Шуурхай бүлэг Хөвсгөл аймагт ажиллаж байна

Aдмин / Орон нутаг

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан “Шуурхай бүлэг” өнөөдөр Хөвсгөл аймагт ажиллаж байна.

Энэ үеэр аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн VII хуралдааныг зохион байгуулж, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд өвөлжилтийн нөхцөл байдал болон шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Тус аймагт энэ жил 23 сум, нэг тосгоны 127 багт 9792 хот айлын 17648 малчин өрхийн 6040,4 мянган толгой мал өвөлжиж байна.

Архангай, Төв, Баянхонгор, Хэнтий аймгийн нутагт Галт, Жаргалант, Рашаант, Улаан-Уул, Чандмань-Өндөр, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Баянзүрх, Хатгал, Алаг-Эрдэнэ, Цагаан-Үүр, Төмөрбулаг зэрэг 12 сумын 227 өрхийн 743 малчин отроор өвөлжиж байгаагаас өндөр настан 36, хөгжлийн бэрхшээлтэй 35, жирэмсэн эх долоо, хүүхэд 199 байна.

Аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, эрт цас унасан нутгаар мөсдөж, өвөлжилт хүндрэх төлөвтэй байгааг Засаг дарга онцоллоо.

Харин шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр салбар дундын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах эрсдэлийн түвшингээ тодорхойлон “Өндөржүүлсэн бэлэн байдлын идэвхжлийн горим”-д шилжин ажиллаж байна.

Засаг дарга Л.Ганболд, Монгол Улсын Засгийн газар, Сангийн яамнаас батлагдсан төсөвтөө багтаж өр авлага үүсгэхгүйгээр ажиллахыг чиглэл болгож байгаа хэдий ч цаг үеийн нөхцөл байдал, зайлшгүй санхүүжүүлэх шаардлагатай доорх зардлуудад төсөв хөрөнгө дутагдаж хүндрэл үүсч байгааг “Шуурхай бүлэг”-т танилцууллаа.

Тухайлбал,

  • Шинэ коронавирусний болзошгүй эрсдэлээс хүн амыг урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилгоор эрүүл мэндийн болон төрийн бусад байгууллагын албан хаагчдад нэн хэрэгцээтэй байгаа эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис зэргийг авахад шаардлагатай байгаа 245,7 сая төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг шийдэх,
  • Жаргалант, Шинэ-Идэр, Галт, Төмөрбулаг, Цэцэрлэг, Тариалан, Их-Уул зэрэг сумдад цас ихээр орж дагтаршин мөстөж, хүйтний эрч тогтвортой хадгалагдаж, өвөлжилт хүндэрч байгаа тул аймгийн улсын нөөцийн салбарт он дамжин хадгалагдаж байгаа өвс, тэжээлийг хөнгөлөлттэй үнээр малчид, иргэдэд олгох,
  • Бүрэнтогтох, Жаргалант сумдын Засаг даргын Тамгын газрын автомашинуудын ашиглалтын хугацаа дууссан, цас зудтай нөхцөлд төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэхэд шаардлага хангахгүй болсон тул шинэчлэх шаардлагатай байгааг уламжиллаа.

Шуурхай бүлгийн бүрэлдэхүүнд НҮБ-ын Монгол дах суурин төлөөлөгч Топан Мишра, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин зохицуулагч Сергей Диордица нар ажиллаж, орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдал, шинэкоронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцаж байна.

Энэ үеэр Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин “Аймгийн засаг дарга сум, багийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудад цаг үеийн асуудлаар тухай бүр үүрэг чиглэл өгч, хоорондоо уялдаа холбоотой нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах, аймаг, орон нутгийн хүн амд шинэ коронавирус болон шувууны томуугийн H5N1 халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл ахуйн дэглэмийг баримтлах талаар зөвлөгөө, мэдээлэл өгөхөд онцгой анхаарах, ХӨСҮТ-өөс гаргасан стандартын дагуу аймаг, орон нутагтаа оёдлын цех, үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж, амны хаалт үйлдвэрлэх, халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээнд шаардагдах санхүүжилтын асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэж Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах зэрэг үүрэг, чиглэлийг аймаг, орон нутгийн удирдлагуудад өглөө.

Шуурхай бүлэг өнөөдөр Галт, Цагаан-Уул, Цэцэрлэг сумдад ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:38:53

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:38:53

Cko [203.91.115.56] 2020-02-14 16:17:33

ӨМХИЙ ШАР ӨВГӨН ЭНХТҮВШИН ӨВЧИН ДАЛИМДУУЛЖ УЛСЫН ЗАРДЛААР ХӨВСГӨЛ НУТАГТАА ОЧИЖ СОНГУУЛЫН ШОУ ХИЙХЭЭ БОЛИОЧ НОВШОО. ӨГӨӨМӨР ЗАХАА ХОТООС ГАРГАЖ ИРГЭДЭД БОЛОМЖ ОЛГООЧ МАЛАА.

Эд нарыг явсан болохоор [192.82.69.169] 2020-02-14 12:50:03

Нөгөө К вирусын сэжигтэй өвчтөнтэйгээ уулзсан уу. Эмнэлэгүүдээр явж нөхцөл байдлыг сайжруулах арга хэмжээ авсан уу. Юун сүр бараа вэ дээ . Хотод илүү чухал асуудлууд баймаар. Хөл хорио зөвхөн өвчлөлийг жаахан л хорино гэж байна даа.

малчин [202.179.3.18] 2020-02-14 10:10:43

Төрийн ажил явдагаараа явагдаж байгаа юм, юмыг байнга болохгүй талаас нь харж байдгаа одоо болих хэрэгтэй, тархины тураалтай нөхдүүд одоо боль

Зочин [202.131.225.197] 2020-02-14 08:14:51

TATVARIIN MUNGUUR SHOUDAJ YAVNA

Зочин [202.21.116.94] 2020-02-14 07:01:48

Bas Koronag dalimduulaad songuuliin ajil shaachihsan ene obgon butehgui ee


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.