Цагаан сарын баярт зориулсан реклам, сурталчилгааны самбарыг татан буулгалаа
Сар шинийн баяртай холбоотой үзэсгэлэн худалдаа болон урамшуулалт худалдаа, хаяг реклам зэрэг худалдаа үйлчилгээг зогсоох талаар Ерөнхийлөгчийн 10 дугаар зарлигийн хүрээнд Сүхбаатар дүүргийн хэмжээнд 2020 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр нийт 38 газар хяналт тавьж ажиллалаа.
Хяналт шалгалтаар 14 дүгээр хороо 9 Эрдэнэ төв, Тэрхийн эх худалдааны төв болон 12 дугаар хорооны Сансар худалдааны төвүүдийн гадна байршуулсан сар шинийн баяртай холбоотой сурталчилгааны самбар, хэвлэмэл хуудсыг буулгаж ажиллалаа.
Эх сурвалж: НМХГ
Сэтгэгдэл
0202 [202.179.26.47] 2020-02-18 04:17:11
Татан буулгаад байхдаа яахав дээ.
Зочин [202.179.31.44] 2020-02-17 13:11:44
Буулгах нь буруу. Авах хүн байвал интернетээр зараад монгол шуудангаар гэртээ хүргүүлж болно. Бизнес эрхлэгчдийг бодох хэрэгтэй. Тэдний мөнгө төсөвт татвар болж орж ирдэг биз дээ?
Зочин [64.119.16.44] 2020-02-17 09:24:18
цагаан сарын таваг засах ааруул , идээ цагаа мэт рекламыг facebook- д тавихыг бас хоримоор байна.