Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна
Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурах бол 19-нөөс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.
Энэ сарын 18, 19 буюу Бямба, Ням гарагт Улаанбаатар хотод өдөртөө -14 градус байх бол шөнөдөө -21 градус байх аж.
Мөн 19, 21, 22-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 19, 20-нд зарим газраар, 22-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ хэмээн мэдээлэв.
Сэтгэгдэл