргэн очдог бол 103, 105-ын автомашин замын ачаалал түгжрэлээс хамааран 20-30 минутын дараа очих тохиолдол гардаг гэдгийг Хотын даргад тайлбарлав.

Хотын захирагч С.Амарсайхан “Иргэд дуудлага ирэхдээ удаан, дуудлагаар ирсэн боловч шаардлагатай эмч тариа хийхгүй байна, бүрэн гүйцэд арга хэмжээ авч чадахгүй байна, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхгүй байна, эмч ажилтнууд харилцааны соёл муутай байна” гэх зэрэг гомдлыг бидэнд нэлээд ирүүлдэг. Дуудлагын эмч, цагдаа, онцгойгийн ажилтнуудын хувьд ажлын ачаалал ихтэйг бид ойлгож байгаа. Гэхдээ иргэд яарсан, эмчилгээ үйлчилгээ түргэн хийлгэе гэсэн хүсэл эрмэлзэлтэй, бухимдсан, сандарсан хүмүүс байгааг та бүхэн анхаарч мэргэжлийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, сэтгэл зүйн хувьд хүлээцтэй, тэвчээртэй байхад анхаарч ажиллах нь зүйтэй” гэдгийг онцлон хэллээ.


Сэтгэгдэл

Zailaa [98.253.30.34] 2020-01-12 18:05:36

Humuusiig ajiliig n taivan hiilgeechee, nemer bolohgui bj gai bolmoorgui l bh iym.

Зочин [218.234.5.45] 2020-01-11 22:35:30

Hotiig maan bas Gaigui bolgood l bgaa hundee hodolmorch hun yum daa

Ganbold [202.126.88.55] 2020-01-11 13:31:30

End neg heden oeediisen tsagdaa nar suudag. Torgujliin asuudal yrij ochson humuuse tsai cofe zoolgoj hunii mah zulgaaj bah tavaa hangasan adguusaas dkloon dor hulgaichuud.

Зочин [80.110.117.224] 2020-01-11 12:25:17

Ene neg yum fandaa ened ajilav tend ajilav gej shoudaj uuriiguu reklamdaad yavah yumaa. tsaraigin harmaargui bna

Зочин [150.129.142.133] 2020-01-12 02:52:33

Харахаа больчооч эргүү минь

Зочин [223.104.178.85] 2020-01-11 09:26:37

manai mongolchuud xarin bargiin xaniad shuuxinaa uwching teswerledeg um bishvv.uurrsduu emchilj orxidog shvv.

Зочин [124.158.110.117] 2020-01-11 07:19:36

Манай Монголчууд шиг хамрын шуухниа, халуурах төдийд дуудлага өгдөг улс орон дэлхийд хаа ч байхгүй. Түргэн тусламжийн дуудлага зөвхөн зайлшгүй яаралтай тусламж шаардлагатай цус харвалт, зүрхний шигдээс, тээврийн хүнд ноцтой ослуудад үйлчилдэг юм. Монголчууд залхуу хойрго, юмыг хялбарчилж, амархан асуудлыг шийдэх гэж улс орны хүнд хэцүү үед өөрсдөө аргалж болох өвчнийг заавал дуудлага өгч хүндрүүлдэг. Монголчууд дэндүү арчаагүй, хөгийн зантай, хүнийг загнах, зандрах, хараах дуртай ард түмэн.

Tolbor av [98.253.30.34] 2020-01-12 18:09:23

Ene n ih amarhan duudlaga bolgnoo daatgalgui humuust tolbortoi bolgochihod l shiidegdchih asuudal shuu dee. Gadnii oronuud bvgd tolbortoi bdg.

Зочин [103.229.120.21] 2020-01-12 13:02:32

Яг үнэн муугаа мэдэхгүй нэг муу ямаан омогтой

Зочин [64.119.20.113] 2020-01-11 08:29:12

чи эмч юм бол өргөсөн тангарагтаа үнэнч байж, хүнийг гэсэн сэтгэлтэй бай!!!!


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.