Шинэ коронавирусын халдвараас сэргийлье

Ц.Анударь / Эрүүл мэнд

Коронавирус нь ихэвчлэн амьтанд тохиолддог бөгөөд маш ховор тохиолдолд амьтнаас хүнд дамждаг бүлэг вирус юм. Энэхүү вирус нь энгийн ханиадны нэгэн адил амьсгалын дээд болон дунд замын өвчинд амархан өртдөг хүмүүст халдах магадлал өндөртэй. Шинж тэмдэг нь нус гоожих, хоолой өвдөх, ханиалгах, халуурах, толгой өвдөх гэх мэт энгийн ханиадтай төстэй шинж тэмдэгүүдийг үзүүлдэг. Дархлаа султай хүмүүст болон өвчин хүндэрсэн үед энэ вирус нь уушгины хатгалгаа, бронхиттой адил цээж хөндүүрлэх, амьсгал давчдах, зүрхний цохилт түргэсэх, зарим тохиолдолд бөөрний үйл ажиллагааг сааруулах зэрэг шинж тэмдэг үзүүлдэг байна.

Тархалтын хувьд амьтнаас хүнд, хүнээс хүнд ахуйн болон амьсгалын замаар дамжих боломжтой. Одоогоор энэ вирусыг дарах тодорхой эмчилгээ, вакчин байхгүй байгаа бөгөөд олон улсын эрдэмтэд вакцин бүтээхээр идэвхтэй ажиллаж байна. Мөн өвчний шинж тэмдэгийг намжаахын тулд зарим тохиолдолд ДОХ-ын эмчилгээний үед хэрэглэдэг эм бэлдмэлүүдийг зөвлөж байгаа юм. Үүнд:

  • Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;
  • Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;
  • Мах, өндөгийг гүйцэд болгож идэх;
  • Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;
  • Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх;
  • Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх;
  • Түүхий ус уухгүй байх;
  • Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх;
  • Арьс, салстаа гэмтээхгүй байх;
  • Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх;
  • Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх;
  • Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх;
  • Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх;
  • Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл

Зочин [64.119.24.159] 2020-02-06 15:47:49

Монголчууд минь маш сайн зохион байгуулалт хэрэгтэй. Короно вирусын аюулаас гарцаагүй хамгаалах арга бол 2000 хүн амтай жижиг хороолол болж хуваагдан халдварын эсрэг зохих арга хэмжээг авч чаддаг байх ёстой. Ядаж байдал хэцүүдвэл шууд тулганд ил гал түлж дулаацах халдвартай хүн тусгаарлах боломжтой 2 гэр бнлэн байх. Тэр гэрт халдвартай хүнээ оруулан өрхийг татан битүүлж хар гэр бэлдэх хэрэгтэй. Хүндэрсэн хүн нь халдвартад хэвтэх болно. Харин халдвар туссан хөнгөн хүмүүсийг дээрх тусгаарлах гэрт оруулан гэртээ гал түлж байхаар 1, 2 сар амьдарна гэж тооцоол. Одоо бид хороотойгоо хамтарч яг ажиллах цаг ирж байна.

zochin [202.70.47.186] 2020-02-06 14:11:56

Gar utsaa ariutga


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.