СУРВАЛЖЛАГА: Арван жил барьж байгаа хүүхдийн эмнэлэг хэзээ ашиглалтанд орох вэ?

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 300 ортой хүүхдийн эмнэлгийн барилга арван жил баригдаж байгаа билээ. Тус эмнэлгийг барих шийдвэр одоогоос есөн жилийн өмнө гарч, Засгийн газар,“Нийслэл өргөө” компани, “Пума” консерциумтай гэрээ байгуулан улсын төсвөөс 17.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж барилгыг эхлүүлж байжээ.Гэтэл нэмэлт санхүүжилт шаардлагатай болсноор 2013 онд барилгын ажил зогссон байна.

Харин 2017 онд Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар, “Томо бюлдинг” компанитай концессын гэрээ байгуулж “царцаад” байсан барилгыг үргэлжлүүлжээ. Тус эмнэлгийн барилга найман давхар бөгөөд одоогоор барилгын ажил 90-95 хувьтай явагдаж байгаа юм байна.

Эмнэлгийн барилгын бүх блокын дээвэр, цахилгааны дэд өртөөний гурван барилга, гипсэн тааз, шал, шугам сүлжээний далд монтаж, салхивч болон инженерийн шугам сүлжээний ажил, гадна зам талбайг тохижуулж дуусчээ. Гадна фасадны ажил дуусч, лифтыг угсарч эхэлжээ. Тус эмнэлэг нь 140 ортой амаржих газар, 160 ортой хүүхдийн эмнэлэгтэй. Энэ эмнэлэг нь төрөх эмнэлэг, хүүхдийн эмнэлэг, нэгдсэн амбулатори, зорчигчийн хэсэг, моргын хэсэг, гараж, дэд станцын хэсэг, хүчилтөрөгчийн шугам сүлжээний бие даасан үйлдвэртэй баригдаж байна.

image

Одоогийн байдлаар эмнэлгийн өрөө тасалгааны хаалга, цахилгаан, сантехникийн тоноглол зэрэг ажил нь хийгдээгүй байгаа аж. Учир нь төсөв хөрөнгө дутсанаас дэлхий нийтийн жишигт нийцсэн нэгдсэн эмнэлэг ашиглалтад орох хугацаа удааширчээ.

Анх Үндэсний хөгжлийн газарт концессын тендер зарласнаар 2017 оны долоодугаар сард “Томо Бюлдинг” ХХК-тай 25 тэрбум 724 сая 600 мянган төгрөгийн гэрээ хийсэн байна. Тус компани өөрсдийн хөрөнгөөр барьж дуусгаад 2020 онд улсын төсвөөс санхүүжилтээ авах байж. Гэвч үйл ажиллагаа явуулж байх хугацаанд захиалагч тал болох Эрүүл мэндийн яам нэмэлт ажил хийх хэрэгтэй гэж үзсэн ч шаардлагатай нэмэлт зардлын асуудлыг шийдээгүй байгаа учраас “Томо Бюлдинг” ХХК нь үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байдалд ороод байгаа юм байна.

ХӨРӨНГӨ МӨНГӨ ШИЙДВЭРЛЭХГҮЙ БОЛ АШИГЛАЛТАД ОРОХ ХУГАЦАА ДАХИН ХОЙШИЛЖ МАГАДГҮЙ

image

“Томо Бюлдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр ”Бид концесс эзэмшигчдэд барьж, шилжүүлэх нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан. Үүний дагуу явж байгаа. Энэ барилга зургаан жил царцсан. Манай компани энэ эмнэлгийн барилгын ажлыг 34 хувьтай байхад аваад 2017 онд гэрээ байгуулж, 2018 оны дөрөвдүгээр сараас барилгын ажлыг хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 95 хувьтай явж байна.

