Ээжийн сонголт – Эрүүл хүнс” хөдөлгөөнийг 2020-2022 онд өрнүүлэхээр болжээ

Н.Алтанцэцэг / Улстөр

Хүнсний аюулгүй байдлыг хангаж, монгол хүн эрүүл байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын тогтоолоор “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа аж. Тус хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлснээр Монгол Улсын хүнсний хангамжийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх, шим тэжээллэг чанарыг сайжруулах, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, экспортын баримжаатай хүнсний боловсруулах үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, хүний аюулгүй байдлыг хангах бүтэц зохион байгуулалтын оновчтой тогтолцоог бүрдүүлнэ гэж үзжээ.

Хүнсний хангамжийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг хангах, хүнсний сүлжээнд бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад хэрэглэгчийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, зөв зохистой хооллох дадлыг төлөвшүүлэх нь чухал ач холбогдолтой байна. Иймд “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрт тусгагдсаны дагуу хүн амын хүнсний хэрэглээ, шим тэжээлийн боловсролыг дээшлүүлэх, зохистой хооллох дадлыг төлөвшүүлэх зорилгоор “Өглөөний цай” болон “Ээжийн сонголт – Эрүүл хүнс” хөдөлгөөнийг 2020-2022 онд өрнүүлэхээр болжээ.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Эрүүл хүнс- Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийн хэрэгжүүлээд хагас жил болж байна. Эрүүл хүнс үйлдвэрлэхээс эхлээд, эрүүл хүнсний хэрэглээг төлөвшүүлэх асуудал бидэнд хамаардаг. Тиймээс бид эхний ээлжинд өөрсдийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл байх асуудалд анхаарлаа хандуулж байна. Үйлдвэрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүнээр ард иргэд хүрэлцээтэй хангах, оновчтой, зөв зохистой хэрэглээг хэвшүүлэхэд онцгой анхаарч байна” гэсэн байна.

“ЭЭЖИЙН СОНГОЛТ – ЭРҮҮЛ ХҮНС” БОЛОН “ӨГЛӨӨНИЙ ЦАЙ” ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ГАРСАН УРИАЛГА

Нэг. Монгол Улсын ээжүүд, эмэгтэйчүүдэд:

1. “Ээжийн сонголт – Эрүүл хүнс” болон “Өглөөний цай” хөдөлгөөнд манлайлж, идэвх санаачилгатай оролцох.

2. Үндэсний үйлдвэрийн чанартай хүнсний бүтээгдэхүүнийг түлхүү худалдан авах, зөв зохистой хадгалах, боловсруулах, хэрэглэх хандлагыг өсвөр залуу үед төлөвшүүлэх.

3. Хүнсний хэрэглээ, шим тэжээлийн талаарх мэдлэг боловсролд суралцах, өрх гэр бүлээ эрүүл, чанартай хүнсний хэрэглээнд сургах.

Хоёр. Дотоодын хүнсний боловсруулах үйлдвэр, худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын аж ахуйн нэгжүүдэд:

1. Хүн амын хэрэгцээнд чанартай хоол хүнс үйлдвэрлэж нийлүүлэх.

2. Хүнсний бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, сав баглаа боодлыг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх.

3. Хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд сургалт, сурталчилгаа, олон нийтийн нөлөөллийн ажлыг зохион байгуулах.

4. Өглөөний цай хөдөлгөөнд хамрагдаж, өглөөний цайны үйлчилгээг нэвтрүүлэх, үйлчилгээний соёл, дэвшилтэт хандлагыг төлөвшүүлэх.

Гурав. Хэвлэл, мэдээллийн байгууллагуудад:

1. Нийгмийн хариуцлагын хүрээнд “Ээжийн сонголт – Эрүүл хүнс” болон “Өглөөний цай” хөдөлгөөнийг дэмжин тогтмол сурталчлах.

2. Эдгээр хөдөлгөөний талаар сошиал орчинд давлагаа өрнүүлэх.

Дөрөв. Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудад:

1. Монгол хүнд тохиромжтой, өрхийн орлогын төвшинд нийцсэн өглөөний цайны хувилбарт цэсүүдийг хамтран боловсруулах.

2. Хүнсний судалгаа хөгжилд боловсруулах үйлдвэрүүд,


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.