Цуврал 2. Хөөн хэлэлцэх хугацаа буюу Зууны луйвар
Хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн зүйл заалт хоёр жил гаруйн хугацаанд мөн ч их хэл ам татлав даа. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны долдугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн тэр цагаас л Хөөн хэлэлцэх хугацааны асуудал босч ирсэн.Эрүүгийн хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутайг шүүх тогтоох хүртэл түүнийг яллагдагч гэдэггүй сэжигтэн гэж нэрлэдэг. Түүнтэй адил тухайн хэрэг шалгагдаж дууссаны дараагаас хөөн хэлэлцэх хугацааг тооцож эхэлдэг байсан. Харин 2017 онд өөрчлөлт оруулсан Эрүүгийн багц хуулинд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 1-20 жил ба үүнийг анхан шатны шүүхийн шийдвэр гартал тоолно гэж өөрчилсөн байдаг. Чухамдаа үүнээс болоод л авилга, албан тушаалын олон хэрэг хэрэгсэхгүй болж, цагаан захтнууд цагаадаж үлдсэнд иргэд бухимдаад байдаг юм.
Үүний хамгийн тод томруун жишээ бол яах аргагүй, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрынхны оролцсон 25 хүнд холбогдох авлигын том хэрэг мөнөөсөө мөн. МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, тус газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайхан гээд энэ газрын хамгийн том, чухал, хариуцлагатай алба хашдаг хүмүүс иргэд, аж ахуйн нэгжээс 700 орчим сая төгрөгийг хээл хахуульд авсан хэрэг байв. Тус байгууллагын өндөр албан тушаалтнуудын гэр болон албан өрөөнөөс 230 саятөгрөг, 152.177 ам.доллар, 70 мянган юань хураан авч тэдэнд авлигын хэрэг үүсгэж байгаагаа зарлахад Монголын ард түмэн одоо л нэг албан тушаалтнуудын хээл хахуулийн халуун мөрөөр орж, авилгачидтайгаа тэмцэж эхлэх нь хэмээн тун чиг их баярласан удаатай. Гэтэл эцсийн дүнд яасан билээ. Өнгөрсөн оны тавдугаар сарын 8-ны өдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс уг хэргийн Хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэргийг хэрэгсэхгүй болголоо гэсэн шийдвэр гаргасан. Ийм их хэмжээний авилга авсныг нь хууль хяналтынхан тогтоогоод байхад холбогдсон өндөр албан тушаалтан нь ердөө 40 сая төгрөгөөр торгуулиад өнгөрөх чинь ариун явдал уу. 700 орчим сая төгрөгийн авлига авсан нь нэгэнт хөдөлшгүй баримтаар тогтоогдсон тэдэнд 40 саяар торгуулах юу юм бэ. Ёстой “үдийн цагаан будаа” биз дээ. Хамгийн гол нь 700 орчим сая төгрөгийн хахуулийн хэрэгт жил гаруйхны өмнө холбогдсон хэрэгтнүүд 40 сая төгрөгөөр торгуулаад л эрх чөлөөтэй болсон хуулийг хэн санаачлав гэхээсээ илүүтэй, яах гэж ийм алхам хийх болов гэдэг нь өөрөө анхаарал татах асуудал биш гэж үү. Хэн нэгэн төрийн албан тушаалтан бус, жирийн ардын хүү 700 орчим сая бүү хэл, 70 мянган төгрөг хулгайлахад ял сонсдог Эрүүгийн хуультай улс биш бил үү. Тэгэхээр үүнийг Зууны лайвар гэж нэрлэхээс өөрөөр юу гэх болж байна вэ.