Эрүүл мэндийн яамнаас 2010 оны зураг төслөөрхийхгүй гээд нэмэлт ажлын даалгавар өгсөн. Нэмэлт ажил ирээгүй байсан бол жилийн өмнө дуусах боломжтой байсан. Бид өөрсдийн зүгээс шаардлагатай хөрөнгө мөнгөөр барилгыг барьсан. Одоо Засаг, төр гэрээнийхээ дагуу төсвөө нэмэлтээр суулгаж өгөх юм бол барилгыг ашиглалтад оруулах боломжтой. Хэрэв хөрөнгө мөнгө шийдвэрлэхгүй бол ашиглалтад орох хугацаа дахин хойшилж магадгүй.

image

2017 оноос хойш манай компани 20.9 тэрбум төгрөг гаргасан байгаа. Энэ орон сууцны барилга биш. Онцгой хүүхдийн эмнэлэг баригдаж байгаа. Өмнө нь энгийн тасгаар төлөвлөгдсөн байсан. Одоо есөн мэс заслын өрөөтэй болж байгаа. Мөн хүчилтөрөгчийн бие даасан үйлдвэр болон гадна зам талбайн тохижилт, явган хүний зам, дэд станцын барилга зэрэг ажил хийгдсэн.Төвийн шугамд холбогдсон байгаа.Концессын гэрээгээр баригдаж байгаа учраас манай компани урьдчилгаа төлбөр аваагүй. Өөрийнхөө хөрөнгө мөнгөөр явж байгаа. Арилжааны банкууд бидэнд зээл өгөх боломжгүй гэсэн” гэдгийг онцлон хэлсэн юм.

САНХҮҮЖИЛТИЙН АСУУДАЛ ДЭЭР НЭЛЭЭД БЭРХШЭЭЛ БАЙГАА

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Энэ барилгын ажил концессоор явж байгаа. Барилга хурдан ашиглалтад орох юм бол эх хүүхдийн тусламж үйлчилгээ тодорхой хэмжээгээр сайжирна. 2010 оны зураг төслөөр хийгдсэн байсан. Иймээс 2019 онд ажлын хэсэг гарч эмнэлгийн стандартад нийцсэн байх шаардлагатай гэж үзээд мэс заслын тасаг, хүчилтөрөгчийн тасагтай хийж байгаа. Мөн нэмэлт цахилгааны эх үүсвэрүүд, гадна зам талбайн тохижилт нь зураг төсөл дээр байхгүй байсныг нэмэлтээр оруулж өгсөн.Санхүүжилтийн асуудал дээр нэлээд бэрхшээл байгаа” гэлээ.

image

ЭХНИЙ САНХҮҮЖИЛТ 2020 ОНЫ НАЙМДУГААР САРД ХИЙГДЭХ ЁСТОЙ

Үндэсний хөгжлийн газар “Гэрээний дагуу ажил явагдаж байгаа. 2017 онд гэрээ байгуулсан. 2019 оны арваннэгдүгээр сард барилга ашиглалтад орох байсан. Санхүүжилтийн асуудлаас болоод ажил хойшлогдсон байгаа. Гүйцэтгэгч компани 2020 оны гуравдугаар сард ашиглалтад оруулна гэсэн зорилго тавьж ажиллаж байна. Гэрээний дагуу санхүүжилт 2020, 2021 онд төлөгдөхөөр хийгдсэн. Үүний дагуу явж байгаа. Эхний санхүүжилт 2020 оны наймдугаар сард хийгдэх ёстой. Одоо гүйцэтгэгч компаниас тавьж байгаа шаардлага бол нэмэлтээр хийгдсэн 13 тэрбум төгрөгийн ажил байгаа. Энэ 13 тэрбум төгрөгийн асуудлыг шийдэж өгөөч гэдэг саналыг тавьж байгаа”гэлээ.

