Буянт-Ухаа болон Замын-Үүд боомтоор Монгол Улсын иргэдийг хил нэвтрүүлнэ
.jpg)
Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Засгийн газрын шийдвэрээр өнөөдрөөс гуравдугаар сарын 2-н хүртэл зөвхөн Буянт-Ухаа болон Замын-Үүд боомтоор Монгол Улсын иргэдийг хил нэвтрүүлнэ. Замын-Үүд-Эрээн чиглэлд ачаа тээврийн галт тэрэг хуваарийн дагуу зорчих бөгөөд зүтгүүрийн бие бүрэлдэхүүн, агаарын хөлгийн багийн гишүүдэд хорио цээр мөн хамаарахгүй юм байна.
Засгийн газрын шийдвэрээр БНХАУ-тай хиллэдэг агаар, төмөр зам, автозамын бүх боомтоор БНХАУ-ын иргэд болон тус улсын нутаг дэвсгэрээр дамжин ирэх бусад улсын иргэдийг 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны гуравдугаар сарын 2-н хүртэл хугацаанд хилээр нэвтрүүлэхийг хориглосон.
Мөн хугацаанд Монгол Улсын иргэд БНХАУ-д зорчихыг хориглоод байгаа. Гэхдээ ажлын зайлшгүй шаардлагаар явах бол Улсын онцгой комиссын даргын зөвшөөрлийг үндэслэн хилээр гаргах юм.
Харин БНХАУ-аас ирэх, мөн тус улсаар дамжин ирж байгаа Монгол Улсын иргэдийг 2020 оны хоёрдугаар сарын 6-н хүртэл бүх боомтоор нэврүүлсэн бөгөөд энэ хугацаанд 6,000 гаруй иргэн эх орондоо ирснийг Хилийн мэргэжлийн хяналтын албанаас мэдээлээд байгаа.
ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "ГХЯ-ны яам хилийн чанадад байгаа монгол иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр бүх улсад байгаа ЭСЯ-дад чиглэл өгөөд ажиллаж байна.БНХАУ-аас эх орондоо буцаж ирэх хүсэлтэй иргэдийг бүртгэж байгаа"гэв.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:38:25
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:38:25
Zochin [103.57.93.81] 2020-02-06 05:50:48
Halduar taraaj bgaa hvmvvs dan hytadaas irsen hvmvvs ter dundaa Hytad irged gej yrigdaj bn shvv
Zochin [103.57.93.81] 2020-02-06 05:49:18
Hil orchim ni 14 honog tusgaarlaj chadual halduar damjihaas sergiileh bhaa
Зочин [66.181.160.27] 2020-02-06 04:31:17
zamiin uudees dandaa yanhan huuhnuud amia bodson heden haltar tsaasnii toloo yavaa avgai nar irj bgaa bugdiin shorond tusad n tusgaarla bas dohiin shinjelgee av zavaan yumnuud
zochin [103.212.118.13] 2020-02-06 03:33:59
xil deer ni 14 xong tusgaarlaj baigaad oruul
Зочин [203.91.115.49] 2020-02-06 02:48:28
Хятад халдварт өвчин гарсан байхад юугаа хийх гэж ажлаар тийш явна вэ? Явсан хүнийг оруулахгүй бай. Хятаддаа халдвар аваад эдгэсэн хойно ирээрэй.