Парламентын танхимд сууж байгаа хуульч мэргэжилтэй олон хүн тухайн үедээ үүнийг дэмжиж байсан, эсвэл мэдээгүй мэт царайлан сууж байсан, татгалзах гэснээ андуураад кноп дарчихсан ч бай хамаагүй, энэ бол Зууны луйварт нэрлэхэд ч багадмаар арай дэндсэн алхам болсон гэдгээ гэнэт ухаарсан уу, аль эсвэл зорьсон зүйлдээ хүрээд жолоогоо татсан уу, ямар ч байсан УИХ-ын даргын захирамжаар Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг судлах ажлын хэсгийг байгуулсан. Үнэндээ өнөөдөр энхийн цагаан тагтаа болох гээд “Би чи”-дээ тулаад байгаа нөхдүүд анх Хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөхөд нэг л танхимд хамтдаа сууж байсан шүү дээ. Тэдний чихийг таглаж байгаад хэлэлцээгүй л байх. Гэхдээ энэ өнгөрсөн асуудал. Өнгөрөгч оны тавдугаар сард байгуулагдсан Ажлын хэсэг үүргээ гүйцэтгэж, энэ оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Хөөн хэлэлцэх хугацаанд дахин өөрчлөлт оруулж, өмнөх гажгийг өөрчлөөд авав. Бас Хөөн хэлэлцэх хугацаанаас болж, хэрэгсэхгүй болгосон хэргүүдийг ч эргэж сэргээн шалгана гэдгээ хэлээд авсан. Бодит амьдрал дээр энэ хэр үнэнд ойрхон бэ.
“Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталснаар авилга, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн ч, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэргүүдийг сэргээн шалгах эрх зүйн орчин бүрдэж байна. Ингэснээр 2017 оны долдугаар сарын 1-нээс хойш хэргийн Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан “Цагаан захтан”-уудын хэргийг сэргээн шалгах болж байна” хэмээн бид баярлаж байгаа. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг шалтгаанаар 2018 онд дөрөв, 2019 онд есөн хэргийг Прокуророос хэрэгсэхгүй болгож хаасан. Энэ 13 хэрэг нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг юм” гэдгийг Улсын Прокурорын өндөр албан тушаалтан мэдээлсэн. Тэгвэл эдгээр хэргүүдээ эргэж шалгаж чадах болов уу. Эргэлзээ төрж байна.
Харин УДШ-ийн Практик судлалын хэлтсээс улсын хэмжээнд 2016-2018 онд шийдвэрлэсэн гэмт хэргээс Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон гэмт хэргийн талаарх судалгааг хийжээ.Түүгээр бол Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр ердөө хоёр хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн хүмүүс нь хэрэгт холбогдох үедээ нэгэн аймагт төрийн албанд удирдах болон гүйцэтгэх албан тушаал хашиж байсан ажээ. Энэ чинь тул нь тунаж үлдээд жараахайтай ноцолддог манайхны их танил арга биш үү.
“Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болсон авилга, албан тушаалын гэмт хэргүүдээс ямар ямар хэргүүдийг сэргээн шалгах бол” гэсэн сэтгүүлчийн асуултад “Хууль хүчин төгөлдөр болж албажсаны дараа хуулийн үндэслэл шаардлагад хамааруулаад ямар ямар хэргийг сэргээн шалгахыг шийдвэрлэнэ. Нарийн хянаж байж шийдэх болохоор урьдчилаад одоо таамаглан мэдээлэл өгөх боломжгүй” гэж бас нэг прокурор хэлжээ. Энэ бол хамгийн зөв тайлбар. Нэгэнт баталсан хуулийг хэрэгжүүлж эхлэх хугацаа гэж бий. Хугацаа нь болоод хэрэгжиж эхэллээ гэхэд өмнө нь Хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон хэргүүдээс аль алийг нь сэргээн шалгах вэ гэдэг өөрөө асуудал юм. Дээр өгүүлсэн МХЕГ-ын өндөр албан тушаалтнуудын хэргийг лав дахиж шалгахгүй байх. Учир нь нэг гэм буруугийн төлөө хүнийг хоёр удаа шийтгэдэггүй шүү дээ. Тэгэхээр тэд анхан шатны шүүхээр орсон уу, орсон. Торгуулийн арга хэмжээ авагдаж, 40 саяар торгуульсан уу, торгуульсан. Ингээд л үлгэр төгсч байхад Хөөн хэлэлцэх хугацааг Зууны луйвар гэхээс илүүтэй яалтай вэ.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:04:09
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:04:09
ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:36:58
ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:36:57
зочин [202.179.25.191] 2020-01-22 00:30:19
хуулийг санаатай өөрчилсөн гэдэг хэргийг эхлээд үүсгэх. энэ хуулийн өөрчлөтийг хэн санаачилж оруулсан. хэн баталсан гэд. энэ чинь төр ард түмний эсрэг зүйл гэдээр нь үндсн хуулийн цэцэд өгөх. тэгээд шийтгэх хэргтэй. хойд солонгос яаадаг билэээ. тэрэн шиг. эд нартай хүний нийгмийн шударга зарчим ёс суртахуун ярьж нялуурах хэрэг үгүй.
