БАЙР СУУРЬ-2: Сонгуулийн тойрог, мандат хуваарилалт УИХ-ын гишүүдийн нүдээр
Дөрвөн аймгийн мандатыг хүн амтай нь харьцуулаад хоёр болгосон
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: “29 тойрог, 76 мандаттай байна. Улаанбаатар хот 9 тойрог, 24 мандаттай болж байна. Гол өөрчлөлт бол бид урьд өмнө явж ирсэн хүн ам, орон нутгийн тоо, газар нутгийн байршилд харьцуулсан зохицуулалт хийж байсан. Тэр утгаараа дөрвөн аймгийн асуудал яригдаад байгаа юм. Булган, Сүхбаатар, Дундговь, Говь-Алтай гэсэн дөрвөн аймгийн хувьд 2016 оны УИХ-ын сонгуулиар тус бүр нэг мандаттай байсан. Үүнийг хүн амтай нь харьцуулаад хоёр болгож байгаа. Бусдаар Улаанбаатар хотын хоёр тойргийг хуваая гэсэн бодлого явж байх шиг байна. Дээрээс нь захын гурван дүүрэг буюу Багануур, Багахангай, Налайх гэсэн дүүргийг нэг тойрог болгосон. Энэ нь хүн ам болоод байршлын хувьд болж байх шиг байна”
“Та нар биднийг сонгохгүй учраас та нарт цөөхөн мандат өгнө” гэх гээд байх шиг байна”
УИХ-ын гишүүн Л.Болд: “Мандат хуваарилалт маш шударга бус болох гэж байна. Төв аймаг гэдэг ч юм уу тодорхой шалтгаантай аймгууд дөрвөн мандаттай байна. Уг нь Говьсүмбэрийг өөр аймагтай нэгтгэж байгаа. Үүнтэй адил хүн ам цөөнтэй аймаг бол өөр аймагтай нэгдэх ёстой. Дүүргийг хувааж болж байгаа юм чинь аймгуудыг нэгтгэж болно. Мандат сонгогчдын тоонд тэгш тэнцүү хуваагдах ёстой гэсэн хуулийн шударга ёсны зарчим алдагдах гээд байна. Нийслэлийн мандатыг цөөлж болохгүй. Улаанбаатар хотын иргэдийг доромжилж байна. “Та нар биднийг сонгохгүй учраас та нарт цөөхөн мандат өгнө” гэх гээд байх шиг байна. Нийслэлийн иргэдэд ингэж хандаж болохгүй. Ард иргэдийн төлөөлөлд тэнцүү хуваарилагдах ёстой. Хөгжлийн том том төвүүдээ төсвийн бодлого, үйл ажиллагааны чиглэлээр дэмжиж ажиллах энэ бололцоо дахиад дөрвөн жилээр хаягдана”
Эрх баригчид улс төрийн ашиг хонжоо харж байна
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: “Миний хувьд байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа. Монгол Улсын иргэн Үндсэн Хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхтэй. Үүнд нь шууд халдаад төлөөллийн тэгш зарчим үндсэндээ алдагдаж байна. Хотоос сонгогдож байгаа УИХ-ын гишүүд 40-50 мянган хүнээс сонгогдож байгаа бол хөдөө, орон нутагт 15-20 мянган хүнээс сонгогдохоор ийм тэгш бус хуваарилалттай. Тэгш бус төлөөллийг бий болгосон нь эрх баригчид зүгээр л улс төрийн ашиг хонжоо харж байгааг харуулж байна”
Газар нутагтаа бүрэн хяналт тавьж, эзэн нь байх хэрэгтэй
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: “Монгол Улс 1.5 сая хавтгай дөрвөлжин км газар нутагтай. Хүн амын тооноос гадна газар нутгийн бүрэн бүтэн байдал, дөрвөн цэгийн хооронд Монгол Улс төрийнхөө бодлогыг явуулах ёстой. Хүн амаас гадна газар нутаг байна. Иймд газар нутагтаа бүрэн хяналт тавьж, эзэн нь байх хэрэгтэй. “Энд хэдэн хүн байна, тэр аймагт цөөхөн хүн байна” гэдгээрээ биш, Монгол Улсын хэмжээнд авч үзэх хэрэгтэй. УИХ-аар хэлэлцэж, шийднэ”
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:УИХ-ын сонгуультай холбогдуулж байр сууриа илэрхийлэх боломжгүй.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:24:59
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:24:59
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 21:36:48
AlgUVS http://pills2sale.com/ levitra nizagara
sar [46.9.160.34] 2020-02-01 14:12:24
tørsøn nutag gedeg neriin dor manai nutag geed neree devshuuleed nøgøøduul n devshigdeed 30 jil bolloo, ali toirgoos songuulid ørsøldøhiig n SUGALAAGAAR shiidvel yasiin bol? minii tørsøn nutag geed neg heseg hun barag 30 jil suulaa sh dee, odoo ene argaa øørchløøchee tehgui bol nøguuduul chin ergeed garaad ireh n bn sh dee, ingej bj shinechlehgui bol bolohgui nee, bid nutag us, hot hødøø gelgui mongoliinhoo ur huuhdiinhee ireeduin tøløø l songolt hiimeer bn!