image

ОНЫ ЭХНИЙ ХОЁР УЛИРАЛД БАГТААН ДӨРӨВДҮГЭЭР ТӨРӨХ ЭМНЭЛГИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА

Хотын дарга С.Амарсайхан “Нийслэлийн хэмжээнд хийгдэж байгаа зарим ажил удааширч байна. Жишээлбэл, Дөрөвдүгээр төрөх эмнэлэг юм. Гэрээний дагуу 2018 оны дөрөвдүгээр сард ашиглалтад орж чадаагүй, дараа нь 2019 оны арваннэгдүгээр сард ашиглалтад орох байсан ч ороогүй хоёр удаа хойшилж байна. Энэ нь төсөвтэй холбоотой. Энэ асуудлыг Ерөнхий сайдад өөрийн биеэр танилцуулна. Эрүүл мэндийн сайдтай хамтарч асуудлыг Засгийн газарт оруулна гэж бодож байна. Төсвийн мөнгө болдоггүй юм бол өөр ямар эх үүсвэр байж болох вэ гэдгийг хайна. Ямар ч байсан оны эхний хоёр улиралд багтаан дөрөвдүгээр төрөх эмнэлгийг ашиглалтад оруулна гэж бодож байна” гэлээ.


Сэтгэгдэл

Сониуч гайхал [103.57.92.92] 2020-02-10 01:49:47

Хотын төв.Төрийн ордноос баруун тийш хэсэг гэнэт анхаарал татав.Манай Улаан баатар чинь яасан гоё барилгуудтай болчоо вэ? гээд хэсэг зуур алмайрав.Гэтэл тэр хэсэгт голдуу л ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ бүрэлдэхүүнд багтдаг өөрсдийгөө ТӨРИЙН ТУСГАЙ хэмээн өргөмжлөгч байгууллагууд байна.Тэр барилгууд арайл алтаар баригдаагүй.Гаднаасаа хичнээн гоё.Аргагүй л МӨНГӨ ЦАЦАЖ,ХӨРӨНГӨӨР ЗОДОЖ хийсэн нь илт.Ийм газрын харуулын байр санаанд оров.НЯМКАГИЙН АМБААР бас санаанд оров.Энэ хуулийнхан үнэхээр бийлэгжүү юмаа.Энэ их хрөрөнгө үрээд ажил хаана явна даа гэж бодохуй ГУТРАН ГУДАЙВ. АВИЛГА ХЭЭЛ ХАХУУЛЬ,АЛЛАГА ДЭЭРЭМ ,ХУЛГАЙ ,ЛУЙВАР хаана байна вэ? ЭНэ л тансаг харшууд бол тэр бүхний үүр уурхай гэж санахаас Дотор муухайран огийдас хүрэв.Ээ НЯМДОРЖ гуай та 30 шахам жил МОНГОЛЫН ТӨРД ийм юм бүтээж дээ.ОДОО ТА ЦАГАА ЗОГСООХ болжээ.

Карма [103.10.21.25] 2020-02-07 17:40:33

Бидон шанагаар саналаа худалдсаны чинь балаг шүү дээ. Үйлийн үрээ эдэлцгээ.

магнай [104.195.218.213] 2020-02-07 12:16:26

уханьд хятадууд хэдхэн хоногт ямар том эмнэлэг барьж байна тэднийг урьж эмнэлэг бариулья

Zochin [66.181.179.185] 2020-02-07 12:33:25

10honogt

Болдоо [202.126.89.243] 2020-02-07 10:41:10

Титмээ!!!!! Энэ бол ард тумнээ боддоггуй Нямдоржтонгуудын унэн царайг харуулж байна. Яахлаараа шуух цагдаагиин том том барилгууд туунии номын сан хуртэл 1-2 жилд хэдэн 10 тэрбумаар баригдаж байхад ард тумний нялх балчир хуухдийн эруул мэндийн эмнэлэг цагдаа шуухээс дор байгаа юм бэ монгол тер цагдаажсан шуухжсэн нямдоржсон байгаа юм бишуу!!!!!!’