Зочин [202.9.40.122] 2020-01-20 09:55:40
Раднаасэд даргад өгөх хувь хаана байна гэсэн бичлэг байгаа гэсэн нь яасан вэ
Зочин [103.229.122.135] 2020-01-20 09:21:05
Раднаа сэдийн санаачлага будаа боллоо.МХЁГазрын хэдэн нөхдөөр мөнгө цуглуулдаг байж дээ.Одоо нөгөө хэд нь улайгаад ирнэ дээ.төсвийн мөнгө цавчиж иддэг хүмүүст хэрэгтэй хууль болж хөөн хэлцэх хугацаагаар цагаадагсад одоо хэргээ хүлээнэ.
Зочин [66.181.171.34] 2020-01-20 08:24:15
Раднаасэд толгойлогч нь шүү дээ
mundag dA [66.181.161.81] 2020-01-20 07:28:19
Radnaased sain huulich
Тасралтгүй гөлөгнөдөг гөлөг болждээ. [202.131.225.53] 2020-01-20 07:17:08
Раднасэд гэж Авилгалтай тэмцэх газарт ажиллаж байхдаа л намын дарга нараасаа ГӨЛӨГНӨСӨН, айж цочсон, карьераасаа зуурчихсан "залуу" байсан. Явсаар байгаад УИХ-д орчих юмдаа. Одоо тэгээд авилгалд орсон хэдийгээ өршөөлд хамруулчихаад бардам суух гэсэн чинь ҮХ-ийн цэц үүнийг нь БУДАА болгочихсон юм аа даа. Хөөрхийс! Раднасэд тэгээд үргэлжлүүлэн ГӨЛӨГНӨХ болж байнадаа.
Radnaased [192.82.71.200] 2020-01-20 04:43:14
Govi altaid gants chigeeree MAN n hun Radnaa bolohoor ih horgooj bn daa
Болд [202.126.88.140] 2020-01-20 18:06:10
Авилгачдын гар хел Раднаасдийг УИХд буу гарга. Тэр ершеелийн хуультайгаа Могнлоос тонил
hehe [192.82.71.200] 2020-01-20 04:41:48
Сонгууль эхэлжээ, Раднаасэд нэр хүнд өндөр бгаа бололтой мх айждээ зайлуул
Зочин [122.201.31.226] 2020-01-20 03:51:11
Танай сайт чинь сонгуультай жил гэсэн шиг өнгө зүс ороод байх чинь вэ ккк
зочин [202.131.246.118] 2020-01-20 01:24:11
Ил тодын хууль батлахад л хөөн хэлэлцэх хугацааг шамшигдуулах нь тодорхой болсон, учир нь Ил тодын хуулиар хулгайлсан болон ирээдүйд хулгайлах хөрөнгөө мэдүүлсэн гэсэн үг. Тэгэхээр хэрвээ мэдэгдэж баригдах юм бол хөөн хэлэцэх хугацаагаар луйвар хулгайгаа дарах гэж байсан арга шдэ, мэдэгдэхгүй өнгөрвөл ард түмэн гэдэг чин цагаан цаас гээд л сонгуульд өрсөлдөх ийм л юм байгаан.
Зочин [139.5.216.230] 2020-01-20 01:17:37
Авлигачин албан тушаалтнууд хуссан хулгайлсан хумсалсан мөнгөө хаа нэг газар нууна бас өсгөж үржүүлнэ; үүнийг мөнгө угаах гэнэ! Ингэж хөөн хэлэлцэх хугацаа нтр гэж залилаад хуулийг луйвардаад байвал яаж тэр саарал жагсаалтаас гарах юм бэ?!
Зочин [122.201.31.226] 2020-01-20 00:51:47
Эзэнтэй " хоон хэлэлцэх", эзэнгуй хоон хэлэлцэхээр солигдож , Раднаасэдтэй лого - раднаасэдгуй логогоор чимэглэгдэж , суржин цувралын сур шалчийж эхлэв ... Оймсонд хавчуулагдсан овоолгоотой доллар бусгуйн дотоожид шурган толжихийн ер уу ...