Зочин [202.9.46.148] 2020-01-30 23:44:56
Зөв шийдэл гаргажээ орон нутаг эзэнтэй байх ёстой
Bat [202.131.232.202] 2020-01-31 02:26:01
Хуцдаг муу новш вэ. Муу 60 тэрбум чинь
Зочин [202.9.46.148] 2020-01-30 23:42:01
Зөв шийдэл гаргажээ бид газар нутагтаа эзэн ньбайх ёстой
Зочин [202.179.25.188] 2020-01-30 07:18:28
Хүн хүнээ сонгодог л доо. УИХ ч олонхын саналаар хууль баталдаг. Орон зай үүнд огт хамаагүй. Хүн амын тал УБ-т амьдарч байгаа нь үнэн л юм хойно бодит байдалтай эвлэрэх хэрэгтэй. Мандат багасгаад түгжрэл төвлөрөл багасахгүй шт. 90 хувь нь УБ-т амьдардаг бол яах байсан юм? Тийм юм байхгүй гэх байх. Гэхдээ тийм бол яах юм бэ?
Зочин [203.91.115.40] 2020-01-30 07:22:15
Миний дүү тайвшир. Хөдөө орон нутагт газрын баялаг нойрсож байна. Уул уурхайн мөнгөөр улаанбаатарчууд амь зогоож байна. Орон нутгийн сонгогч нарын санал хамгийн их үнэ цэнэтэй байна.
БАТТӨМӨРТ [103.57.92.167] 2020-01-30 07:04:37
МАН-ЫХАН ТА НАР ХАД ЧУЛУУ ГАЗАР ШОРОНООС САНАЛ АВАХ УУ ААН, ТА НАР СОНГОГДОЛОО ГЭЭД ХИЛ ХЯЗГААР МАНАХ УУ, БААСНУУД. МАН-ЫН ХУЛГАЙЧИД ЭНЭ СОНГУУЛИАР ДАЛААРАА ТАВИУЛЖ ШОРОО ҮМХЭНЭ. АРД ТҮМЭН ТЭНЭГ БУС
иргэн [192.82.65.90] 2020-01-30 05:43:21
эрх дураараа аашилдаг энэ 76 бол монголын хөгжлийн хамгийн том саад, тусгаар тогтнолд заналхийлсэн аюул. Үүнийг яаж засах вэ? яаж зөв сонголт хийх боломжийг нээх вэ, хариуцлага тооцдог болох вэ. Уг нь хариулт нь их л амархан олдох юм. Даанч эх оронч сэтгэлтэй, хувийн шуналгүй хүн эрх баригчдын дунд алга бололтой. Бгаа ганц нэг нь санхүү болон оюуны чадамжгүй, тэмцэгч бус сул дорой даган баясагчид болтой.
БАТТӨМӨРТ [103.57.92.167] 2020-01-30 07:02:19
ГАРХИ НҮДЭЛСЭН ДҮНХҮҮ бАТТӨМӨР ӨӨ, ХИЛ ХЯГААР НУТГИЙН ДЭЭСИЙГ ИХ ХУРЛЫН ГИШН МАНАХГҮЙ. тА МАН-ЫН ТА НАРТ ХАД ЧУЛУУ САНАЛ ӨГӨХ ҮҮ? БҮҮ ЭРГҮҮТ, ХҮНЙГ ХҮН СОНГОНО, САНАЛ ӨГНӨ. ЭНД ХҮНИЙ ХӨГЖЛЙН БОДЛОГО ХЭРЭГТЭЙ БОЛОХООС БУС ТА НАРААР ГАЗАР НУТГАА МАНУУЛАХ ГЭЭГҮЙ. ТА НАР МАНАЖ ЧАДАХ Ч ҮГҮЙ. БҮҮ ЭРГҮҮТ
zochin [103.10.22.101] 2020-01-30 03:37:50
Ulaanbaatar hotin 1 songogch 4-5 hunii tuluu sanal ugch baihad, huduuniihen 2 hunii tuluu sanal uguh bolj baina. Tegeheer Erdene met nuhduud hudal shou hiij baina. 2016ond Garamgaibaatar Hentiig 3 mandattai bolgono. Bid nar oluulaa chadaj baina. MAN-in tsuunh yaj ch chadahgui geed l ongirood baisan, odoo ter ni uursdud ni tohioldoj baina
Зочин [172.58.203.249] 2020-01-30 03:32:42
Сонгуулийн өмн. сахлаа үргээчихвэл хүйтэн харагдахгүй дээ. Элбэгдорж Ринчено л харагдаад баына.
Зочин [172.58.203.249] 2020-01-30 03:34:16
Улс төр, сахал хоёроо гэж...
