Өнгөрсөн нэгдүгээр сард 3474 гэмт хэрэг бүртгэгджээ

Н.Алтанцэцэг / Хууль

2020 оны эхний сард 3,474 гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 9.2 хувиар буурчээ.

  • Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 6.4 хувиар,
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 70.3 хувиар,
  • Залилах гэмт хэрэг 15.3 хувиар,
  • Хулгайлах гэмт хэрэг 5.5 хувиар,
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 6 хувиар,
  • Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 13 хувиар,
  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 63.8 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Харин хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 13.4 хувиар, мал хулгайлах гэмт хэрэг 5.4 хувиар, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 27.5 хувиар тус тус өсжээ.Мөн хүүхэд оролцсон хэрэг 18 болж, 38.5 хувиар, эмэгтэй хүн оролцсон хэрэг 234 болж, 23.8 хувиар өссөн байна.

Гэмт хэргийн улмаас нийт 14.3 тэрбум төгрөгт хүрч, 847.7 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн нь өмнөх оны оны үеэс 5.1 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт байна. Хэргийн улмаас хохирсон 3.4 мянган хүний 134 нь 18 хүртэлх насны хүүхэд, 1.4 мянга нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд хэргийн улмаас 830 хүн гэмтэж, 211 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс гэмтсэн хүн 10.1 хувиар, нас барсан хүн 2.9 хувиар өсжээ.

Улсын хэмжээнд 2020 оны нэгдүгээр сард 7.2 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 974 хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 31 хувиар буурч, харин баривчлагдсан хүн 49.4 хувиар өссөн байна.

Өнгөрсөн сард гэмт хэрэгт холбогдсон нийт 529 яллагдагчийн:

  • 0.6 хувь нь 14-15 насных,
  • 3 хувь нь 16-17 насных,
  • 46.1 хувь нь 18-29 насных,
  • 32.9 хувь нь 30-39 насных,
  • 11.9 хувь нь 40- 49 насных,
  • 4.7 хувь нь 50-59 насных,
  • 0.8 хувь 60, түүнээс дээш насных байгаа аж.


Сэтгэгдэл

batbayar [122.201.23.226] 2020-02-18 07:15:12

13 minut tutam neg gemt hereg

Зочин [64.119.21.215] 2020-02-17 19:01:14

Цагдаагийн дарга нар дандаа "гэмт хэрэг буурлаа" гэдэг. Өслөө гэвэл тэдний ажил муугийн дүн болно шүү дээ. Бид ойлгож байна. Гэхдээ худлаа хэлэх муухай:


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.