Эмч нар зорчигчид жолооч нарын халууныг шалгаж байна

Автотээврийн үндэсний төвөөс шинэ коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор орон нутгийн зарим чиглэлд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгслүүдийг нэмснээр тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэвийн зохион байгуулж байна. Зорчигч тээврийн төв болох "Драгон", "Тэнгэр", "Лавай" автовокзалдаа ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, мэргэжлийн эмчээр жолооч болон зорчигчийн биеийн байдалд хяналт тавьж, анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж эхэлсэн байна.
Зорчигч тээврийн төвүүдийн нэвтрүүлэгчээр сэрэмжлүүлэг хүргэж, зарлан мэдээлэх, зөвлөмж хүргэх, гар ариутгах, амны хаалт зүүх шаардлагыг тавьж, биеийн халууныг шалгаж байгаа аж. Мөн даатгалын компаниудтай хамтран, нийгмийн хариуцлагын хүрээнд зорчигчдод үнэгүй амны хаалт тарааж, халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм.
Орон нутгийг зорчих урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор өнгөрсөн сарын 20-ны өдрөөс нэмэлт тээврийн хэрэгсэл гарган өдөрт 70-80 тээврийн хэрэгслийг гаргах болжээ. Тухайлбал, ачаалал ихтэй Ховд, Баян-Өлгийн, Увс, Завхан, Дархан, Өвөрхангайн чиглэлд зорчигч урсгал илүү ачаалалтай байгаа талаар албаныхан мэдээлж байна.
Сэтгэгдэл
Зочин [202.9.46.97] 2020-02-06 10:04:42
Сайн ажиллаж байна шүү.Мундаг