зочин [66.181.181.144] 2020-01-30 03:16:49
АН-н бодлогын алдаа УБ хотыг хүн амын бөөгнөрөл болгосон,цаашдаа улам олон болгох гээд С.Эрдэнэ нар буруугаа ойлгохгүй байна.Хөдөө орон нутагт ганц гишүүн хүрч ажиллах ямар ч боломж байдаггүйг ойлгохгүй oйлгохыг хүсэхгүй байна шүү!!! УБ хотын хамгийн том дүүрэг хэдэн км квадрат байна БУЛГАН хэд байна 20 хороонд нэг өдөрт хэд хэд очно 20 сумд нэг өдөр бүү хэл 2-3 хоног ч явж чадахгүй газар нутгийн хэмжээ энд харагдаад байгааг эрхэм Болд,болон АН-нхан мэдмээр юм даа
Зориг [202.131.234.82] 2020-01-30 02:56:07
Үндсэн хуулиа зөрчих гээд байна, УИХ-н гиишүүн бол ард түмний төлөөлөл, элч нь байх ёстой, газар нутгийн төлөөлө биш, харин засаг захиргааны нэгж өөрчилөх тухай биш хууль санаачилах ажил шүү, Хууль бол хүнд үйлчилдэг. Ингэж аймгаараа талцана гэвэл удахгүй Баян-өлгий салан тусгаарлана шүү. Тэр сонгуулийн зардал ямар хамаатай юм, Тэгж ярьвал хөдөөд ганц түлшний зардал гаргаад л нэг соёлын төвд цуглуулад л болоо ш дээ Сумынхан бүгд багтана
Зочин [203.91.115.40] 2020-01-30 05:18:05
Бүгд ирж чадахгүй. Зардалгүй хүн ямар унаагаар ирэх үү? Хэдхэн хүн ирдэг байх шүү.
Зочин [203.91.115.40] 2020-01-30 02:19:09
Зөв, монголд хөдөө сонгуулийн сурталчилгаа хийхэд хэдэн 1000 км зам туулна зардал ихтэй. Улаанбаатарт хэдэн км давхиад сурталчилгаа хийнэ. Цаг нар, мөнгө санхүүгээ бодохоор газар нутаг томтой байдал маш их улс төрд нөлөөлнө. Баянгол дүүрэг шиг жижигхэн газарт сонгогдох нь заодал багатай хэрнээ алс холын аймгийн зовлонг мэдэхгүй дэмий улс төрч олон байх шаардлагагүй.
Зочин [202.131.235.198] 2020-01-30 02:03:14
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Утас 88671597
тогтох [202.21.100.210] 2020-01-30 00:07:51
Манайх хөдөөгөө хөгжүүлэх бодлого барьж байж хөгжинө шүү ганцхан Улаанбаатарт чихээд байвал улам бухимдал үүснэ
би [202.70.44.46] 2020-01-30 01:27:06
УБ дүүргийнхээ тоогоор нэг нэг байсан ч яахав.
Зочин [202.9.46.128] 2020-01-30 00:06:18
Эд нар нээрээ их даварч байнаа.
Зочин [103.111.68.3] 2020-01-29 23:57:03
МАНАН, МАН болон АН-ыг СОНГОХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ ТӨРД ХУЛГАЙЧУУД ХЭРЭГГҮЙ. 2020-д БИД ЗӨВ СОНГОЛТ ХИЙХГҮЙ БОЛ МОНГОЛ МӨХӨЖ АР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ УЛС БОЛНО. СҮҮЛИЙН 30 ЖИЛ ХЭДЭН ХУЛГАЙЧ АРДЧИЛСАН ПАРЛАМЕНТ НЭРЭЭР СҮЙРҮҮЛЛЭЭ. МОНГОЛД ХҮЧТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ ХЭРЭГТЭЙ. ХӨРШҮҮДЭЭ ХАР...
Зочин [202.126.89.206] 2020-01-29 23:43:24
ХЭНТИЙН 15200 ИРГЭН 1 ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ГЭТЭЛ БАЯНЗҮРХ ДҮҮРГИИЙН 72500 ИРГЭН 1 ТӨЛӨӨЛӨЛТЭЙ .ЭНЭ АРАЙ Л ДЭНДҮҮ АРД ТҮМНИЙГ ЦАГААН ЦААС ГЭЖ БОДСОН ХЭВЭЭРЭЭ ДОРОМЖЛОЛ НЬ БҮҮР ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ
Зочин [203.91.115.40] 2020-01-30 02:23:15
Баянзүрхийн гишүүн маш бага зардлаар сонгогдоно. Хөдөө нутгийн гишүүд зам тээврийн зардал өндөр тул их мөнгөөр сонгогдож байна. Иймд эдийн засгийн өртөгт ноогдох зардлаар нь тойрог, гишүүнийхээ тоог гаргах нь эдийн засгийн хувьд зөв болж байна.
би [202.70.44.46] 2020-01-30 01:25:04
хэнтийн газар нутаг нь том, харин баянзүрхийх жижигхэн