Зочин [202.126.89.176] 2020-02-07 09:51:24

Ашиглалтанд ороод зардал мардал гэж аймаар юм гарна даа , манай улс ашиггүй төсөлд хамаг баялгаа зарцуулаад дужслаа дхх

Зочин [66.181.170.73] 2020-02-07 09:30:01

улс төрчдийн мөнгө хийх зориулалттай балгас

Зочин [202.126.88.157] 2020-02-07 08:05:44

Сарангэрэл толгойгоо хаяж, их зан гаргаж, аян зохион байгуулхаас еер юу хийдэг юм? Дервен жил сайд хийхдээ энийг бариулж чадаагvй бол ажлаа егех хэрэгтэй

Шинэ аян зохиогоочээ, сайд аа. [202.131.225.53] 2020-02-07 10:38:36

Тэмбүүний эсрэг аян зохиогоод л байсан, үр дүнд хүрсэн гээд байгаа. Мөн хүүдийн шүд эмчлэх аян зохиосон. Одоо энэ "эмнэлгүүдээ бариад дуусчихья" гэсэн аян зохиож болдоггүй юм уу?

Зочин [192.82.70.171] 2020-02-07 04:57:45

цагдаагийн, тагнуулын, хууль зүйн яамны барилгууд бол гялс мялс гээд л ашиглалтанд орсон шүү

Эрүүл мэндийн яам дорой юм уу, хаашаа юм бэ? [202.131.225.53] 2020-02-07 07:44:54

Харин тийм. Тэр ч байтугай хугацаанаас нь өмнө барьж дуусгаад, төсвөөс нь хэтэрсэн үнэтэй тавилгаа аваад тавьчихсан гээд л бодчих. Эрүүл мэндийн яам тэгэхлээр дорой яам уу, үгүй юү?

БҮТЭХГҮЙ ЭЭ [202.179.25.80] 2020-02-07 03:38:48

МӨНГӨ ТӨГРӨГИЙГ НЬ ӨГӨӨД БАРИУЛЧИХААЧ ДЭЭ. МӨНГӨӨ ӨГӨХ БОЛОХООРОО Л ЛУУ УНЖААД УНАХЫН. ТӨРИЙН САНХҮҮЖИЛТ Ч ДЭЭ ......

Даахгүй нохой булуу цуглуулна. [202.131.225.53] 2020-02-07 03:15:30

Үхсэнээ хийж ийм их хөрөнгө түгжсэн юм бэ? Хөрөнгөжүүлж чадахгүй юм бол засаг "авч чадахгүй" зүйлээ юугаа хийж захиалдаг юм бэ? Түлэнхийн төвтэй нийлээд лав 2-ын 2 том объект 10 гаруй жил хоосон зогсож байнашдээ.

Зочин [203.91.116.235] 2020-02-07 02:42:18

oroh bailgui dee kkk

Зочин [202.9.47.1] 2020-02-07 02:13:10

АЛТАН ХУЯАГЫН царцаасан барилга тэр үед нь дуусагсан бол хэрнгтэй л барилга байсан одоо ч мөнгө идэх хэрэгсэл болж дээ огтоны хор олонд гэж яасан үнэн үг вэ

Зочин [182.160.37.68] 2020-02-07 01:54:16

зүв зүгээр баригдаж байхад нь АН-хан 12 онд гарч ирээд авилга нэхээд царцаасан шүү дээ.

zochin [202.9.46.112] 2020-02-07 01:44:12

Bas neg turiin khulgaich ni khakhuuli ali esvel unats gargakh gesnees l bolj asuudal zoriudaar uusgej b.gaa khugiin muu deeremchid.

Зочин [202.131.235.198] 2020-02-07 01:18:42

ЗХУ, ОХУ болон СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна утас: 88671597

Зочин [103.229.120.249] 2020-02-07 01:16:18

Төр засгийн огтонууд аа, хэрэв та нарын хувийн хаус, эдлэн чинь байсан бол хэзээний барьчихсан байгаа, хий дэмий улсын хөрөнгөөс хулгайлж байхын оронд наад хэдэн эмнэлэг, сургууль, цэцэрлэгээ бариач. Та нар юу ч хийсэнгүй хийх сэтгэл ч алга,

Иргэн [64.119.20.247] 2020-02-07 00:00:13

Түлэнхийн төв юу болсон бэ.

Зочин [192.82.72.235] 2020-02-07 00:41:07

2019 оны 9 сард ашиглалтанд орсон, худлаа гэвэл манай ботокс сайдаас асуу


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.