Улсын онцгой комиссын шуурхай баг Замын-Үүд боомтод ажиллалаа

Н.Алтанцэцэг / Орон нутаг

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан Улсын Онцгой комиссын “Шуурхай бүлэг” Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь “Замын-Үүд” хилийн боомтод ажиллалаа. Энэ үеэрээ Сумын Онцгой комиссыг хуралдуулан, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлэл сонслоо.

Зам-Үүд авто болон төмөр замын боомтоор хоног тутам улсын хил нэвтэрч буй зорчигчдоор хилийн орох хуудас бөглүүлж, тухайн зорчигчийн талаар мэдээллийг тухай бүр сумын Онцгой комисс, Хилийн мэргэжлийн хяналтын алба, Цагдаагийн хэлтэс, аймгийн нэгдсэн эмнэлэгт өгч ажиллаж байна. Мөн үйлчилгээний байгууллагуудад байнгын шалгалт, ариутгалын ажлыг хийж байгаа аж.

Үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдад шаардлагатай гар ариутгах бодис, нэг удаагийн амны хаалт болон бээлий, хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг Дорноговь аймаг болон Замын-Үүд сумын Онцгой комисс хамтран бүрдүүлж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа ч 3 хоногийн нөөцтэй байгааг мэдээллээ.

Тиймээс нөөц бүрдүүлэх, хангалт хийх ажлыг болон орчин үеийн шаардлага хангасан дэвшилтэт технологиор үйлдвэрлэгдсэн лазер чиглүүлэгч бүхий дөрвөн цэгээс огтлолцуулан харж мэдэрдэг суурин термокамер болон бусад багаж хэрэгслийг нийлүүлэх асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм. Шуурхай бүлэг тулгамдаж байгаа асуудлыг уламжлан, богино хугацаанд шийдвэрлүүлэхээс гадна олон цагаар үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын илүү цагийн мөнгийг тооцож ажиллахыг үүрэг болголоо.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:38:24

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:38:19

Иргэн Э [66.181.161.116] 2020-02-06 11:31:13

Буруу дуулаагүй бол албаны хүмүүс нисдэг тэргээр очсон гэл үү??? Худлаа бөөн сүр дуулиан...

Zochin [103.57.93.81] 2020-02-06 09:36:42

Hileer hvnsnii bvteegdehvvn oruulj ireh ni ondor ersdeltei hytad hvns bol bvr ayultai eron svvliin jilvvded haudar ouchlol ihesch bgaa ni ihenh ni hool hvnsnees bolj bgaa vvniig meregjliin hvmvvs sudalj togtooh heregtei uls vndestniig tsomiin zeusgees amarhan ustgaj boloh zvil bol hool hvns us zaluusiig es surthuun oyun sanaand ni nolooloh gej ytiddag vnen boltoi

Иргэн [66.181.188.158] 2020-02-06 09:00:30

НӨГӨӨ ИЧДЭГГҮЙ ГЕНЕРАЛ М. ЭНХ-АМАР УЛСЫН БААТАР БОЛОХ НЬ ДЭЭ ЧОНО БОРООНООР ГЭЖ ........


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.